Улаанбаатарын гудамж замд замын цагдаа гаргахгүйгээр хөдөлгөөнийг хамгийн зөв зохион байгуулалтаар зохицуулах “Зам тээврийн оновчтой систем” төсөл хэрэгжүүлэх тухай нэлээн эртнээс яригдсан. Төсөл хэрэгжсэнээр нийслэлийн гудамж замыг теле камерийн хяналттай болгон, түүгээр замын хөдөлгөөнийг зохион байгуулна гэж буй билээ. Тэгвэл эл төсөл энэ онд хэрэгжих боломжтой болж байгаа. Төслийн хүрээнд гудамж замд ямархуу гэрэл дохио, теле камер тавигдах вэ гэдэгтэй танилцах зорилготойгоор Нийслэлийн авто замын газраас зохион байгуулж, Замын цагдаагийн газрын холбогдох албан тушаалын хүмүүс оролцсон баг БНСУ-ыг зориод иржээ.
Замын цагдаагийн газрын Замын зохион байгуулалтын тасгийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Л.Гүнтэвсүрэнтэй явсан газрынх нь сонин сайхнаас хуваалцан, дараах ярилцлагыг өрнүүллээ.
-Мэргэжлийн хүний хувьд Солонгос улсын замын зохион байгуулалтыг Улаанбаатарынхтайгаа харьцуулж, судалж л явсан байх. Ямар санагдсан бэ?
-Солонгост явж байхад зам, замын орчин, замын тэмдэг, тэмдэглэгээ үнэхээр нүдэнд тусч байна лээ. Гудамж замд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн өнгө үзэмжид өөлөх юм алга. Зам дээр тавигдах шаардлагатай тэмдэг заалтууд бүгд тавигдсан байна. Мөн гэрэл дохио, гэрэл дохионы ажиллагаа ярих юмгүй сайхан юм. Гэрэл дохио нь камертайгаа хосолчихсон хөдөлгөөний зохион байгуулалтыг хийж байна. Гудамж замын уулзварт тавьсан камер тухайн уулзварын ачааллыг мэдрээд хөдөлгөөний зохион байгуулалтыг хийчихдэг юм байна.
Өөрөөр хэлбэл, камер нь тухайн уулзварт орж ирж байгаа тээврийн хэрэгслийн тоо, хөдөлгөөний ачааллыг мэдэрч хараад, гэрэл дохиог удирддаг программдаа нөлөөлж, тэр программ нь гэрэл дохиогоо удирдаад ажиллуулчихдаг юм байна. Баруун талаас их ачаалалтай, зүүн талаас ачаалал багатай байлаа гэхэд түүнийг мэдрээд, ачаалал ихтэй баруун талын тээврийн хэрэгслүүдийг явуулчихдаг. Тэгэнгүүтээ ойролцоох уулзварууд луугаа энэ мэдээллээ дамжуулаад өгчихөж байна. Энэ бүхэн автоматаар хийгдэж байна гэсэн үг. Мөн нөгөө талаар гэрэл дохио, теле камерийг хянаж байгаа удирдлагын төвийн оператор хөдөлгөөний ачааллыг харж байгаад баруун талаас хөдөлгөөн эрчимжиж, ачаалал ихдэх нь байна гээд зохицуулалт хийчихэж байна.
-Удирдлагын төвөөс хотын уулзвар, замыг бүхэлд нь хянах уу?
-Бид нар Сөүл хотын дагуул хотуудад очиж, ийм удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Манайхаар бол дүүрэг гэх юм уу даа, тэр хэсгийнхээ бүх замын 70-80 хувийг бүрэн хянадаг гэж танилцуулж байна лээ. Удирдлагын төвийн дэлгэцэн дээр бүх замууд харагдаж байх юм. Тухайлбал нэг зурвас улаан өнгөтэй боллоо гэхэд “За энэ зам ачаалалтай ихтэй боллоо гэж мэддэг юм байна. Харин шар өнгөтэй болохоор ачаалал нэмэгдэж байгаа юм байна, ногоон өнгөтэй болоход “За энэ замд хөдөлгөөн хэвийн байдалтай байна” гэх байдлаар мэдэх юм билээ.
-Замын тэмдэг тэмдэглэл ярих юмгүй сайн байна гэж та ярьлаа. Тэгэхээр хөдөлгөөнд оролцогчдод ямар замаар яаж явахыг бараг тэмдэг, тэмдэглэл нь заагаад өгчихдөг гэсэн үг үү?
-Тэгээд ойлгочиход болно. Би Солонгосын Замын хөдөлгөөний дүрэм, хэл ус энэ тэрийг мэдэхгүй байлаа гэхэд замын хөдөлгөөнд оролцохдоо тэмдэг заалт, мэдээллээ л хараад явчихаж байгаа юм. Замын хажуугаар тухайн замд хөдөлгөөнд яаж оролцох талаар жолоочид мэдээлэл өгөх мэдээллийн самбарууд маш их тавигдсан байна. Зам дээр сурталчилгааны нэг ч ширхэг самбар байхыг харсангүй. Дандаа л жолоочид, хөдөлгөөнд оролцогчдод өгөх мэдээллийн тэмдэг, тэмдэглэл л байх юм. Нэлээн л олон газраар явлаа. Бүгд л тийм байсан. Харин хөдөлгөөн зохион байгуулж байгаа үедээ уулзвараа чөлөөлж байгаа байдал нь манай Замын хөдөлгөөний дүрэмд тусгагдаагүй зарим нэг зүйл байсан. Жишээлбэл улаан гэрэлтэй байх үед баруун гар тийш эргэх гэж байгаа тээврийн хэрэгсэл чигээрээ тээврийн хэрэгсэл байхгүй бол улаан гэрлээр ороод баруун гар тийшээ эргээд явчих юм. Хэрвээ явган зорчигч байвал явган зорчигчид зам тавьж өгөөд эргэчих жишээтэй. Манайд бүтэн эргэх гэж байгаа тээврийн хэрэгслүүд ихэвчлэн уулзвар луугаа орж эргэдэг. Гэтэл тэнд томоохон замууд дотроо уулзварт хүрэхгүйгээр, өөрөөр хэлбэл, уулзвараас 15 метрийн зайтайгаар эргэх чигийн хэвтээ тэмдэг тавиад, үргэлжилсэн шугамаар таслаад өгчихсөн байх юм. Тэмдэглэгээ нь манайхаас жоохон өөр юм байна лээ. Энэ нь уулзвар дотроо орж хүндрэл үүсгэхгүйгээр, уулзварынхаа наана эргэчихэж байгаагаараа ялгаатай, давуу гэсэн үг.
-Зам нь хэр өргөн бэ?
-Зам өргөн байна. Дунджаар 21 метр байна. Баримжаагаар харахад 30 метр өргөн зам ч байх юм билээ. Хурдны замууд нь бол бүр өргөн, тусгаарлах зурвасууд нь хүртэл үнэхээр сайхан юм билээ. Хороолол доторх зам нь яахав нарийхан байх нь байсан. Төв зам энэ тэр нь бол өргөн шүү.
-Манай төв зам хэчнээн метрийн өргөнтэй байдаг вэ?
-Манай хамгийн өргөн зам 21 метр орчим өргөн юмуу даа.
-Аль зам?
-Төв шуудангийн уулзварыг л хамгийн өргөн зам гэдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл Төв шуудангийн уулзварт орж байгаа өргөссөн хэсэг л хамгийн өргөн зам юм даа.
-Манай зам дээр элбэг тааралддаг шиг онгорхой, цоорхой харагдав уу, бас манай зам бороо орохоор дүүрэн ус болчихдог шүү дээ. Харин Солонгост?
-Онгорхой цоорхой ерөөсөө харсангүй. Замаараа сайн харахад, замын гол нь жаахан төвгөр, хоёр тийшээ налуу байсан. Биднийг очиход цас орж байсан, цас орсны дараа зам дээр ус тогтохгүй, хажуу руу нь урсаад, ус зайлуулах суваг руу ороод л алга болчихож байгаа юм. Үнэхээр сайхан замтай байсан. Шинээр зам тавигдах боллоо гэхэд, тэр ажлыг улс өөрөө аваад хийдэг. Замын зурагт орсон барилга байшинг нүүлгэчихдэг гэсэн. Зах зээлийн дундаж ханшаар тооцож мөнгийг нь өгөөд. Манайх шиг зам нь барилга, байшингаа тойроод тавигддаг асуудал байхгүй юм билээ.
-Манайд зарим жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийг өөртөө тохируулаад зөрччихдөг шүү дээ. Энэ байдал Солонгост ямар байна. Жолооч нарынх нь сахилга, соёл дэг журам хэр санагдсан бэ?
-Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт, явган зорчигчдод ч гэсэн дүрэм л бол дүрэм юм байна. Манайхан зохицуулагч байхгүй үед сэм сэмхэн дүрэм зөрччихдөг. Харин тэнд Замын хөдөлгөөний дүрэмд юу гэж заасан, гудамж замд тавьсан тэмдэг тэмдэглэл юуг заасан байна яг тэрүүгээр л явдаг. Манайд байгаа шиг дүр төрх тэнд үнэхээр алга. Яах аргагүй л тэмдэг тэмдэглэгээгээ дагаж хөдөлгөөнд оролцохоос өөр аргагүй юм билээ. Тийм зохион байгуулалтаар замын орчин, тэмдэг тэмдэглэгээг хийгээд өгчихсөн байна. Тэрийгээ баримталж явбал түгжрэл бөглөрөл үүсэхгүй.
-Өнгө үзэмжгүй авто машин харагдаагүй гэж та түрүүн хэлсэн?
-Тэр талаар ярих юм байхгүй. Манайхан шиг дугуй нь эргэж л байвал унаад байна гэсэн юм алга. Үйлдвэрээс тогтоосон хугацаа нь болоход л төмрийн хаягдал руу илгээж байх жишээтэй.
-Нийтийн тээврийн хэрэгсэлдээ тусад нь зам гаргаад өгчихсөн байдаг гэж сонссон?
-Тийм юм билээ. Нийтийн тээврийн хэрэгсэлдээ нэг эгнээ гаргаж өгсөн байсан. Тусдаа цэнхэр өнгөөр хэвтээ тэмдэглэл хийгээд өгчихсөн байдаг юм байна. Нийтийн тээврийн хэрэгсэлд зориулсан зам нь манайхны ярьдгаар нэгдүгээр эгнээ. Тэр эгнээгээр зөвхөн автобус такси явж байдаг.
-Явган хүнд зориулагдсан гүүрэн болон нүхэн гарц олонтой юу?
-Нэлээн л харагдсан. Харин зам дээр явган хүн гарах гарц цөөхөнтэй. Бид нарын буусан буудал томоохондоо л тооцогддог гэсэн. Тэгээд бид яагаад энэ буудлын орчимд явган зорчигчид зориулагдсан гарц байдаггүй юм болоо гэж харж байсан. Мөн замын эсрэг талд хоёр ч томоохон буудал, дэлгүүр харагдсан. Тэгэхэд тэр байгууллагуудад зориулагдсан явган хүний гарц байхгүй. 300 метр орчмын зайд нэг гарц байдаг. Тэр гарцан дээр явган зорчигчид очиж хүлээж байгаад өөртөө зориулагдсан гэрэл дохио ажиллахаар зам хөндлөн гараад явчихдаг юм байна.
Хичээл эхлэх, сургууль тарах үеэр сургуулийн нийгмийн ажилтан ч юмуу, багш нь ч юмуу замын хоёр талд туг өргөж зогсоод хүүхдүүдээ гаргачих юм билээ. Гэрэл дохиотой гарцаар ингээд гаргачихаж байгаа харагдсан.
-Манайхан шиг гарцгүй газраар гүйлдээд байдаг юм ажиглагдсан уу?
-Тийм юм ерөөсөө харсангүй. Харин нэг аваар гарахыг харсан. Нэг явган зорчигч гарцгүй газраар гарч байгаад аваарт орчихно билээ. Ийм тохиолдолд бараг л хэрэгсэхгүй болоод тэр явган зорчигчийн хохь болоод л дуусдаг бололтой байсан. Энэ ослыг яаж шийдэх бол, осол хэргийн газарт яаж ажилладаг юм байна гээд ажиглаж байлаа л даа. Манайхаар бол эмнэлгийн түргэн тусламж, замын цагдаа хоёр нь осол гарсны дараа таван минут орчмын дотор бараг л зэрэг шахам ирсэн.
-Манайх шиг бас түгжрээ л, гацаа үүсээд л байх уу?
-Манайхаас ялгаатай нь хөдөлгөөн таг зогсчихгүй. Яагаад гэхээр удирдлагын төвөөс удирдаад арга хэмжээ авчихна. Бас камер, гэрэл дохио нь хөдөлгөөний ачааллыг мэдэрч, удирдаад зохицуулалт хийчихэж байгаа болохоор таг зогсоохгүй, явуулаад байна.
-Зогсоолын талаар…?
-Зогсоол ихтэй. Томоохон барилга байгууламж байлаа гэхэд бүгд зогсоолтой. Харин манайд бараг бүгдэд нь байхгүй шахам шүү дээ.
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө гэхэд хүлээлгэх хариуцлага нь ямар байдаг юм байна?
-Цөөхөн хоногоор явсан болохоор бүх зүйлийг сайн мэдэж чадсангүй. Гэхдээ түр зогсохыг хориглосон газарт тээврийн хэрэгслээ эзэнгүй орхисон бол нэг авто машин ачихад 60 мянган вонн авдаг юм байна. Мөн манайхаар бол журмын хашааны төлбөрт 40 орчим мянган вонн хураадаг, дээр нь түр зогсохыг хориглосон газарт тээврийн хэрэгслээ тавьсан гээд торгуулийн мөнгө орж ирдэг. Ингээд нийтдээ 150 орчим мянган вонн төлж байж тээврийн хэрэгслээ тухайн жолооч буцааж авах жишээтэй.
Нэг зүйлийг тэмдэглэхэд, нэг дүүргээс авто машин ачлаа гэхэд өөр дүүрэгт байдаг журмын хашаанд тухайн тээврийн хэрэгслийг аваачдаг юм байна. Яагаад тэгж байна гэхээр тэр жолоочийг дахиад тийм зөрчил гаргуулахгүйн тулд залхааж байгаа байдал гэсэн. Ачигч машины жолооч ийм зүйлийг ярьж өгсөн. Орчуулагчаар дамжуулаад.
Мөн ачигч машин нэг км зайд л зогсоолд байж байх юм билээ. Тэр ачигч машинууд 20 литрийн багтаамжтай савтай бензин тээвэрлээд явж байдаг гэсэн. Хэрвээ бензин нь дууссан авто машин байвал бензин хийж өгөөд явуулчихдаг.
-Гудамж замын уулзварт байдаг камерийнхаа тусламжтайгаар осол, хэргийг хянаад, шийдвэрлэчихдэг байж болох уу. Энэ талаар?
-Манайд хоёр машин мөргөлдлөө гэхэд би ногооноор орсон, би ч бас ногоон гэрлээр орсон гээд маргалддаг шүү дээ. Гэтэл камерийн хяналттай газруудад хоёр машин мөргөлдөх үеийн цаг минут, секундын дараалал, гэрэл дохионы дараалалтайгаа хамт байж байх жишээтэй. Тэгэхээр хэн буруутай нь тодорхой болчихно. Мөн төдөн номерийн авто машин хулгайд алдагдлаа ч гэдэг юмуу, эсвэл зам тээврийн осолд холбогдлоо гээд зарлахад удирдлагын төвийн толгой компьютертээ тухайн авто машины улсын дугаарыг оруулчихна. Тэгэнгүүт нөгөө гудамж замд байгаа камериуд энэ тухай мэдээлэлтэй болчихно. Тэгээд хяналт хийж байгаад яг тэр зарлагдсан дугаартай авто машин ороод ирэхэд сигнаал өгөөд удирдлагын төвлүүгээ мэдээлчихнэ. Бас болоогүй тэр авто машины явсан уулзвар замын камерууддаа мэдээлэл дамжуулаад, тэр камерууд нь ч бас мэдээлэл төврүүгээ дамжуулаад, “хэрэгтнийг” илрүүлчих жишээтэй. Цагдаад үнэхээр хэрэгтэй л эд байна лээ.
-Манайд хэрэгжүүлэх гэж байгаа “Зам тээврийн оновчтой систем” төсөл хэрэгжчихвэл ийм болох юм байна гэж ойлгож болох уу?
-Уг нь тэгж л ойлгож яваа. Гэтэл бас яваад үзэхээр үгүй юм шиг байна. Тэгж ойлгосон. Солонгост дөрвөн төрлийн камераар хяналт тавьж байдаг бол манайд хоёр төрлийнх нь тавигдах юм шиг байгаа юм.
Ц.Эрдэнэцэцэг