Улирсан оны мал тооллогын нэгдсэн дүнгээр эрдэнэт сүрэг маань сая саяар арвижсан тухай, түүний дотор тэмээн сүрэг 1.2 мянгаар нэмэгдсэн таатай мэдээ чих чимж буй эдүгээ үед Монгол Улсынхаа хамгийн олон тэмээтэй, магадгүй хувь дахь хоёр бөхт тэмээгээрээ дэлхийд ч дээгүүр орж болох малчинтай хөөрөг зөрүүлэн хөөрөлдөх завшаан тохиолоо.
Энэ содон амжилтын эзэн бол Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4-р багийн харьяат, Монгол Улсын Сайн малчин /2007/ Цэдэвийн Шинэн гуай юм.
-Тавтай сайхан өвөлжиж байна уу, танайх хаагуур нутаглаж байна даа?
-Сайн өвөлжиж байна аа. Аятай өвөлжиж байна уу. Манайх нутагтаа, одоогоор Лигийн голдоо байна даа.
-Ам бүл олуулаа юу, мал олонтой айлд мэдээж хүн бүл их хэрэгтэй?
-Манайх 5 хүүхэдтэй. Өөрсдөө л мал хуйгаа адгуулж өсгөж байна даа.
-Хүүхдүүд тань их тусалдаг биз дээ, тэд ямар ажил эрхэлж байна?
-Хүүхдүүдээ зохих боловсролтой болгохгүй бол энэ цаг үед хэцүүднэ. Нэг хүү маань ХААИС төгсөж, инженер-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Гэвч амьдралын шаардлагаар малчин болгохоор шийдсэн. Бас нэг охин маань Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль дүүргэсэн. Одоо бас эцэг эхдээ туслаад саальчин хийж байна.
-Өвлийн ид хүйтэн үе эхэллээ. Тэмээчин хүний хувьд амаргүй л цаг мөч биз дээ?
-Малчин хүн өвлийн хүйтэн, зуны халууныг үзэж туулж, дасаж хатуужиж, мал хуйгаа ч цагийн аяст тааруулан адгуулж явдаг. Говьд өнөө жил цас бага, цагийн аяс дулаандуу байна. Гэхдээ ес эхэлчихлээ. Тэмээ мал тарга хүч сайтай бол хэрийн хүйтнийг ажирдаггүй амьтан. Одоо буур ид орж байна.
-Та хэзээнээс мал маллав, удамт малчин уу, эсвэл?
-Би өвөг дээдсээсээ л малчин гаралтай, багаасаа мал ахуй эрхэлж өссөн хүн. Харин 1990-ээд оноос хойш л тэмээ маллаж байна. Өмнө нь улсын байгууллагын албан хаагч байсан. Хуучин нийгмийн үед анх илгээлтээр гарч мал маллаж эхэлсэн. Дараа нь цэргийн алба хааж ирээд, сумын худалдаа бэлтгэлийн анги гэж байхад барааны нярвын албыг арав гаруй жил залгуулсан. Тэр үед нэг ч төгрөгийн дутагдал гаргаж үзээгүй, сайн албан хаагчийн тоонд орж явсан. Бас улсын бэлтгэлийн тууварч малчин ч болж үзлээ.
-Та тэгвэл малаа өсгөх суурь нөөцтэй, зохих туршлагатай байж ээ?
-Нэгдэл гэдэг их айл тарж, хүмүүс хувьцааны мал нэлээдгүй авцгаасан, тэр хэмжээгээрээ сайхан өсгөж байна. Би улсын байгууллагын албан хаагч байсан учраас хувьцаанд нэг ч мал ногдоогүй. Манай ямар ч мал нэгээс л эхэлсэн дээ.
-Уучлаарай, малчин хүнээс мал буяных нь тоог асууна гэдэг цээртэй, эвгүйвтэр зүйл л дээ. Гэхдээ танайх улсдаа хамгийн олон тэмээтэй айл гэдгээр их сонин содон байна. Нууц биш бол Та сая хэдэн тэмээ тоолуулав. Хүссэн малчин бүр хүрээд байдаггүй малаа өсгөх, түүний дотор тоо толгой нь байнга буурч буй тэмээ хэмээх урт хөлын малыг энэ хэмжээнд хүртэл өсгөж чадсан Таны амжилтын нууц гэж байж л таарна даа?
-За, манайх 600 гаруй тэмээтэй. 200 гаруй нь ингэ. Жилд ээлжийн 100-гаад ингэ ботголуулдаг. Би малд их хайртай хүн. Мал бүхэнд эзний ёсоор, ээл сэтгэлээр хандаж, бэлчээр, усыг нь байнга тордож, хүч тарга сайн авахуулахыг хичээдэг маань л тэмээ өсөх гол нөхцөл болов уу. Түүнээс би өөр онцгой туршлагатай хүн биш ээ.
-Энэ олон тэмээний ноос үсийг салгах, эмнэг догшныг сургах гээд бөөн ажлыг энэ айлын хэдхэн хүн амжуулж байна гэдэг төсөөлшгүй санагдах юм?
-Тэмээг гартаа оруулах, зөв мал болгох гол үндэс нь багаас нь номхруулах л байдаг. Манайх ганц ч ботго үлдээхгүй барьдаг. Ганц ч ингэ үлдээхгүй уядаг. Өсвөр наснаас нь сайн сургаж, эдлэж, эрийг нь уналгад, эмийг нь саалинд сургахыг боддог. Ботгоноос нь уясан тэмээ сайн номхорч, гарын аясаар мал болно. Өнгөрсөн жил Өмнөговийн Мандал-Овоод 400 гаруй тэмээтэй нэг айлд очлоо. Буйлтай тэмээ ганц хоёрхон л харагдсан. Эднийхэн тэмээгээ ноослох ч гэж багахан “дажин” болдог тухай саахалтын нь айл ярьж байсан. Тэмээгээ багаас нь барьж тавиагүй айл тийм л малтай болно доо.
-Та өөрөө тэр бүхнийг хүч хүрдэг гэж үү?
- За яахав, айл аймгийн маань хүүхэд залуучууд, эмнэг сургах, ноос үсний ажилд дэмнэж тусалдаг. Энэ нь бидэнд төдийгүй тэдэнд ч бас малын дөр суулгаж, ирээдүйд сайн тэмээчин болоход нь зохих ёсны дадал сургууль болдог шиг байгаа юм.
-Олон тэмээг услах гэдэг бас нэг яггүй ажил байна биз?
-Тэмээ дунджаар нэг удаад 80-100 л ус уудаг гэвэл 600 тэмээг ханатал услахад ямар хэмжээний ус, хүн хүч хэрэгтэй нь ойлгогдох байх. Бүгдийг нэг дор усална гэж байхгүй. Угаасаа гар худгаас ховоодож хангана ч гэж үгүй. Тийм устай худаг ч байхгүй болсон. Сувай тэмээгээ задгай ус шанд бараадуулж, ингэ ботго зэрэг гадуур эргүүлж буй тэмээгээ цөөнөөр нь худгаас услах зэргээр болгож байна. Усны гачаал, бэлчээрийн даац хүрэлцээ тааруу, дээр нь айл амьтан, ах дүүсийн өвөлжөө бууцыг талхалчихаж болохгүй гэх мэтээр хэдэн малтай хүнд бэрхшээл бас мундахгүй ээ.
-Таны аз жаргал гэвэл?
-Би малд хайртай хүн гэж түрүүн хэлсэн. Үс зүс, тарга хүч сайтай малаа харахад л сэтгэл сэргээд хамгийн сайхан байдаг юм.
-Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй хэмээнэ. Сүрэг өтгөрөхөд сайн буур мэдээж маш чухал байж таарна даа?
-Дөмөг буур сайн, сайхан тэмээний үндэс гэж үнээн. 100 тэмээнд 3-4 буур ногддог. Ойрноос Өмнөговийн Ханын Хэцийн хүрэн угшлын гурван ч буур авчирч нийлүүлэгт оруулах гэж байна. Ноос, сүүний чиглэлийнх. Харин олны танил нэр шигээ чанар чансаа нь хуучнаараа байх нь жаахан буурсан санагдсан. Одоо сайн тайлаг 500-800 мянга хүрдэг болсон байна.
-Танайх тэмээгээрээ нүүдэг үү?
-Жижиг отрын гэрээр нүүх үедээ тэмээгээ ачдаг. Манай хотонд буйлгүй тэмээ цөөхөөн. Аргал, түлээгээ зөөхдөө бас ат, тайлгаа аччихна. Цаг үеэ дагаад ч гэх үү бусад үед нь үнэндээ тэмээгээ ачаад байж чадахгүй л байх юм байна шүү дээ.
-Тэмээний ашиг шим, түүхий эдийн үнэ ханш, тэмээг өсгөх оновчтой бодлогын талаар Таны үгийг түмэнд хүргэхгүй өнгөрч төвдөхгүй нь?
-Тэмээний ноос, ялангуяа бага тэмээний ноос микрон өндөртэй байдгийг нь тооцвол үнэ маш сайн баймаар. Гэтэл санаанд хүрэхгүй байна. Төв орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ер нь тэмээг өөрийн нь халуун амийг тасалж хүнсэнд хэрэглэх биш, ноос үс, сүү сааль гээд нөхөгддөг баялгийнх нь үүднээс илүүтэй ашиглах, түүнийг дэмжих бодлого л чухал гэж боддог.
-Танайх жилд хэдэн кг ноос бэлтгэдэг вэ?
-2-3 тонн.
-Тэмээгээ хэрхэн хамгаалах нь зөв бэ?
-Сүүлийн үед тэмээний хулгай ёстой гаарч байна. Хүн, чоно хоёр л тэмээг барж байна шүү дээ. Бэлчээрээс нь хулгайлан машинаар ачих, борлуулах нь ихэсч сэтгэл зовоож байна. Тэмээний хулгайн талаар төр засаг маань анхаарч өгөөсэй билээ. Мөн ингэний сүү, ундааны үйлдвэрлэл буй болговол зүгээр. Тэмээний уралдаан, тэмээн поло зэргийг дэмжиж явдаг. Энэ нь тэмээг хамгаалах, өсгөх зөв бодлогын нэг юм аа.
-Ерөнхийлөгч санаачлан тэмээг хамгаалах талаар хууль батлуулахаар болж буй дуулдсан. Хөдөө орон нутагт, та бүхнээс тэр талаар санаа бодлыг тань сонссон уу?
-Авсан.
-Таны ярианаас бас тэмээний сайн уяач гэдэг нь анзаарагдаж байх шиг?
-Сүүлийн жилүүдэд зохион байгуулж буй тэмээн поло тэмцээн, хурдан тэмээний улсын уралдаанд тогтмол оролцохыг хичээж ирлээ. Ноднин жил Өмнөговь аймагт болсон тэмээн пологийн улсын тэмцээний үеэр болсон хурдан тэмээний уралдаанд гурван тэмээ маань эхний гуравт дараалж ирсэн. Түүний өмнөх жил Улаанбаатарт болсон уралдаанаас бас түрүү, аман хүзүү хоёрыг нь хүртэж байлаа. Өөрөө уралдаад байх биш бас эл үйлсийг дэмжин, аймагтаа болсон тэмээний уралдааны бай шагналыг ивээн тэтгэх гэх мэтээр боломжийн хэрээр хувь нэмрээ оруулахыг хичээж явдаг.
Баянхонгор аймаг маань бас анх удаа тэмээн уяачдын аймгийн хэмжээний цол шагнал буй болгосонд тэмээчид их баяртай байдаг.
-Танай сүрэгт хавтгайн бэсрэг /эрлийз тэмээ/ бий юү?
-Бий. Нэг тайлаг, бас гунж Шинэжинстээс авсан. Одоо Нэмэгтийн ард буур нь орж байна даа.
-Нэг зүйлийг сонирхоход, буурын бохь гэдэг юмыг сүүлийн үед их эрж сурах болжээ. Үүний ид шидийн талаар ярьж өгөхгүй юү?
-Орсон буурын шилний бохь /заар/-ийг янз бүрийн хавдарт ууж байдаг. Хавдрын явцыг сааруулаад, наашаа үгүй, цаашаа ч үгүй болгоод тогтоочихдог гэх л юм билээ. Манай Монголд хүнсний тэмээнийхээ шилбэний яс, тавхай хоёрыг шууд хаячихдаг. Гэтэл урд хөршид их эрэлттэй байдаг гэх юм. Хилээр гаргах гэхээр татвар нэхдэг. Үүнийг зохицуулууштай л санагддаг.
-Ингэний сүү будаг мэт өтгөн сайхан. Түүнээс гадна хоормог гэж бас гайхалтай ундаа байх юм даа?
-Тийм ээ. Тэмээ гээч мал, мэдэхгүй хүн харахад, сүр бараатай, бүдүүн баргийн амьтан л байх. Гэтэл сүү сааль нь гэж ариунаас ариун, цагаанаас цагаан нандин идээ байдаг нь үнэхээр гайхалтай л даа. Ер нь тэмээ уярамтгай, ухаарамхай мал. Тэгээд л ингэний сүү сааль дун цагаан байдаг байх. Манайх хааяа явдлын далимаар бага сага ундаа хотод авчирч борлуулдаг. Литр нь 2000 төг. Ашиг олоод сүйд болохгүй ч гэсэн малын минь буян унаа тэрэгний шатахууны үнэд нэмэр болчихно. Бөхчүүд захиалж авах сонирхолтой байдаг юм билээ. Орон нутагт ундааны жижиг үйлдвэрлэл буй болгоод тэмээчин бидэнтэй гэрээ байгуулаад ажилласан ч болохгүй зүйлгүй л санагдана.
-Ингэний хоормог эмчилгээний ундаа гэдэг...
-Жирийн байдлаар, бас эмчилгээний журмаар ч хэрэглэж болно оо. Ядаргаа, гэдэс дотор, хаван зэрэгт гойд сайн гэж манай говьчууд их шимтдэг. Ингэний ундааг бага зэрэг бүлээсгээд уувал ядаргаа арилж, нойр сайхан хүрдэг юм.
-Тэмээг хүнсэнд хэрэглээд байгаа нь нууц биш. Хүнсний сайн тэмээ одоо ямар ханштай болсон бэ?
-Энэ жил эдийн засгийн хямрал малын үнэ ханшийг маш их унагалаа. Дээд зэргийн сайн тэмээ 600-700 мянган төгрөг хүрч байсан. Одоо малчид мөнгөний гачаалаас болоод арга буюу үүнээс бүр доогуур үнээр хүнсний тэмээгээ зарах болоод байна.
-Цөлжилт гэдэг зүйл сэтгэлийн хөндүүр болжээ. Тэмээчин хүний, хээр гадаа байнга явдаг малчин хүний хувьд Та үүнийг хэрхэн ажиглаж байна?
-Цөлжил бол байгаа. Гэхдээ хур бага орсноос л болж байна. Хур бороо сайтай жил хаа байсан юм гэмээр хувхай газраас л үндэс соёолоод ногоо цагаа нь дэлгэрээд ирдэг. Тэгэхээр цөлжилт гэхээсээ хөрс өгөрших нь их бололтой. Өгөршилт нь цөлжилт болж хувирч байх шиг. Зарим мод бут, ургамал өгөршөөд ургахаа нэгэнт больж байна. Холоос харахад том мод сүглийгээд л байх. Хүрээд очихоор өгөршчихсөн байдаг.
-Хамгийн олон тэмээтэй айл маань шөлний бог хэртэй билээ?
-700-гаад богтой. Ер нь манайх мал малын захтай л даа. Тэмээгээ ч хүнс хоолондоо зохих хэмжээгээр хэрэглэлгүй яах вэ. Ямаа нэлээд бий. Дашрамд хэлэхэд, сүүлийн үед ямааг хэтэрхий өсгөснөөр бэлчээр талхалж байна гэж их ярьж байна. Би үүнтэй санал нийлдэггүй. Гол нь говьд хур бороо ордог цагтаа, хэмжээгээрээ орох нь багассанаас л бэлчээр муудаад байгаа юм.
-Та нас сүүдэр хэд хүрч байна?
-Тавь гарч байна аа.
-За ингээд, сонирхолтой яриа өрнүүлсэн Танд их баярлалаа. Мал буянаа улам улам өсгөж, Монголынхоо анхны мянгат тэмээчин болохыг ерөөе.
Б. Элбэгзаяа