Монгол Улсын хэмжээнд гарч байгаа гэмт хэргийн 60 орчим хувь нь нийслэлд үйлдэгддэг гэсэн судалгаа байдаг юм байна. Түүнчлэн хоёр тохиолдол тутмын нэг нь хулгайн гэмт хэрэг байдаг гэнэ. Нийслэлчүүдийн хувьд орон байр, автомашины хулгайд ихээхэн өртдөг бол албан байгууллагын хувьд компьютерийн эд анги, бусад хогшлоо хулгайд алдах нь ихэссэн аж.
Цагдаагийн газраас хийсэн судалгаагаар тухайн албан байгууллага харуул, хамгаалалтын ажилд авч байгаа иргэдийг сайтар судлах нь зүйтэй хэмээн гарсан байна. Харин орон нутгийн хувьд малын хулгай толгойны өвчин болоод байгаа гэнэ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн онд улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 40 орчим хувь нь орон нутагт үйлдэгдсэн хэмээн гарчээ. 2008 онд 18778 гэмт хэрэг гарсны 26 хувь нь согтуугаар үйлдсэн болохыг тогтоосон байна. Мөн гэмт хэрэг үйлдэгсдийн нас залуужиж, эмэгтэйчүүд хулгай, залилангийн гэмт хэргээр мэргэшиж байна гэсэн дүгнэлт гарчээ.
Хамгийн харамсалтай нь сүүлийн жилүүдэд хүүхдүүд ихээр сургууль завсардаж, гэмт хэрэгт уруу татагдах нь нэмэгдсэн байна. Мөн төрийн алба хашиж байгаа иргэд улсын мөнгөнд хуруу дүрэх болсон нь буурахгүй байгаа гэнэ. 2007 онд 101 төрийн албан хаагч гэмт хэрэгт холбогдож байсан бол 2008 он 94 болж дөнгөж долоон тохиолдлоор багассан байна.
Энэ тоо хэдийгээр багассан юм шиг харагдаж байгаа ч 2008 онд төрийн албан хаагчдын холбогдсон гэмт хэргүүд нийгэмд багагүй дуулиан тарьж байсныг иргэд мартахгүй биз ээ. Учир нь эдгээр хэргүүдийн дуулиан 2009 онд ч дамнан үргэлжлэх нь дамжиггүй болоод байгаа билээ.