Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ая зохиогч, UBS телевизийн захирал Л.Балхжавыг бид энэ удаагийн Gogo Cafe буландаа урьсан юм. Түүний амьдрал, уран бүтээлд таныг урьж байна.
-Монголын урлагт цоо шинэ дүр бүхий олон уран бүтээлчид өөр өрсдийн уран
бүтээлээ тууриваж байна. Алдаа, оноотой зүйл ч их байдаг байх. Энэ дундаас
хөгжмийн зохиолчдын өрсөлдөөн Монголд хэр хүчтэй явагддаг вэ?
-Манай залуу уран бүтээлчид үнэхээр сайн ажиллаж байгаа. Жишээ
дурдвал, дуучин Д.Болд байна. Орчин үеийн залуучуудын төлөөлөл болж чадаж байна
ш дээ. Өөрөө ая, үгээ зохиогоод, найруулгаа бас хийчихэж байна. Дээрээс нь сайн сайн залуучуудыг бэлтгэн, гаргаж
ирж байгаа. Бидний үеийн уран бүтээлчид ч мөн зүтгэсээр л байна. Манай Чука
байна. “UP” продакшн гээд. С.Гантөр байна. “New
star” гэсэн студидээ сайхан дуунууд зохиогоод. Мөн Н.Халиун байна. “Сонор”, “Намуун” студи
гээд. Мөн Продюссэр Б.Ангирмаа маш сайн ажиллаж байна. Энэ бүхэн орчин үеийн урлагийг залуу
сэтгэлгээгээр хөгжүүлж, чанартай бүтээл төрөх өрсөлдөөнийг бий болгож байна.
Бидэнд хэлэх, зөвлөх зүйл байна. Мөн залуучуудаасаа сурах ч зүйл их.
-Манайхны дунд гаднаас ая хулгайлж,
зохиогчийн эрх зөрчсөн уран бүтээлүүд их байдаг. Одоо бол харин эсрэгээрээ
манай уран бүтээлчдийн бүтээлээс гаднынхан их ашигладаг болсон юм шиг. Таны хэд
хэдэн уран бүтээлийг гаднынхан ашигласан
байдаг.
-Тийм зүйлүүд байдаг л даа. Харамсалтай нь Монголд оюуны өмчийн чиглэлээр нэг их төлөвшөөгүй
болохоор энэ асуудал хол явж чаддаггүй юм.
-Албан ёсны байдлаар гадны уран бүтээлчидтэй хамтарч ажилласан тохиолдлууд цөөнгүй биз. Энэ
бас нэг бахархах зүйл гэж бодож байна.
-Манай уран бүтээлчид
олон улсын тайзан дээрээс Монголынхоо уран бүтээлийг гадаадын үзэгчдэд
чадварлаг хүргэж, бидний уран бүтээлийг таниулж байдаг. Уран бүтээлчдийнхээ
хүчээр хилийн чанадад бүтээл маань гарсан учир эхнээсээ бидэнтэй холбогдоод
хамтарч ажиллаж байна.
-Өнгөрсөн жилийн
өдийд та уран бүтээлээ 200 орчим хүрч байна гэж ярьж байсан. Энэ жил хэдээр
нэмэгдэв?
-Энэ жил 10 орчмоор нэмэгдсэн.
-Нэг дууны хөгжмийн зохиол дээр ер нь хэр зэрэг удаан хугацаанд ажилладаг
вэ?
-Янз янз л даа. Зарим
дууны санаа нь их хурдан гараад ирнэ. Заримдаа санаанд юм орохгүй их удна. Яг
санаа нь гараад ирвэл хөгжмийн зохиол дээрээ долоо хоног орчим ажиллана шүү.
-Хамгийн сүүлийн уран бүтээл чинь “Өглөө шиг эх орон” уу. Гайхалтай дуу.
-Тийм ээ. Миний хамгийн отгон “хүүхэд”.
-Энэ дууны санааг яаж олов?
-“Эх орны сайхан дуутай болъё” гэж Монгол Улсын Ерөнхий
сайд С.Баяр санал болгосон. Нэг хэсэгтээ
биш хойшдоо Монголын нийт ард түмний дуртай, сайхан дуу хийе гэж Ш.Гүрбазар бид хэд ярьсан. Ерөнхий сайд
клипэн дээрээ хүртэл санааг хэлж, гаргаж
хийлгэсэн.
-Урлагийн тухай ярьж байж нэг эвгүй зүйл асуучихъя. Таныг энэ мэдээлэлд няцаалт
хийгээсэй гэж хүсч байна. Дээрх уран бүтээлд ажилласан уран бүтээлчдийн мөнгийг
нь таныг аваад “идчихсэн” гээд л зарим
хэвлэлээр бичигдээд байх юм.
-Би мөнгө тараадаг хүн биш шүү дээ. Энэ уран бүтээлийг
санаачилсан хүн нь ч би биш. Тэр хүмүүс
нь хэнд хэдийгээ өгөх нь миний асуудал биш. Би өөрийнхөө урамшууллыг л авсан. Уран бүтээлч болгон өөрөө гэрээ
хийгээд ажиллаж байгаа. Би одоо хүртэл энэ мөнгө, санхүүгийн асуудлаас хол
байхыг хүсдэг. Яагаад гэвэл урлаг гэдэг миний дуртай зүйл, хобби.
-Санхүүгийн
асуудал. Угаасаа л хүмүүсийн сонирхдог зүйл л юм даа. Нэг дууны ая зохиогоод ямар хэмжээний
хөлс авдаг вэ. Нууц биш бол.
-Би юу. Нэг дууг уу?
-Тийм ээ. Таныг нэг дуу зохиож өгөхөд 3000 ам.доллар авдаг гэж сонсож байсан юм байна.
-Монголынхоо уран бүтээлчдэд үнэгүй ч дуу зохиогоод
өгдөг. Ардаа продюссер, спонсортой залуухан дуучин байх юм бол маш хямдхан
зохиож өгдөг. Үнэхээр чадалтай аавдаа,
ээждээ зориулаад дуу хийлгэх гэсэн юм гээд төлбөрийн чадвартай хүмүүс байх юм
бол таны дээр хэлсэнчлэн 3000-аас 4000 ам.доллар гэдэг үнийг чинь хэлдэг.
-Гадаадын уран бүтээлчид арай ондоо байх.
-Хүссэн хүсээгүй тэд өөрсдөө шал өөр үнэ хэлдэг. Миний
нэг дуунаас кинондоо ашиглачихаад санаанд оромгүй мөнгийг шилжүүлсэн тохиолдол бий. “Зүүдэнд ирсэн
хонгорхон ижий” гэж дууны маань жаахан хэсгээс ашигласан байсан. Тэгэхээр
гадаад оронд бол оюуны бүтээлийг яаж дээдэлдэг вэ гэдэг нь харагдаж байгаа юм л
даа.
-Бүтээл бүхэнд сэтгэл шингээж, хөдөлмөр зарцуулдаг нь ойлгомжтой. Та уран
бүтээлүүд дотроосоо хамгийн хайртай гэж аль нэгийг нь онцолдог л байх.
-Залуу байхдаа
зохиож байсан анхны уран бүтээлүүддээ би мэдээж хайртай. “Амин нутаг”, “Уучил”,
“Хайрын дурсамж” гээд дуунууд байна. Мөн хүн чинь хамгийн отгон хүүхэддээ арай
илүү хайртай байдаг шиг сүүлийн үеийн уран бүтээлүүддээ их хайртай.
-Таныг хүмүүс
хөгжмийн зохиолчоор нь их хүлээж авдаг ч та чинь хэвлэл мэдээллийн салбарт
хүчээ үзэж буй нэгэн. Олон ч телевиз үүдээ нээлээ. Үзэгчдэд сонголт их болж.
-Манай телевиз өрсөлдөөн дунд оршин тогтносоор л ирлээ.
Цаашид ч оршин тогтнох болно. 16, 17-н жил бид үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр
би UBS
телевизийн хувь заяанаас ерөөсөө айдаггүй. Манай
телевизийн нэвтрүүлгийн бодлого ойлгомжтой. “Ulaanbaatar
Broadcasting system” гээд нэрнээсээ авахуулаад л бусдаас ялгардаг.
Нийслэлийн асуудлыг бид үзэгчдэд түлхүү хүргэдэг. Дээрээс нь урлагийн чиглэлийн
нэвтрүүлгийг арай илүү хүргэхийг боддог.
-Танай телевизийн дүр төрх сүүлийн үед нэлээд залуужсан юм шиг харагддаг.
-Тэгэлгүй яахав. Залуу байхад бид бүх зүйлд оролцоод
явдаг. Дунд эргэм насандаа асуудалд
хошуу дүрэх төдий болж. Одоо харин залуучууд л сайхан ажиллах орчин бий болгохын
төлөө ажиллаж байна.
-Та чинь телевизийн найруулагч мэргэжилтэй. Ая зохионо гэдэг цэвэр таны
авъяас, сонирхол гэж болох уу?
-Би чинь Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурчийн
анги төгссөн. Өөрөө хөгжмийн сонирхолтой, морин хуурч мэргэжилтэй. Дээрээс нь
орчин үеийн хөгжим их сонирхоно. Залуу байхдаа “цахилгаан хөгжим”-ийн гэж
ярьдаг байсан хамтлагт дуулдаг байлаа. “Инээмсэглэл”, “Солонго” гээд хамтлагт
гишүүн явсан үе бий. Үүнийгээ орхиж чадаагүй л одоо ингэж уран бүтээлээ хийгээд
явж байна.
-Залуу байхдаа
дуулж явсан дуунуудаа, найзуудтайгаа
одоо дуулж, ярьж хөөрөлдөх үе зөндөө л бий биз?
-Байлгүй яахав. Манай хөрш Батсайхан гэж залуу бий. Одоо
бүх зүйл тийм сайхан биш байна шүү дээ. Энэ үед Батсайхан найзтайгаа уулзаад
нэг нэг гитар бариад тэр үеийнхээ дуунуудыг дуулаад суухаар бүх зүйлийг мартах
шиг л болдог юм.
-Сая “Битлз”-ийн хөшөө манай Улаанбаатарт
бослоо.
-Тэр ёстой гоё тэй.
-Тэгэлгүй яахав. Хөшөөний нээлтэд олон хүн цугласан байсан.
-Угаасаа “Битлз”-ийг шүтдэггүй хүн гэж байдаг юм уу.
Зүгээр шүтээд байхгүйгээр талын Монгол оронд энэхүү хөшөөг барьсанд би бүр
тусгайлан баяр хүргэмээр байна.
-Таниас гарч байгаа аялгуунууд
мөн таны амьдралаас төрсөн аялгуу байдаг
уу. Эсвэл энэ цэвэр сэтгэлгээтэй холбоотой юу?
-Би хүний л амьдралаар амьдарч байгаа. Уран бүтээлд маань
миний таны бүгдийн л амьдралыг өгүүлдэг.
-Та чинь өвөө болчихсон бил үү. Өнгөрсөн жил тэгж ярьж байсан.
-Миний ач нэг ой хүрсэн. Их “муухай амьтан” бий.
-Гэр бүлийн хүнийг тань манай урлагийнхан их хайрлаж, хүндэтгэдэг юм билээ.
Мэдээж ажил, амьдралын амжилт хань ижил, гэр бүлтэй салшгүй холбоотой.
-Тэгэлгүй яахав. Миний хурц шүүмжлэгч, дэмжигч. Манай гэр
бүлийн хүний эрхэлж байгаа бизнес надад маш их таалагддаг. Бүх насны хүүхдэд
зориулсан хөгжмийн сургалтын төв ажиллуулдаг.
-Та хоёрын хамтын
амьдрал хэчнээн жилийг ардаа орхив?
-Манай том хүү одоо 27-той. Тэгэхээр 28 жил болж байгаа
юм байна. Нэг жил нь хүүхэдгүй амьдардаг ш дээ. /инээв/
-Тоглолт гээд тун завгүй байгаа үедээ бидний урилгыг хүлээж авсанд баярлаж
байна. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
-Тоглолт болох гээд завгүй байгаа нь үнэн. Бэлтгэл ажлыг
хүн болгон хариуцаад хийчихдэг. Миний хувьд завгүй байгаа нь энэ жил зохиогдсон
дуунууд дээрээ ажиллаад. Монгол хүн болсон хойно аливаа юмыг цагийг нь тулгаж
хийх гээд байдаг даа. Тэгээд л бичлэгийн студиудээр гүйгээд байна.
-10 жил, 10 дахь удаа гээд бид “10”-ын тоонд их ач холбогдол өгдөг. Таны хувьд өөрийн
зохиосон дуунуудаар тоглолт хийгээд 10 дахь жилээ болох гэж байгаа юм байна.
-Арван жилийг би нэг ажлын үр дүнг дүгнэж болох хугацаа
гэж боддог. Тийм болохоор энэ удаагийн тоглолтоо 10 жилийн өмнө зохиож байсан
дурсамж дуунууд, дунд үед зохиож байсан бүтээлүүд, одоогийнх гээд он цагаар нь
үзэгчиддээ дүгнүүлэх гэж байна.
-10 жилийн уран бүтээлийг шингээсэн
гэхээр хүмүүс их зүйл хүлээж байгаа байх. Таны хувьд энэ тоглолтоос юу
хүлээж байгаа вэ.
-Би тоглолтоосоо нэг их зүйлийг хүлээддэггүй ээ. Би
зүгээр л догдолдог. Их ажил цаг завынхаа дундуур замын түгжээнд түгжирч түгжирч
ирчихээд миний тоглолтноос урам хугараад гарвал хэцүү. Тийм болохоор би их
догдолж бүх зүйл сайхан байгаасай гэж хүсч байна.
-Нэг асуултыг бас асуухгүй өнгөрч чадахгүй нь. Та сая Орон нутгийн хурлын
сонгуульд саналаа өгсөн үү?
-Тоглолтын бэлтгэл ажилд гарчихсан миний ажил ид өрнөж
байх энэ үед очихгүй байх боломж байсан. Гэхдээ би Монгол Улсын, энэ хотын иргэн биш болчих юм шиг санагдаад ажлаа түр
хойш нь тавиад гэр бүлийн хүнтэйгээ хамт очиж саналаа өгсөн. /Хуруугаа үзүүлэв/. Харамсалтай нь тэр зааланд ганцхан хүн саналаа
өгөөд зогсож байсан. Нийслэлчүүдийг сонгуульд идэвхигүй оролцсоныг гайхаад байгаа. Асар олон зүйлийг шүүмжилж ярьчихаад яг
өөрийнхөө хувь нэмрийг оруулах болохоор алга болчихдог. Одоо дахиад сонгууль
хийнэ гэж байна. Энэ чинь Монголд
сонгуулиас өөр хийх ажилгүй болчихсон юм уу гэмээр л байна ш дээ. Цаг тухайд нь
өгөх ёстой зүйлээ өгөөд ажлыг хурдан
эхлүүлэх ёстой. Дахин сонгууль хийнэ гээд дахиад баахан мөнгө үрж байхаас нэг
замаа засаад, өргөтгөж байвал дээр биз дээ.
-Нийслэлийн гэх овогтой телевизийг та удирдаж байгаа хүний хувьд иргэддээ хандаж юу гэж уриалах вэ?
-Хэн нэгэн замыг сайхан янзлаад бид түүн дээр нь сайхан
амьдарна гэж бодож болохгүй. Бүгд л адилхан үүрэг, хариуцлагатай байх хэрэгтэй
л дээ. Ядаж өөрсдөө хогоо хаяхгүй байх
хэрэгтэй ш дээ. Энэ бүгдээс л эхэлнэ.
-Та чинь хотын
уугуул уу.
-Тийм ээ. Аав, ээж маань Төв аймгийнх. Би бол хотод, төрж
өссөн.
-Ярилцлага өгсөнд танд баярлалаа. Удахгүй болох тоглолтонд чинь амжилт
хүсье.
-Баярлалаа.
Ярилцсан Ч.Болортуяа