Бүгд
найрамдах Алтай улсын засгийн газрын
ерөнхий сайдын орлогч Анатолий Банных
МИ-8 нисдэг тэрэг энэ оны нэгдүгээр сарын
9-нд осолдсоны улмаас албан тушаалаасаа
огцров гэж Алтайн хязгаарын олон нийтийн
танхимын гишүүн Михаил Шишин мэдээллээ.
Албан ёсны биш мэдээгээр, нисдэг тэрэгний
зорчигчид ховор амьтан руу буудаж
байжээ.
Нисэх онгоцны “Газпромавиа”
компанийн Ми-171 /Ми-8-ын загвар/ нисдэг
тэрэг Бүгд найрамдах Алтай улсын
Бийск-Чемал-Кош-Агачийн район гэсэн
замаар нислэг үйлдэж явахдаа нэгдүгээр
сарын 9-нд осолджээ. Нисдэг тэргэнд
багийн гурван гишүүн, найман зорчигч
сууж явав. Ослын улмаас долоон хүн,
түүний дотор ОХУ-ын Ерөнхийлөгчийн
Улсын дум дахь бүрэн эрхт төлөөлөгч
Александр Косопкин амь үрэгджээ. Дөрвөн
хүн амьд үлдсэний дотор ерөнхий сайдын
орлогч Банных байна.
Алтайн хязгаарын
олон нийтийн танхимын гишүүд Банныхтай
уулзаж, нисдэг тэрэгний ослын талаар
ярилцжээ.
“Анатолий Банных өөрөө
болон бусад хохирогчийн авсан гэмтэл,
осол болсон газарт байсан нөхцлийн
талаар дэлгэрэнгүй ярив. Анатолий Банных
болсон явдалд ихэд харамсаж байгаагаа
илэрхийлэн, албан тушаалаасаа огцрох
өргөдөл гаргасан байна. Олон нийтийн
танхимын гишүүд Анатолий Банныхаас
нилээд зүйл, түүний дотор нисдэг тэрэгний
осолтой холбоогүй зүйл ч асуув. “Аргал
угалзыг чухам хэн буудсан бэ? гэсэн шууд
асуултад хариулахаас тэр зайлсхийв”
гэж энэ уулзалтын дүнгийн тухай тараасан
хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
Алтайн
хязгаарын олон нийтийн танхимын гишүүд
ОХУ-ын Ерөнхий прокурорын газарт хандаж,
ховор амьтан буудсан талаар эрүүгийн
хэрэг үүсгэх шаардлага тавихаар
шийдвэрлэсэн байна.
П.Шагдар
Бүгд
найрамдах Алтай улсын засгийн газрын
ерөнхий сайдын орлогч Анатолий Банных
МИ-8 нисдэг тэрэг энэ оны нэгдүгээр сарын
9-нд осолдсоны улмаас албан тушаалаасаа
огцров гэж Алтайн хязгаарын олон нийтийн
танхимын гишүүн Михаил Шишин мэдээллээ.
Албан ёсны биш мэдээгээр, нисдэг тэрэгний
зорчигчид ховор амьтан руу буудаж
байжээ.
Нисэх онгоцны “Газпромавиа”
компанийн Ми-171 /Ми-8-ын загвар/ нисдэг
тэрэг Бүгд найрамдах Алтай улсын
Бийск-Чемал-Кош-Агачийн район гэсэн
замаар нислэг үйлдэж явахдаа нэгдүгээр
сарын 9-нд осолджээ. Нисдэг тэргэнд
багийн гурван гишүүн, найман зорчигч
сууж явав. Ослын улмаас долоон хүн,
түүний дотор ОХУ-ын Ерөнхийлөгчийн
Улсын дум дахь бүрэн эрхт төлөөлөгч
Александр Косопкин амь үрэгджээ. Дөрвөн
хүн амьд үлдсэний дотор ерөнхий сайдын
орлогч Банных байна.
Алтайн хязгаарын
олон нийтийн танхимын гишүүд Банныхтай
уулзаж, нисдэг тэрэгний ослын талаар
ярилцжээ.
“Анатолий Банных өөрөө
болон бусад хохирогчийн авсан гэмтэл,
осол болсон газарт байсан нөхцлийн
талаар дэлгэрэнгүй ярив. Анатолий Банных
болсон явдалд ихэд харамсаж байгаагаа
илэрхийлэн, албан тушаалаасаа огцрох
өргөдөл гаргасан байна. Олон нийтийн
танхимын гишүүд Анатолий Банныхаас
нилээд зүйл, түүний дотор нисдэг тэрэгний
осолтой холбоогүй зүйл ч асуув. “Аргал
угалзыг чухам хэн буудсан бэ? гэсэн шууд
асуултад хариулахаас тэр зайлсхийв”
гэж энэ уулзалтын дүнгийн тухай тараасан
хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
Алтайн
хязгаарын олон нийтийн танхимын гишүүд
ОХУ-ын Ерөнхий прокурорын газарт хандаж,
ховор амьтан буудсан талаар эрүүгийн
хэрэг үүсгэх шаардлага тавихаар
шийдвэрлэсэн байна.
П.Шагдар