“Иппон”. Цэвэр ялсныг илтгэх шүүгчийн
энэхүү дохиогоор Монгол Улс олимпын хөдөлгөөний зуун жилийн тэгш ой
тохиосон Атлантын наадмаас медальтай болсон түүхтэй. Жүдо бөхийн 60
кг-д Доржпаламын Нармандах Беларусийн Багировыг үүрэх мэхээр далаар нь
шидэн эх орныхоо тамирчдын медалийн буухиаг ийнхүү залгуулсан юм.
Энэхүү алтан мөчийг түүх болгон хадгалсан гэрэл зургийг бид одоо ч
гэсэн санаж буй за.
Алтан
олимпоос хүрэл медаль хүртэн элэг нэгт монголчууддаа хүндлэгдэж, агшин
зуур алтан хормоо хуваалцах гэрэл зургаараа дэлхийд танигдсан түүнтэй
уулзахаар утас цохиход заваар тун тааруу байгаагаа дуулгасан. Гэхдээ
ажил төрлөө зохицуулаад амралтын өдрийн “Бямбын ярилцлага”-д зочлохоо
амалсан тул бид “Өнөөдөр” сонины редакцид болзлоо.
-Утас цохих бүр та завгүй байж таарлаа. Нэг үе бизнест хүчээ
сорьж байгаа гэж дуулдсан. Энэ салбарын хүн болсноосоо хойш цаг заваар
тун хомс болоо юу даа?
-Миний бизнес хийдэг гэж юу байх
вэ. Хувиараа ганц нэг юм оролдоод л байж байдаг юм. Бид хоёр утсаар
ярьдаг тэр үед би хөдөө явж таараад. Манай найзуудын жуулчны баазад
хэдэн солонгочсууд амрах гэж явахаар нь салхинд гаръя гэж бодоод
дагаад намирчихсан.
-Жүдо бөхдөө цаг зав гаргаж амжиж байна уу?
-Харин
жүдогийнхоо төлөө зүтгээд заваар хомс яваад байна. Би Монголын жүдо
бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллахын зэрэгцээ
төрөлх Эрдэнэт хот, Орхон аймагтаа хайртай спортоо хөгжүүлэхэд гар бие
оролцож байгаа. Энэ ч үүднээс Д.Өсөхбаяр ерөнхийлөгчтэй аймгийнхаа жүдо
бөхийн холбооны Улаанбаатар дахь салбарыг хариуцдаг. Бид нутагтаа
сэргэлтийн бааз барьж эхлээд ажил ихтэй л гүйгээд байна.
-Нэрэмжит тэмцээнээ өргөжүүлэхээр ажиллаж байгаа гэсэн байх аа?
-Өнгөрсөн
онд Атлантын олимпоос хүрэл медаль хүртсэний арван жилийн ойгоороо олон
улсын тэмцээн болгосон. Гэхдээ өсвөр, залуучууд дээрээ насанд
хүрэгчдийн тэмцээн нэмж явуулах юмсан гэж бодож явдаг. Уг нь
Ш.Отгонбилэг агсны үед хотод маань томчуудын тэмцээн болдог байсан юм.
Мөнгө төгрөг олдвол тасарчихаад байгаа энэ уламжлалыг сэргээхийг
зорино.
Д.Нармандах Эрдэнэт хотынхоо хүндэт иргэн юм. 1996 оны Атлантын
олимпод амжилттай барилдсан хөдөлмөрийг нь төрөлх нутгийнхан нь өндрөөр
үнэлж тэр жилээ дээрх өргөмжлөлийг хайрласан.
Улмаар нэрэмжит
тэмцээнийг нь санаачлан зохион байгуулж, өдгөө өсвөр үе, залуучуудынх
болгон өргөжүүлжээ. Дашрамд дуулгахад Д.Нармандах өнгөрсөн онд 30
жилийнхээ ойг тэмдэглэсэн хотынхоо ууган суурьшигчдын нэг ажээ. Түүнийг
нэг настай байхад гэрийнхэн нь Эрдэнэтэд нүүж очсон гэнэ.
-Та жүдо бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа. Хэзээ эх орноосоо мордох гэж байна?
-Бразилд
болох тус тэмцээн 30-34, 34-39 гэсэн насны ангиллаар зохиогдоно. Миний
зодоглох 30-34 насныхан зургадугаар сарын 22-нд барилдаж эхлэх тул
18-нд явахаар төлөвлөсөн.
-Ганцаараа явах уу?
-Олон улсын хэмжээний мастер Ж.Нямдорж болон зарим албаны хүмүүстэй хамт явна.
-Нэлээн махалсан харагдаж байна? Одоо жин хэдтэй вэ? Арай 60 кг-даа зодоглохгүй байлгүй.
-Яалаа
гэж 60-д барилдах вэ. 73 кг-д оролцоно. Миний жин 77 кг орчимд байдаг
болсон. Хоёр сарын өмнөөс тэмцээний бэлтгэлдээ гарч аажимдаа хассаар
76,5 кг хүрээд байгаа. Тэмцээн эхлэх үед зовохгүйгээр жиндээ орчихно.
Ер нь бол жингээ барих үүднээс бага сага бэлтгэл хийдэг. Тэгэхгүй бол
таргалчих гээд байдаг юм.
Тэрээр жүдогоос гадна өөр бусад спортод гаргуун нэгэн бөгөөд
тэдгээрийнх нь нэг нь сагсан бөмбөг. Тамирчид, тэр дундаа бөхчүүд
сэргэлтийн бэлтгэл хийхдээ энэ спорт тоглоомыг заавал тоглодог
уламжлалтай. Тийнхүү тоглож байхдаа Нарка холбогчийн үүрэг гүйцэтгэдэг.
Гэтэл 2007 оны нэгдүгээр сард өөр үүрэгт ажил залгуулж харагдсан.
Чөлөөтийн Б.Наранбаатар, О.Пүрэвбаатар, самбын Г.Үүрцолмон, жүдогийн
Х.Цагаанбаатар, боксын Т.Үйтүмэн нарын хамтаар “жижиг биет гавьяатуудын
баг”-ийг бүрдүүлэн сэтгүүлчидтэй өрсөлдөхдөө тэрээр бөмбөг таслах
үүрэгтэй цэвэрлэгчийн албанд гаргуун зүтгэсэн юм.
-Жижиг биетэй
гавьяатууд нэг баг болоод та нарын эсрэг тоглоно гээд тэмцээнийг зохион
байгуулагчид бид хэдийг нийлүүлсэн. Нуруулаг сэтгүүлчидтэй ана мана
тоглосон шүү.
-Тэгэхэд яагаад бөмбөг таслах ажилд түлхүү оролцсон юм бэ? Нэг ярилцлагадаа холбон тоглогч хийх дуртайгаа ярьсан байсан?
-Манай
багт холбогчоор тоглочих хүн олон байсан болохоор ардаа л найдвартай
байж, гоол алдахгүй байхыг бодсон. Харин бөхчүүдтэйгээ тоглож байхдаа
бол холбогч хийгээд л гүйдэг. Тэгэхгүй бол оролт хийдэг баатар болоод
дайрвал тэр том биетэй хүмүүст мөргүүлээд будаа болно. Д.Сумъяабазар,
Ц.Цэрэнпунцаг нар шиднэ, самбарт зүтгэнэ гэдгийг үзүүлж өгнө шүү дээ.
-Бөхчүүд байнга хамтдаа тоглодог уу?
-Долоо хоногт гурван удаа “Аварга” дээд сургууль дээр тоглодог.
-Дотнын найз О.Пүрэвбаатар тань сүүлийн үед хөлбөмбөгөөр
“занимаалдаад” түүнд чөлөөт бөхөөсөө илүү хорхойсч байх шиг ээ.
Тэмцээнд хүртэл оролцоод “Ооска Карлос” нэртэй боллоо. Алтны дэргэдэх
гууль шарлана гэгчээр Нарка ширэн бөмбөгт дурлаж байна уу?
Тэрийг
тоглох тал дээр ёстой тааруухан талдаа. Харин үзье гэвэл хэдэн цагаар ч
хамаагүй телевиз ширтээд суучихна шүү. Ноднин болсон хөлбөмбөгийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээний олон тоглолт үзсэн. Бразилийг
аварга болгочих гээд бараагүй дээ.
-Буудлагад ямар вэ?
Тааруухан л гэж битгий хэлээрэй. Мэргэн бууч шиг мэргэжлийн онилж байсан гэдэг?
-Өнгөрөгч
гуравдугаар сарын 18-нд олимпизмийг сурталчлах өдөрлөг цэргийн анги
дээр болоход спортынхон бид оролцсон. Тэгэхэд биднээр бай буудуулсан
юм. Тэрийг л чи хэлж байх шиг байна. Буудахдаа сайн биш ч гэлээ ака,
гар буугаар онилсон чинь байгаа оноод л байна лээ. Аз л таарсан байх.
-Ан авд явдаг биз дээ?
-Хааяа найз нөхөдтэйгөө салхинд гарна аа.
-Хорхог шорлог хийх ажил дандаа Д.Нармандахад тохоогддог гэсэн. Хоол унд хийж, мах төмс шарах талдаа гаргуун байх нь ээ дээ?
-Хоол
идэхдээ тааруу мөртлөө хийхдээ дуртай гэж жигтэйхэн. Тэрийг
далимдуулаад найзууд маань хорхог хийх үүргийг ихэнхдээ надад
ногдуулчихдаг юм.
-Ямар хоол голдуу хийх үү?
-Будаатай хуурга,
цуйван, залхуу бууз хийх дуртай. Сайхан хоол хийж идээд гэртээ амраад
хэвтэж байх ч гоё шүү. Гэтэл энэ солонгос кинонууд нь гараад салахгүй
юмаа. Хайрын хүч гэв үү, Хайрын домог ч гэнэ үү нэг л адил нэр, ижил
утгатай дөч, тавин ангит кинонууд суваг болгон дээр гараад үзэх юмгүй
болгочихоод байна. Дээр нь реалити гэдэг шоунууд бас телевизийн цаг
эзлэх болчихож. Спортын нэвтрүүлэг, аятайхан орос, америк кино үзэх
гэж солонгос кино, реалити шоунуудын дундаас хайсаар байгаад таарах юм.
Дээр хэлсэнчлэн түүний хообий нь салхинд гарах. Долоо хоногтоо 2-3 удаа төрөлх Эрдэнэт хот руугаа амь, албаны ажлаар явдаг бөгөөд тэр бүртээ гэр бүлээрээ цэвэр агаарт гарахыг хүсдэг ажээ. Түүний энэхүү сонирхол нь эх газрынхаа онгон байгалийг шүтэх үзэлтэй холбоотой гэнэ.
-Ингэхэд Монгол орныхоо хэдэн аймагт очиж үзсэн бэ?
-Увс, Завхан, Баянхонгор, Ховдоос бусад аймагт очсон. Энэ өвөл Сүхбаатар аймагт очлоо.
-Аль газар хамгийн сайхан санагдав?
-Дарьганга
нутаг үнэхээр үзэсгэлэнтэй. Уг нь зуны улиралд өнгө зүс нь тэгшрээд
сайхан байдаг гэсэн. Гэлээ ч гэсэн өвөл очиход тэрхүү гайхалтай төрх,
байдлаараа байна лээ. “Шилийн богд” дээрээс урд хил харагдаж, “Алтан
овоо”-ны хавьд “Ганга”,”Дуут”,”Холбоо” нуур мэлтийгээд л. Мөн “Талын
агуй” их гоё санагдсан шүү. Ер нь би Монголынхоо фэн юм шүү дээ. Онгон
байгалиа шүтдэг. Гэвч ойн түймэр, алт нүүрсний уурхай энэ тэрээс болж
байгаль сүйдэж байгаад ихэд харамч явдаг. Хажуудаа байгаа хатан Туул
голоо ч бид хайрлаж, халамжилж чадахгүй байна. Монгол хүн бүр эх орноо
хайрлаж, байгаль, уул, усаа шүтээсэй дээ.
Ийнхүү бидний яриа өндөрлөж, Д.Нармандах яарсаар явлаа. Хэдхэн хоногийн дараа Бразилд эхлэх жүдо бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн түүнд тухтай суух зав олгосонгүй. Дээр нь Орхон аймгийн Жүдогийн холбооны ажил нь улам шавдуулах ажээ.