Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр, Улсын нөөцийн газрын дарга П.Даш нар хэдэн тэрбум төрөгийн улсын хөрөнгө зувчуулсан хэргээр "аавын хаалга" татаад байгаа билээ. Энэ хэргийг учир мэдэх хүмүүс Улсын нөөцийн газартай холбон тайлбарлаж байх юм. Учир нь 1996 онд Ардчилсан холбоо-эвсэл төр барьж байхад н.Моёор, харин МАХН засаг төрийг атгаж байхдаа Ж.Бямбаноровыг Нөөцийн газрын даргаар томилон ажиллуулж байсан.
Гэтэл тэд албан тушаалаа ашиглан улсын нөөцөөс ихээхэн хэмжээний хөрөнгө зувчуулсан хэргээр мөн л зэм хүртэж байв. Үүний дараа 2004 онд Улсын нөөцийн газрыг Онцгой байдлын ерөнхий газартай нэгтгэж, сайдаар нь С.Отгонбаяр, газрын даргаар нь П.Дашийг томилсон байна. Гэвч тэд шунал хөдөлгөсөн энэ газрын хөрөнгийг идэж шамшигдуулсан гэдгээр буруутгагдаж ял эдлэх болов. Тиймээс иргэд болон холбогдох албан тушаалтнууд нөөцийн газрыг "муу ёр шүглэсэн" гэж ярих болжээ. Зарим улстөрчид энэ газрын салхин доогуур нь ч өнгөрөхгүй гэж боддог болсон тухайгаа ойр орчмынхондоо хуучилсан аж.
О.Сэлэнгэ