gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын цаг уурын дулаарал сүүлийн 60 жилийн дотор хоёр хэмээр нэмэгджээ

Ногоон дэлхий
2008-10-06
0
Twitter logo

Дэлхийн дулаарлаас үүдсэн байгаль экологийн өөрчлөлт, эдийн засгийн таагүй нөлөөллийн тухай асуудал бидний ярианы нэг том сэдэв болсоор удлаа.

Дэлхийн цаг уур ердөө хоёр хэмээр дулаарахад байгаль экологид ноцтой өөрчлөлт гарна гэдэг. Өнгөрсөн зууны хугацаанд дэлхийн уур амьсгал 0,76 хэмээр дулаарсан гэнэ. Харин Монгол орны хувьд 1940-2007 оны хооронд 2,1 хэмээр нэмэгдсэн байна. Энэ тоо 1940-2006 онд 1.6 хэмээр яригдаж байсан гээд бодохоор сүүлийн хэдэн жилийн дотор уур амьсгал маш хурдан өөрчлөгдөж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл уур амьсгалын дулаарал Монгол орны хувьд дэлхийн дунджаас хавьгүй дээгүүр явж байна. Үүнээс үүдэн гарсан байгаль экологийн өөрчлөлт, цөлжилт хуурайшил, гал түймэр гээд байгалийн гамшигт үзэгдлүүдийн хор уршгийг монголчууд бодитойгоор мэдрээд удаж байна. Тиймээс өнөөдөр Улаанбаатар хотод уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Зүүн хойд Азийн мэргэжилтэн, шинжээчдийн олон улсын уулзалт эхэллээ. Уулзалтыг Байгаль орчны яамнаас санаачлан зохион байгуулсан энэ олон улсын уулзалтад БНСУ, ОХУ, Монголын шинжээч мэргэжилтнүүд, БНСУ, Японы ЭСЯ-дын төлөөлөгчид, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчны хөтөлбөр, Азийн хөгжлийн сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Гадаад хэргийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд оролцлоо. Хоёр өдөр үргэлжлэх энэ уулзалтын хүрээнд,

Уур амьсгалын өөрчлөлтийн ерөнхий асуудал,
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшигт үзэгдлийн хэмжээ,
Уур амьсгалын өөрчлөлтөд улс орнууд ямар хэмжээнд өртөж байгаа болон үүнд дасан зохицох арга хэмжээний тухай,
Дасан зохицох арга хэмжээг санхүүжүүлэх нь гэсэн дөрвөн салбар хуралдаан болох юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Зүүн хойд Азийн орнуудын шинжээчдийн олон улсын уулзалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нээж үг хэллээ.

Тэр Зүүн хойд Азийн экосистем нь уур амьсгалын өөрчлөлтөд харьцангуй эмзэг, энэ бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт улам эрчимжиж, хуурайшилт, цөлжилт идэвхжин байгаль экологи, нийгэм эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж эхэлснийг дурдаад, "Ялангуяа Монгол оронд шороон шуурга, хэт халалтын давтамж ихсэж, ган, аадар бороо, үерийн аюул нэмэгдэн мөнх цэвдэг, мөсөн голууд хайлж байна. Сүүлийн 10 жилд 400 орчим гол горхи ширгэж, хуурайшилт нэмэгдлээ. Бэлчээрийн нөөц хомсдож, жил дараалан ган, зуд болж байна. Энэ нь газар тарифлан, хөдөө аж ахуй, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Үүний улмаас хөдөө орон нутгаас хотыг чиглэсэн нүүдэл үргэлжилж, хүн амын хэт төвлөрөл, дэд бүтцийн ачаалал хэтрэн, ажилгүйдэл, агаарын бохирдол, хог хаягдал ихсэх сөрөг үр дагаврууд гарсаар байна" гэв.
БОАЖ-ын сайд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай оронд үүсээд байгаа байгаль экологийн таагүй нөхцөл хөрш зэргэлдээ зүүн хойд Азийн орнуудад ч нөлөөлж байгаагийн нэг илрэл нь элсний нүүдэл, хил дамнасан түймэр гэдгийг тодотгоод уур амьсгалын өөрчлөлтийн явцыг сааруулахын тулд бүс нутгийн хэмжээнд анхаарал тавьж, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, химийн хорт бодисын хэрэглээ, аюултай хог хаягдлыг багасгах, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр бий болгон ашиглах шаардлагатай болж байгааг онцоллоо.

Манай орон Уур амьсгалын өөрчлөлтийн талаархи НҮБ-ын суурь конвенци, түүний Киотогийн протоколд нэгдсэн анхны орнуудын нэг аж. НҮБ-ын суурь конвенцийн 4-ийн 8-д уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг орнуудын тоонд ямар улс орныг оруулах вэ гэдгийг тодорхойлжээ. Үүнд, хуурай уур амьсгалтай, байгалийн гамшигт өртөмтгий, цөлжилт, ган зудад нэрвэгдэж байгаа, хотын агаарын бохирдол ихтэй, эмзэг буюу өндөр уулын экосистемтэй орнуудыг багтаасан байна. Тэгвэл Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг орныг тодорхойлсон эдгээр "болзлыг" бүх төрлөөр нь хангачихаад байна гэсэн. Бидний жилийн жилд, намрын намарт ярьдаг нөгөө "хотын агаарын бохирдол" ердөө нэгээхэн хэсэг нь гээд бодохоор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт бидэнд хэр их бэрхшээл авчирч байгааг төвөггүй ойлгох биз. Манайтай хил залгаа орших зүүн хойд Азийн бүс нутгийн орнууд ч мөн энэ ангилалд хамрагддаг байна.

Тиймээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Индонезийн Бали хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлаархи олон улсын бага хурлын дараа Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирэх 2009 онд уг асуудлаар зүүн хойд Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг Монголд зохион байгуулахаар болсон билээ. Бүс нутгийн орнуудын төрийн тэргүүнүүдийн оролцох дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил болгож манайх 2-3 удаагийн уулзалтыг хийхээр төлөвлөсний нэг нь өнөөдөр эхэлсэн судлаач, шинжээч нарын уулзалт. Дараа нь энэ бүс нутгийн орнуудын сайд нарын уулзалтыг зохион байгуулах аж. Ирэх оны гуравдугаар улиралд зохион байгуулахаар төлөвлөгдөөд байгаа дээд хэмжээний уулзалтад бэлтгэхээр Засгийн газраас тусгайлан ажлын хэсэг томилсон бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх уг ажлын хэсгийг ахалж байна. Олон улсын шинжээч судлаачдын уулзалтад оролцогчдын ярьж байгаагаас үзвэл уур амьсгалын өөрчлөлт, үүнтэй дасан зохицох явдал аль ч орны хувьд шинэ тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд ирэх онд болох төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтаас их зүйлийг хүлээж байгаа бололтой. Дээд хэмжээний уулзалтын гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох бүс нутгийн стратегийн бодлоготой болох, хамтран ажиллах чиглэлээ тогтоох явдал гэдгийг өнөөдрийн уулзалтыг зохион байгуулагчдын нэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Мэдээлэл хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Д.Дагвадорж уулзалтад оролцогчдод танилцууллаа гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн юм.

Г.Хасар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан