gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЗЦГ-ын дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайхан: Замын хөдөлгөөнд сахилга, соёл, дэг журам дутагдаж байна

Нийгэм
2009-01-10
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-01-10
Замын хөдөлгөөний түгжрэл хүмүүсийг бухимдуулж, зам тээврийн осол хэргийн улмаас олон арван хүн хорвоог орхиж байгаа энэ үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь замын хөдөлгөөнд оролцогч жирийн нэгэн жолоочоос эхлээд төр засгийн түвшинд анхаарал татсан асуудал болоод байгаа билээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь зөвхөн Замын цагдаа нарын алба ажил биш боловч замын хөдөлгөөнд хяналт тавих, хөдөлгөөн зохицуулах ажлыг бие даан гүйцэтгэж байгаа мэргэжлийн ганц байгууллагын хувьд энэ тал дээр онцгой анхаарч байгаа ажээ. 2009 онд Замын цагдаагийн алба хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ямар зорилт дэвшүүлж, хэрхэн ажиллах гэж байгаа талаар Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайханаас тодруулсан юм.

-Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Замы цагдаагийн алба шинэ оноо ямар зорилт, зорилгоор угтаж байна вэ?

-Өмнөх онд хийсэн ажлаа шинэ оны босгон дээр бид дүгнэж ярилцсан. Замын цагдаагийн алба 2008 онд цөөнгүй ажил хийж хэрэгжүүлсэн, зарим нэг ажлыг эхлүүлсэн байна. Юун дээр алдаж, юуг онож хийсэн бэ гэдгээ тодорхойлсон байгаа. Ингээд 2009 оныг нийт замын хөдөлгөөнд оролцогсдын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх жил болгохоор зорилт тавьсан. Өнөөдөр замын хөдөлгөөнд үгүйлэгдэж байгаа гол зүйл бол замын хөдөлгөөний сахилга, соёл, дэг журмын тухай асуудал байна.
Хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх энэ зорилтыг өргөн хүрээтэй томоохон ажил болно гэж ойлгож
байгаа. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хууль дүрэм сахиулах, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил зохион байгуулна.

-Өнгөрөгч оны тухайд зам тээвэртэй холбоотой гэмт хэргийн өсөлт бууралтын тухайд?

-2008 онд гарсан зам тээврийн гэмт хэрэг, ослын тоог урьд оныхтай харьцуулахад буурсан үзүүлэлт гарч байгаа хэдий ч нийгэмд учруулж байгаа хор хохирол нь өндөр байна. Мөн иргэд жолооч нар хөдөлгөөнд аюулгүй тавтай оролцох нөхцөл бололцоо бүрдэхгүй байна. Тиймээс манай байгууллага үүнд чиглэсэн бодитой дорвитой ажлыг хийнэ.

-Тухайлбал?

-Хөдөлгөөний сахилга, соёлыг дээшлүүлнэ гээд гудамж, замд хяналт шалгалт хийж, зөрчил гаргасантай нь хариуцлага тооцсоноор асуудал шийдэгдэхгүй. Үүнийг тойрсон маш олон талт ажлыг хийж байж сахилга, дэг журам тогтооно. Тухайлбал, хөдөлгөөний соёлыг дээшлүүлэхийн тулд Замын цагдаагийн газраас өөрсдөөсөө хамааралтай, ялангуяа хөрөнгө мөнгө зарцуулахгүйгээр шийдвэрлэж болох асуудлыг давамгай хөөцөлдөж, энэ чиглэлээр ажиллана гэж төлөвлөж байна. Алба хаагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлж мөн мэдээлэл технологийн чиглэлээр ахиц гаргаж ажилласнаар дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх боломжтой болох байх гэж бодож байна.

-Төрийн байгуулагуудтай яаж хамтарч ажиллах вэ. Холбогдох байгууллагууд хөдөлгөөний соёлыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй оролцох байхлдаа?

- Төрийн байгууллагуудтай хамтарч хийх, төр засгийн түвшинд шийдэх ажил мэдээж их байна. 2009 онд Засгийн газраас "Ухаалаг теле камерын систем" гээд гэрэл дохионы гайхамшигтай дэвшлийг ашиглалтанд оруулах юм бол бидний ажилд том ахиц гарна. Гэрэл дохионы энэ системийг 2009 оны сүүлээр ашиглалтанд оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Мөн энэ оны сүүлээр нийслэлээс хөрөнгө мөнгийг нь гаргаж, замуудад эмх замбараагүй хөдөлгөөнийг механикаар хязгаарлах тусгаарлах зурвас хийсэн. Энэ нь түгжрэл саатлыг багасгахад хувь нэмэрээ оруулна. Энэ байдлаар цаашид төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, үргэлжлүүлж хийх ажил их байна. Хамтарсан ажил явуулахгүйгээр хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх ажил урагшаа ахихгүй гэдэг нь тодорхой болсон.

-Хөдөлгөөний соёлыг дээшлүүлэхэд жолооч бэлтгэж байгаа байдалд өөрчлөлт гаргах хэрэгтэй юу. Хөдөлгөөний соёлын хичээлийг жолооны курст оруулах гэх мэт...

-Жолооч бэлтгэх үйл ажиллагаанд эргэж харах зүйл бий. Арваад жилийн өмнө боловсруулсан журмаар одоо жолооч бэлтгэсээр байгаа. Энэ нь өнөөгийн нийгмийн эрэлт, шаардлагыг хангахгүй болжээ. Тиймээс жолооч бэлтгэх, жолоочийг давтан сургах ажиллагаанд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Оны сүүлээр бид жолооны курсуудэд хяналт шалгалт хийхэд маш хангалтгүй үзүүлэлт гарсан. Энэ нь жолооч бэлтгэх ерөнхий зохион байгуулалт, аргачлал буруу тийшээ явсныг харуулдаг. Зөвхөн шалгалт өгөх гэж жолооны курс бэлтгэдэг юм уу, эсвэл бэлтгэгдсэн жолооч замын хөдөлгөөнд оролцох итгэл үнэмшилтэй байх ёстой юу гэдэг асуудал өнөөдөр бүрхэг байна. Жолооч болох гэж байгаа хүн жолооны курст сурснаараа юу чаддаг болсон байх ёстой вэ гэдгээ мэдэж төлсөн мөнгөнийхөө хариуд чадварлаг жолооч болж бэлтгэгдэх ёстой. Энэ чиглэлийн бодлогыг Замын цагдаагийн газраас боловсруулж, холбогдох байгууллагад тавина. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний соёлыг хангаж, дээшлүүлэхэд Замын цагдаа тэргүүлэх байр суурьтай ажиллана гэсэн үг юм. Ярилцсанд баярлалаа.

Н.Гал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан