БНХАУ-ын зарим бүтээгдэхүүнээс илрээд буй меламин бодисын шуугиан олон улс орныг хамарч, хэрэглэгчдийг сандраагаад байгаа. Гэвч энэ шуугиан нь хэт их газар авснаас зарим тохиолдолд меламин илрээгүй бүтээгдэхүүнийг ч меламинтай гэх мэтээр зарлаж байна. Дэгсдүүлж хэлэхэд идэж, ууж болох хоргүй бараа бүтээгдэхүүн үлдээгүй мэтээр ойлгох хэрэглэгчид ч гарч байна.
Тэгвэл өнөөдөр Сникерс, Марс, M&M, Твикс, Милки Вэй зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг “Марс” корпорацийн албан ёсны дистрибьютер “Шоко” компанийхан хэвлэлийнхэнд хандлаа. Тус компаний импортлон худалдаалдаг дээрх бүтээгдэхүүнүүдийг меламинтай хэмээх шуугиан зах зээлд тархсан нь худал хэмээн тэд ярьж байна.
“Марс” корпорацийн Хөгжлийн хэлтсийн дарга А.В.Пескин “Манай корпораци нь БНХАУ-аас сүү болон бусад түүхий эдийг хэрэглэж байгаагүй бөгөөд хэрэглэхгүй” гэсэн мэдэгдлийг өчигдөр гаргажээ. Хятад улсад үйлдвэрлэсэн сникерс, марс зэрэг шоколаднаас меламин илэрсэн нь үнэн боловч манай зах зээл дээр борлуулагдаж буй тэдгээр шоколад нь ОХУ-ын “Марс” корпорацид үйлдвэрлэгдэн гардаг ажээ.
М.Жаргал