Манай улс энэ жил их хэмжээгээр багасгаж, танасан төсвийг баталсан тухай Сангийн сайд С.Баярцогт бахархан ярьж байсан нь саяхан. Гэтэл багасгасан, танасан төсвөө дахин танах таагүй мэдээ байна. Учир нь дэлхийн зах зээл дээр бидний ганц найдвар болсон зэсийн үнэ навс унаж эхлэв. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг хэлэлцэж байх үед дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 8895 ам.доллар байсан. Үүнийг өнөөдрийн ам.долларын ханшаар төгрөгт шилжүүлбэл 11 сая 675 мянга 640 төгрөгтэй тэнцэж байна.
Гэтэл сар хүрэхгүй хугацаанд зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 3170 ам.доллар болчихлоо. Өөрөөр хэлбэл, дөрвөн сая 140 мянга гаруй төгрөг хүртлээ унасан байна. Дашрамд дуулгахад, 2006 оноос эхлэн зэсийн ханшийн хэлбэлзэл гарсан аж. Тухайлбал, 2006 онд зэсийн үнэ тонн тутамд 8800 ам.долларт хүрч байсан бол үүнээс нэг жилийн дараа 5225 ам.доллар хүртлээ буурсан байна. Харин өнгөрсөн онц долдугаар сард түүхэн дэх хамгийн өндөр ханш болох 8895 ам.долларт хүртэл өссөн. Энэхүү ханшийн "дүүжин даажинг" тухайн үед эдийн засагчид зэс экспортлогч орнуудын олборлолт, дэлхийн зах зээл дэх зэсийн нөөцийн хэмжээ болон хамгийн том хэрэглэгч болсон АНУ, БНХАУ-ын хэрэглээтэй холбон тайлбарлаж байсан.
Ингээд бодохоор төсвийн анхны хувилбараар яригдаж байсан орлого нэг их наяд 847 тэрбум 794 сая, алдагдал 395 тэрбум төгрөг байна гэдэг нь эргэлзээтэй болж байна.
Харин манай улс дан ганц зэсээр төсвөө бүрдүүлдэг гэвэл бас л эндүүрэл. Газрын хэвлийд юу л байна түүгээр төсвөө бүрдүүлдэг.Тухайлбал, алт. Гэтэл зэсийн үнэтэй адилхан алтны ханш дэлхийн зах эээл дээр буурсаар байна.
Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Лондонгийн бирж дээр нэг унци (31.10 граммтай тэнцэнэ) алт 879 ам.доллартай тэнцэж байсан бол өчигдөр 855 ам.долларт хүрч 24 ам.доллараар буурсан байна. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 319 мянга 970 төгрөгөөр буурчээ.
Харин мөнгөний ханш өнгөрсөн даваа гаригт Токиогийн бирж дээр нэг унци мөнгө 11.49 ам.долларт хүрч байсан ч өчигдөр 11.32 ам.доллар болжээ.
Манай улсын иргэдийн дунд дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ буурсан. Гэтэл дотоодод борлуулагдаж байгаа шатахууны үнэ буурахгүй юм гэсэн бухимдал бий. Арга ч үгүй юм. Хэдэн сар үнийн шуургад уруудсан иргэд ингэж ярихаас ч өөр яах билээ.
Харин тэдний хэлж, ярьдаг нефтийн үнэ үнэхээр дэлхийн зах зээл дээр буураад байна уу. Өнгөрсөн даваа гаригт Нью-Йоркийн бирж дээр нэг баррель нефтийн үнэ 46.34 ам.долларт хүрсэн ч өчигдөр 40.83 ам.доллар болтлоо буурсан байна. Энэ мэдээ бидэнд "хонгилын үзүүрт гэрэл тусгаж" эхэлсэн. Гэхдээ дэлхийн томоохон биржийн үйл ажиллагаа цаг, минут, секундээр хэмжигдэж аливаа бүтээгдэхүүний ханшийн хэлбэлзэл хөдөлж байдаг. Тиймээс урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх бэлтгэлтэй байж "бүсээ чангалах "л үлдэж байна.
М.Ариунтуул