Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлж буй үйлчилгээтэй танилцаж, үнэлгээ гаргасан байна.
Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод болгох, хүнд суртал, чирэгдэлгүй ажиллах талаар Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийг даган мөрдөх учиртай юм. Зөвлөмжийн хэрэгжилт ямар түвшинд байгаатай танилцахад олонх төрийн байгууллага Авлигатай тэмцэх газрын бодлогыг дэмжиж буй нь харагдаж байгаа аж. Тухайлбал, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам зэрэг нь зөвлөмжийг сайтар хэрэгжүүлж байгаа байгууллагын тоонд оржээ. “Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар зэрэг нэр бүхий төрийн байгууллагуудыг хангалтгүй хэмээн үнэлж болохоор” хэмээн АТГ-аас мэдээлж байна.
М.Жаргал