gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өвлийн өвгөн Богд ууланд амьдардаг байлаа

Нийгэм
2008-12-29
0
Twitter logo

Нэг.Одоо өвгөн биш дарга нap амьдардаг
Бидний үеийнхэн хүүхэд ахуйдаа өвлийн өвөө тэнд амьдардаг л гэж итгэдэг байлаа. Гайхах хэрэггүй. Тэр үед Богд уулыг Чойбалсан уул гэж нэрлэх бөгөөд хэн ч тийшээ авирч зүрхлэхгүй, Их тэнгэрийн харшид маршал Чойбалсан амьдардаг. Эргэн тойрон буутай цэрэг хамгаална. Төрийн тэргүүнээсээ гадна Дархан цаазтай уул усаа хамгаалсан нь тэр байсан болов уу. Одоогийнхоос бараг гурав дөрөв дахин их устай, өргөн, хүчтэй урсгалтай байсан Туул гол дээрх гүүр (Их тэнгэрийн наад талын хэдэн жил засаж чадахгүй байгаа гүүр л дээ О.Ш)-ийг Маршалын гэх ба энгийн хүн гаргадаггүй байж билээ. Гол үертэй үед бол морьтой явган хүмүүс гүүрний хажуугаар гол гатлах гэж живж үхэхээс л наагуур юм болно.

Гүүрний зүүн талд сал урсгадаг цэргийн анги зунжин мод татаж, нэг тийш ачдаг сан. Манай зуслангийн хүүхдүүд нэг удаа гол гатлан Чойбалсан ууланд гарав аа. Цэцэг өнгө өнгөөрөө алаглаж, модны дөнгөж захаас нь л саваа гүзээлзгэнээр дүүргэхээр элбэг. Ийм болоод л өвлийн өвгөн аав энэ ууланд амьдардаг болох нь гэж ярилцан, олж харах санаатай дээшээ өгсөж явснаа төөрөхөөс айгаад буцацгаав. Биднээс арай ахмад гуравдугаар ангийн ах хэлж байнаа. Өвлийн өвөө өдийд энд байхгүй ээ. Өвөл болж анхны цас орохоор ирдэг юм. Одоо дэлхийн нөгөө талд өвөл болж байгаа. Тэнд л бэлэг тарааж яваа гэж манай багш хэлсэн гэлээ. Ухаан суусан ахлах, дунд ангийн "томчууд" өвлийн өвөө гэх цагаан сахал зүүж, дээлэн дээрээ хөвөн наасан, таягтай эрхэм бол манай сургуулийн утга зохиолын багш гэдгийг хэдийнэ мэддэг болсноор барахгүй "Энэ жил манай ангийн багш өвлийн өвгөн болно гэсэн. Манай ангийн шар Ганбаа үнэг, Дагваа баавгай, Жавзан цасан охинд тоглоно гэхчилэн "ам алдана".

Өдгөө Богд ууланд өвлийн өвгөн амьдрах нь бүү хэл жимс ургадаг гэвэл итгэх хүүхэд олдох болов уу. Харин Богд уулыг бүхэлд нь нэг сайд хувьчлаад авчихсан гэнээ. Нэг аманд нь УИХ-ын хоёр гишүүн "Казино" байгуулах гээд бүх модыг нь тайрч байна гэвэл захын хүн ч итгэнэ дээ. Ямар ч гэсэн бидний үеийнхэн Богд ууланд өвлийн өвөө амьдардаг гэж итгэдэг л байлаа. Шинэ жилийн тухай дурсамжаа нэхэн саналаа. Ээжийгээ даган Засгийн газрын ёлконд хоёр ч удаа орсноо ер мартдаггүй. Ордон маань одоогийн багшийн дээдийн байранд байх. Үүдний дотор зааланд ёлко болно. Хөтлөгч цэнгүүн нээмэгц гэрэл унтарч, хойморт өлгөсөн том цагаан даавуун дээр гарах кинонд өвлийн өвөө, уут үүрчихсэн, Чойбалсан уулан дотор явах бөгөөд модны ёроолоос ууттай бэлэг цуглуулан том шуудайд хийнэ. Нэг модны дэргэд өвөөгийн цагаан морь уяатай дүүхэлзэн зогсоо харагдах агаад цаана нь нийслэлийн гэрэл анивчин үзэгдэнэ. Өвөө мориндоо мордож уулнаас буугаад саравчлан хэсэг зогссоноо Маршалын гүүрээр гараад төв замаар давхина. Цагаан морины дэл, өвгөний сахал, малгайн залаа нь салхинд дэрвээд л. Шууд давхисаар Засгийн ордны гадна үүдэнд мориноосоо бууна. Цасан охид, амьтад өвөөг тосож авна. Өвөө шууд алхсаар ордны хаалга татмагц гэрэл цэлийтэл асна. Гаднаас өвлийн өвгөн аав цан хүүрэг татуулсаар, цасан охид, амьтдаа дагуулан орж ирнэ дээ.

Шинэ жилийн ая эгшиглээд л, хүмүүс алга ташаад л. Одоо ч нүдэнд харагдах шиг. Яг л энэ хэсгийг шинэ жил болохоор л санадаг юм. Өвлийн өвгөн Богд ууланд амьдардаг гэж итгэхээс ч яахав. Хожим ухаан суусан хойноо нөгөө өвлийн өвөө маань Цогт тайж киноны эвэрт баатар (Ардын жүжигчин Гомбосүрэн гуай О.Ш) болохыг мэдэж билээ. Шинэ жилийн баяр дөхмөгц ангийн багш хүүхдүүдээрээ цаасан гинж, данх, шувуу, цэцэг хийлгэнэ дээ. Ялангуяа цаасан гинжийг янз янзын өнгөөр будаж, урт урт хийнэ. Тэгээд сургуулийн заал, коридор, ангиа сүлжин өлгөх ба дундуур нь социалист орнуудын туг далбааг цаасаар хийгээд салаавчлан өлгөнө дөө. Хүүхэд бүр гэрээсээ гурил, бага зэрэг давс авчрах юм уу эсвэл жонхуу зуурч ирнэ. Тэгээд л нааж гарна.

Хоёр. Атом тэвэрсэн "америк" капиталист ёлко болгонд заавал байдагсан 
Багт наадамдаа бэлтгэнэ гэж лут ажил байлаа. Тэр үеийн багт наадмыг их өвөрмөц хийдэг байлаа. Багны ур чадвараас гадна, хэнд ч танигдахгүй байх нь гол үзүүлэлт. Тиймээс маш нууц, хувь хувьдаа л бэлдэнэ. Есдүгээр ангид шиг билээ. Багт наадам эхэллээ. Хар бортогон малгай, том хамар, эрүү сахалтай, пиджакныхаа ар хормойноос хар цаасан сүүл шиг юм зүүчихсэн "америк" гартаа цаасан атомын бөмбөг барьчихсан орж ирж байна. Багшийн пиджакийг өмссөнийг бодвол манай ангийнх, тэгээд ч өндөр тохигор, өөр хэн ч биш Лхагваа болохыг төвөггүй танив. Ер нь "Атом"-ын бөмбөг тэвэрсэн "Америкийн капиталист"-гүй ёлко Монголд байгаагүй л болов уу. Ганц ёлко ч биш. Баяр ёслолын үеэр тоглодог концертод хүртэл ийм сэдэв заавал ордог байсан цаг шүү дээ. Цаана нь хүрэн даавуугаар биеэ ороож хоёр гартаа модны мөчир барьсан нэг баг тойрон алхана. Барьсан мөчир дээр нь цаасан хар хэрээ амандаа бяслаг зуугаад суучихаж. Өмнө нь үнэг шарвалзан гүйнэ. Криловын ёгт үлгэр тэр ёлконд лав л гурав байсан юм даг. Нөгөө атомтой америк ч бас гурав гээч. Багаа үзүүлэх "Үнэг хэрээ" хоёрын ээлж ирлээ.

Үнэг хэрээг магтан дуулна. "Мод" мөчрөө сэгсэрч, хэрээ-ний аман дахь бяслагийг унагаах гэж оролдовч унадаггүй. Бодвол жонхуу нь сайн зуурагдсан юм байлгүй. Тэгж тэгж хэрээтэйгээ хамт унаад ирдэг байгаа. Хэрээгээ шүүрэхээр ухасхийтэл нөмрөг даавуу нь ханзарч дотроос нь манай ангийн Батцэрэн цухуйж нууцаа алдах нь тэр. Бөөн инээд. Энэ мэтчилэн шалгарсан хэдэн багний цаад эзэн хэн болохыг түвэггүй таана. Таагдсан нь хасагдана аа. Толгойдоо дэлхийн бөмбөрцөг угласан, хүрэн формын палааж, цагаан паартчигтай, улаан тууз бүхий хоёр салаа гэзэгнийх нь үзүүр бөмбөрцөг дороос нь цухуйсан нэг охиныг хэн ч таньсангүй. Тал талаас л "тэр ангийн тэр байна" гээд л байдаг, онодоггүй ээ. Биш л гээд "бөмбөрцөг" толгой сэгсрээд байдаг. Сүүлдээ бүр манай сургуулийн охин биш байна гэснийг яана гээч. Цаг дууслаа. Нөгөө охиныг шалгаруулахаар шийдэв. Бөмбөрцөгөө авлаа. Хэний ч санаанд ороогүй хүүхэд байсан даа. Бүжиг наадамд нэг их оролцоод байдаггүй, даруухан манай ангийн Намхай. Эрэгтэй хүүхэд шүү дээ. Манай ангийнхан бөөн баяр. Одоо бол бүх зүйлийг дэлгүүрээс худалдаж аваад зүүчих учир тэр үеийн хичээл зүтгэл, хөгжил, наргиа ховордуу л юм шиг. Тэгээд ч ихэнх цэнгүүнд оролцогчид зуу татчихсан халамцуудуу ирэх учир, хэн юу өмсөж, хэрхэн дуулж хуурдаж байгааг бараг сонирхохгүй гэхэд үл хилсдэнэ. Өөрчлөгдөх биз дээ.

Гурав.  "Колончлолын гинж " тасарсан нь
Цаасаар гинж хийж өлгөдөг байсан тухай дээр өгүүлсэн дээ. Орос ах нарыг л дуурайж сурсан гинж л дээ. Тэгсэн үзэл суртлын хувьд их буруу чимэг байж гэнээ. МАХН-ын Төв хорооны хурал дээр хэн нэгэн дарга л тийм санаа хэлсэн бололтой. Дэлхий даяараа колончлолыг эсэргүүцэж гинжийг нь таслахаардуу хоолойгоо нэгтгэж байхад социалист Монгол орны иргэд бид шинэ жилээрээ Америкийн эзлэн түрэмгийлэгчдийг дэмжсэн мэт тэр гинжээр нь өрөө танхимаа хэрж байдаг. Том булиа, булчинлаг негр эр "колончлолын гинж"-ийг тас татаж байгаа зураг хэвлэлээр байнга гардаг байсныг ч хэлэх үү. Ингээд жараад оны эхээр байх. Цаасан гинж хийх, чимэглэхийг хориглож билээ. Тэгээд үндсэн чимэглэл нь унжуулсан утаснаас имэрч дүүжилсэн жижиг хөвөнгүүд (цас орж байгааг дүрсэлсэн хэрэг О.Ш) саяхан болтол хадгалагдсаар өдгөө гэрэл чимэглэлээр солигдож. Хөдөөд хамгийн сайхан ёлко сургуулийнх. Хүн бүр л сургуулиар дамждаг, тэгээд ч "хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг"- нь сургууль болохоор аргагүй биз ээ. Сумын атаман хааяа нэг халамцуурхан үймүүлэхийг эс тооцвол сумын ёлко ч бас дажгүй л сайхан болно.

Одоо ч ихэнх сум тэр л үеийнхээс онц өөрчлөгдөөгүй л юм билээ. 2002 оны өвөл Булган аймагт болсон нөхөн сонгуулиар сумын ёлко зохион байгуулах даалгавар ногдлоо. Орхон сумын клубийг өглөөнөөс эхлэн галлуулсан боловч, орой ёлко эхлэх үед хаалга онголзсоор байгаад олигтой дулаацсангүй, зөвхөн пийшин орчимд л халуу дүүгнэ. Нийслэлээс ирсэн Монголын урлагийн одууд клубийн тайзны ард багтахгүй чихэлдэж, ээлжээ хүлээнэ. Клуб багтахгүй дүүрч, эцэстээ хаалгаа дэлгэхээс өөр гарц үлдээгүй юм даг. Сонгууль гэж мөн хүчтэй үзэл суртал шүү. Нэг сумын тайзнаа гарахаар "Хар сарнай", "Хурд", "Номин талст", "Камертон", гавьяат Эрдэнбат, Түвшинтөгс, хошин шогийн Амбий, Аглуу, Чапи нар зогсож байсан гээд бод доо. Шинэ жилээ тэмдэглэхээр ирсэн сумын төвийнхөн зузаан зузаан үстэй дээл, давхар хантаазаар гангарсан нь жижигхэн клубээ улам ч жижигхэн болгоно. Цэнгүүний хөтлөгч хүр- тэл том сэгсүүргэн дээл, үстэй малгайтайгаа, хүзүүн дээгүүрээ саатай цаас зүүгээд л болоо. Гэхдээ л тэр жилийн шинэ жил Булганд сайхан болсон доо. Нөгөө үсрэнгүй хөгжил суманд хүрсэн нь тэр жил. "Ямар тансаг ёлко вэ" гэж дуу алдсан манай анхны Ерөнхийлөгч хэвлэлээр хичнээн загнууллаа даа. "Амны бэлгээс ашдын бэлгэ" гэж сүүлдээ ч бүх ёлко тансаг болсон шүү. Харин энэ жил дэлхийн эдийн засгийн хямрал "Анод" банкаар дамжаад эх оронд маань ороод ирсэн ч гэсэн тансагласаар, сайд, дарга нарынхаа тоог нэмсээр л байхыг бодвол дээдсийн өргөө, харшид тэр хямрал нь ороогүй байж таарлаа. Харин ард олон шинэ оноо хэрхэн угтаж байдаг бол доо, хөөрхийс. Ядаж л "колонийн гинж"- ийг тасалсан шиг архидалтын гинжийг хүзүүнээсээ таслах сан.
  
О.Шаабар 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан