gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхий сайдын үгийг тонгоргож ойлговол сайнсан

Улс төр
2008-12-25
0
Twitter logo

Ерөнхий сайд С.Баярын хэлсэн үг бүрийг тонгоргож ойлгоод байвал түүний яг юу хэлж байгааг сайтар ойлгож болох нь. Учир нь тэр дандаа хэлснээсээ эсрэгээр үйл хөдлөлөө хийгээд байх шиг санагдах юм.

М.Энхболд МАХН-ын дарга байх үед намынх нь УИХ дахь 13 гишүүн үгсэн нэгдэж түүнийг унагаахаар шүүмжилж байсан тэр цагт  С.Баярын хэлсэн нэг үг бий. "Би ийм унаж яваа намын  дарга болохгүй ээ" гэж. Энэ үг тухайн үедээ дуулиан дагуулж түүний имижийг өргөж байлаа. Тийм том албан тушаалаас шууд татгалзана гэдэг бол Ерөнхий сайд болохоосоо дургүйцлээ л гэсэн үг. Улстөрчид ам булаалдан түүнийг "Эр хүн" хэмээн магтав.

Дараахан нь С.Баяр "Намын дарга нь Ерөнхий сайд болдог механизмыг өөрчлөх хэрэгтэй" хэмээн ярилцлага өглөө. Бас дахиад л түүний үгийг алга ташилт түрэв. Үнэхээр тэгэх цаг болсон гэж хаа хаанаа л даган баясацгаалаа. Үүний дараахан  МАХН-ын ээлжит бус Их хурал хуралдаж даргаа солив. Тэгтэл харин намын дарга болохгүй гээд байсан С.Баяр чинь МАХН-ын дарга болчихдог байгаа. Үүнд нь дургүйцсэн Ц.Нямдорж тэргүүтэй хэсэг хүмүүс "Нөгөө л хэдэн хуучны нөхдүүдээс гаргаад ирлээ шүү дээ. Энэ нам шинэчлэгдэхгүй юм байна л даа" гэж бухимдсан л  юм. За тэгээд намын дарга болонгуутаа индэр дээрээс ч буулгүйгээр "Надад эрх мэдэл өгөөч. Намайг Ерөнхий сайд болгоодохооч" гэж нүүрээ улалзуулан гуйлаа. Намын дарга нь Ерөнхий сайд болдог механизмыг өөрчилнө гэж томорч байсан хүн эрх мэдэл гуйж тийн жижгэрэв.

Хүн гэдэг амьтан цагаа тулаад ирэхээр тийм арчаагүй болдог юм билээ. МАХН-ынхан дахин хуралдаж байгаад түүнийг Ерөнхий сайд болгох үүргийг УИХ-д өгөх нь тэр. Мөнөөхөн эсэргүү Ц.Нямдорж мөн л босч ирээд "Нэг нам төрд үүрэг өгдөг цаг өнгөрсөн шүү" гэж хэллээ. Хүмүүс ам амандаа үглэж л байсан болохоор Ц.Нямдорж шиг босч  ирээд хэлэх нь харин олдоогүй л юм. Ингээд С.Баяр МАХН-ын дарга болж улмаар Ерөнхий сайд боллоо. Гарч ирэнгүүтээ хариуцлага сахилга бат ярьж төрийн албан хаагчдыг ажлын байранд архи уувал хохь чинь шүү хэмээв. Бас л олон нийт түүнд талархав. Гэтэл ердөө дараахан нь долоо хоног шахуу архидаж байгаад төрийн мөнгөөр Сингапурт очиж шараа тайлж билээ.

Долдугаар сарын 1-ний аймшигт үйл явдлын ердөө маргааш нь л  "Хэрвээ хэн нэгэн хүн буудуулж амиа алдсан байх юм бол би огцорно"  гэж ам гарав. Гэтэл нэг байтугай дөрвөн хүн буудуулж нас барсан байв. Өнөөх Ерөнхий сайд маань огцрох нь битгий хэл үймээнд оролцсон хүмүүсийг шоронд хийх нь зүйтэй гээд гэдийж орхив. Гэтэл бас Монголын эдийн засгийг сайжруулж хөл дээр нь бат зогсоохын тулд хамтарсан Засгийн газар байгуулж  үсрэнгүй хөгжинө хэмээн тунхаглав. Нийгэм бас түүний үгэнд итгэлээ. Гэтэл банк дампуурлын ирмэгт ирж эдийн засаг хямарч эхлэв. Өнөөх үсрэнгүй хөгжил нь үсэрч унахдаа хүрэв. 400 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв батлав. Ингээд эдийн засаг доголдож амьдрал аажуухан уруудаж байна. Бас л Ерөнхий сайдыг үг худлаа байжээ. Тэгсэн атлаа "Би ерөөсөө худлаа хэлдэггүй хүн" гэж ярьсаар л байна. Тэр үнэхээр худлаа ярьдаггүй хүн байж болно. Зүгээр л түүний хэлсэн бүхнийг эсрэгээр нь ойлгоод байхад бидэнд мэдэхгүй ойлгохгүй юм үлдэхгүй нь. Одоо бас "Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй ээ" гэж хэллээ. Тэгэхээр өрсөлдөх нь л гэж ойлгоорой. Харин ингэж худлаа хуурмаг зүйл хийсээр байгаад эцсийн бүлэгт өөрөө хуяггүй яст мэлхий шиг болж  үлдэх вий.

Л.Мөнхбаясгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан