gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Хонгорзул: Уртын дууны нигүүлсэнгүй тэнгэр бид бүхнийг ивээнэ

Соёл урлаг
2009-03-17
0
Twitter logo

Монгол ардын уртын дууг чадварлаг дуулан үзэгч олны хүртээл болгож, Монголын соёл урлаг, түүний дотроос үндэсний бахархал болсон уртын дууны урлагийг хөг-жүүлэх, дэлхий дахинд сурталчлан таниулахад оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Нийслэлийн Улаанбаатар чуулгын Дуучин Г.Хонгорзулд өчигдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртээлээ.

Шинэхэн гавьяат маань төрийнхөө их хишгийг энгэртээ гялалзуулан инээмсэглэн гарч. ирэхэд аав ээж, хань ижил, ах дүү, хамт олон найз нөхөд, ойр дотнынхны нь алд цэнхэр хадаг мөнгөн аягатай сүү, цэцгийн баглаа, баярын нулимстай угтан авлаа. Тэрбээр Ардын жүжигчин Шар-хүүхэний нэрэмжит уртын дууны уралдааны тэргүүн дээд "Гран При", Герман улсад зохиогдсон олон улсын "Шлесвиг холстайен" хөгжмийн наадмын дэд байр, 1999 онд "Морин  хуур  98"-ын дэд байрын шагналтай. Мөн уртын дуучин бүсгүй маань 2001 онд Голландын Хатан хааны төрсөн өдөрт уригдан дуулж байсан. 2002 онд ДАШ хөлбөмбөгийн тэмцээнийг уртын дуугаар нээсэн. Мөн 2005 онд Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээсэн, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас "2005 оны Монголын эрхэм элч" шагналын тав дахь эзэн, гээд түүний гавьяа үргэлжилсээр. Аргагүй л төр түмнийхээ хайрыг дааж чадсан нүдээ олсон шагналын эзэнтэй ийн хөөрөлдлөө.

-Юуны өмнө танд Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолны эзэн болсонд халуун баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Баярлалаа. Үнэхээр их баярлаж байна /Нулимс унагав/. Монгол Улсын Гавьяат жүжигчин болно гэж зүүдэлсэнгүй явлаа. Гэнэтхэн өчигдөр орой сонссон. Баярлаж талархаж байгаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй догдолж байна. Сайхан хамт олон, сайхан аав ээж, ах дүү нарын минь буян заяа түшлээ. Хамт олон аав ээж, ах дүү минь Төрийн их ордны өмнө баяр хөөр дүүрэн угтан авахыг хараад маш их догдолж байна. Нийслэлийн Улаанбаатар чуулгын маань анхны гавьяат болж байх шиг байна. Энэ сайхан буяны үр соёолсон их өргөөнөөс олон гавьяат төрөх байх аа.

-Таныг их булган сүүлтэй гэж мэргэжил нэгт хамт олон тань үнэлдэг юм билээ?

-Баярлалаа. Өнөөдөр СУИС-д тохой нийлүүлэн сурч байсан С.Жавхлан, Т.Баясгалан нар маань гавьяат хэмээх эрхэм цолд хүрлээ. Би ангиасаа анх удаа СТА болж дараа нь С.Жавхлан, Т.Баясгалан нар маань энэ эрхэм цолыг хүртэж байсан. Тэгээд бодохоор булган сүүлтэй юм байлгүй дээ/Инээв/. Дуучин болно гэж огт бодоогүй. Сэтгүүлч болно гэж бэлтгэж байлаа. Гэтэл намайг дунд сургуулиа төгсдөг жил сэтгүүлчийн ангийн хуваарь ирээгүй. Хүссэн мэргэжил минь ирээгүй болохоор өвөө, эмээгээ дагаад хөдөө мал дээр гарсан. Мал дээр гараад уйдахын эрхэнд дуу дуулж эхэлсэн дээ. Намайг дуулахыг харсан хүмүүс аав ээжид маань охиноо дуучин болгооч ээ гэж хэлдэг байсан гэдэг. Аав ээж маань намайг дуучин болоход төдийлөн дуртай байгаагүй л дээ. Олон хүний шахалтаар аав ээж маань намайг шалгуулсан. Тэгээд 1995 онд Хэнтий аймгийнхаа "Хан хэнтий" чуулгын Авирмэд багшдаа шалгуулж дуучнаар орж байсан. Тэр үед чинь шинэ дуучдаа гурван сар цалингүй хардаг байсан. Гэтэл намайг ажилд орсон эхний өдрөөс л цалин тооцож эхэлж билээ. Намайг ажилд орж байх үед "Хан Хэнтий" чуулгын Авирмэд багш маань материал сайтай юм байна гэж хэлж билээ. Тэгэхээр нь би намайг гоё хувцастай юм байна гэж хэллээ гээд хувцас руугаа хардаг байлаа. Тэр үед чинь их моодны хувцастай, час улаан хацартай охин ирж байсан. Тэгээд Авираа багш маань намайг уртын дуунд дуртай юу гэж асууж байлаа. Энэ үеэс л уртын дуучин болох гараа минь эхэлсэн дээ.

-Гавьяат дуучин хүнээс багш нарынх нь тухай асуухгүй өнгөрч болохгүй байх аа?
-Анх уртын дуучин болохыг минь Б.Авирмэд багш маань таниад С.Нансалмаа багшид хүлээлгэж өгсөн. С.Нансалмаа багш маань олон сайхан уртын дуу зааж өгсөн дөө. Багш маань анх надад "Бор борын бялзуухай" дууг зааж өгөхөд би сонсго-лоороо сурч байлаа. Тэгээд 14 хоногийн дотор уртын дууны хар зураг гарч байлаа. Тэгээд 1998 онд СУИС-д уртын дуулаачийн ангид ороод Ц.Дэлгэр багшийнхаа гарын шавь болсноор мэргэжлийн уртын дуучин болох гараагаа эхэлсэн дээ. Анх СУИС-д орохдоо "Бор борын бялзуухай", "Хэрлэнгийн Баръяа", "Уяхан Замбуутивийн наран", "Дөрвөн цаг", Сэцэн хааны хүлэг" хэмээх дуутай байлаа. Ц.Дэлгэр багшийнхаа шавь болоод "Асар өндөр", "Тунгалаг тамир", "Дурдмал сайхан", "Урьхан хонгор салхи", "Ар хөвчийн унага", "Алтан говийн унага", "Тоорой банди", "Зээрэгэнтийн шил" гэх зэрэг олон сайхан дуу сурсан даа. Миний оюутан үе их түүхтэй. Заримдаа яаж тэр хүнд үеийг туулсан юм бэ, гэж боддог. Багш нар маань их хүч өгч байсан. Олон өдөр хангалттай хоол идэхгүй өлөн шахуу хол газар явган алхаад тамирдах ч үе байлаа. Тэгээд би шантралгүй сурахын хажуугаар хоёр газар зэрэг ажиллаж, ар гэрийнхээ амьдралд чадлын хэрээр нэмэр болж эхэлсэн. Гэхдээ маш ихээр ядарч байсан ч хүнд амьдралд нухлагдсанаар муу муухай болдоггүй, харин түүнийхээ хэрээр ухаан тэлж, үүрэг хариуцлагаа ойлгож, амьдралаас өөрийгөө олж авдаг юм билээ.

-Уртын дууны үнэ цэнэ юундаа оршдог гэж боддог вэ?
-Бүхий л орчлон хорвоо, тэнгэр газрын завсар амьдарч байгаа амьтай бүхэн сонсож баясдаг , ард түмний минь оюуны асар том бүтээл болох нь тансаг аялгуу, яруу найргийн гүн утганд нь илэрч чаддагтаа л үнэ цэнэ нь оршино доо. Уртын дууны буянаар олон сайхан хутагт хувилгаадтай уулзаж байлаа. Тэнгэр газар бараа бараа-гаа харалцаж тэнгэрээс хур буулгаж, хөрс дэлхийгээ ундаалж орчлон хорвоогийн өнгийг засдаг. Харин тэнгэр газрыг бурхны ном, уртын дуу уулзуулдаг гэж дээдсүүд хуучилдагсан. Тийм дээ ч номын хүч, уртын дууны ая эгшигэнд хангай дэлхий хүртэл уярч хураа хайрлаж хорвоо дэлхийг ундаалдаг юм шүү дээ. Таван голын усыг бүгдэд нь нийлүүлж, урсгахад асар том буян хурдаг юм гэнэ лээ. Үүнтэй адилтгах буян хураая гэвэл нэг голын эх дээр очиж дуулахад дууны долгионоор таван голын усыг нийлүүлж урсгах лугаа өлзий буян оршдог гэж хутагт хувилгаадууд билэгшээдэг юм билээ. Тэгэхээр таван голын усыг уулзуулсан мэт их буяныг уртын дуучин хүн үйлдэх их хувь ерөөлтэй, буян заяа дуудаж байдаг тэнгэр заяатай хүмүүс хэмээн ярилцахыг олонтоо сонсож байсан. Ер нь уртын дуу болоод бурхан номын аялгууг сонсоход хоорондоо зайлшгүй холбоотой гэж сүслэн баярладаг. Тиймээс бурхан шүтээн, уртын дуундаа залбирч явдаг даа.

-Уучлаарай та өнөөдөр хэт их баярлажээ. Гэхдээ л таны харц хэн нэгнийг үгүйлж байх шиг санагдлаа?
-Тийм ээ. Хүн дандаа толь шиг тунгалаг, дардан замаар явахгүй шүү дээ. Амьдралын урт зам дахь бартааг тэгшилж, сайныг ерөөсөөр алсардаг эцэг эхдээ сүслэн залбирдаг. Ижий ааваас минь хойш халахад минь сүүдэрлэж, даарахад минь нөмөрлөдөг хань минь ижий аавыг минь орлоод үлддэг юм байна. Амьдралд эвлэрэх, эвлэрэхгүй юм гэж байна. Эвлэрэхгүй гээд тэднийгээ дагаад уруудна гэж юу байхав. Амьдралд хөлөө олохын тулд тэмцэж л явна. Хүн эцэг эхийгээ алдахад жам юм аа хэмээн эвлэрдэг юм байна. Харин үр хүүхдээ алдахад дагаад урсах дөхдөг юм билээ. Элэг зүрх үгээр илэрхийлэхийн аргагүй өмөрч урагддаг юм билээ. Тэгэхдээ амьдрал намайг их сорьж, хайртай бүхнээс минь хугаслаж байна. Гэлээ ч гэсэн энэ бүхнийг бүсээ чанга бүслээд даван туулж байна даа. Өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртэхэд аав ижий минь харсан ч болоосой гэж бодохоор баярлах гомдох зэрэгцэж байнаа/уйлав/.

-Таныг их буянлаг царайтай гэж хүмүүс ярихыг олон удаа сонсч байсан?

-Баярлалаа. Ер нь уртын дуучин хүмүүсийг хараад байхад бүгдээрээ л буянтай царайтай харагддаг юм шиг надад санагддаг.

-Та нөхөртэйгээ их адилхан юм аа?
-Хүмүүс тэгж хэлдэг юм /Инээв/. Амьдралынхаа бүхий л насны туршид олон шалгуурыг хамт туулж, харсан зүг минь нэг болохоор хүмүүсийн нүдэнд ижилхэн өртдөг байх аа. Чихэртэй давстай амьдралын дарсыг хамтдаа хуваалцаж яваа ханиараа бахархдаг. Би өнөөдөр уртын дуучин хэмээх энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн. Гэтэл сайхан мэргэжил эзэмшээд түүнийхээ үр шимийг үзээгүй яваа хүн олон бий. Гэтэл би өөрийгөө хувьтайд тооцдог. Аз гэдэг сохор болохоор тухайн хоромхон хугацаанд тохиолдох төдий гэрлийн гялбаа шүү дээ. Сайхан бүхнийг үргэлж мэдэрч, түүнийхээ ур шимийг түмэн олондоо эх орондоо, үнэлүүлнэ гэдэг хувь тавилан. Тиймээс энэ сайхан оронд төрөөд аав ээж, ачит багш нарынхаа буянаар ховорхон мэргэжил эзэмшээд сайхан ханийнхаа халамж түшигэнд жаргаж, яваа минь хувь тавилан юм шүү.

-Та гадаадын олон орноор аялан тоглож байсан гэдэг?
-АНУ, Их Британи, БНГУ, Франц, Япон, БНАСУ, БНСУ, ОХУ, БНХАУ, Бельги, Голланд, Канад, Швед, Казакстан, Таджикстан, Узбекстан зэрэг 20 шахам улс орноор айлчлан тоглосноос гадна АНУ-д л гэхэд давтан тоогоор 10 удаа, Голланд, Япон Солонгос, Канад улсуудад давтан тоогоор гурван удаа гэх мэт зарим улс оронд дахин давтан очиж тоглож байсан байна лээ.

-Таныг дэлхийн олон алдартай театруудад дуулж байсан гэдэг?
-ОХУ-ын "Болыпой" театр, Японы нэрт удирдаач Шейзи Озовагийн нэрэмжит театр, Японы Токио хотын "Ochadu hall", Их Британи улсын "Альберт халл", АНУ-ын Лос-Анжелес хотын "Холливуд Боул" зэрэг дэлхийд алдартай театруудад дуулж байсан.

-Гавьяат маань бие даасан тоглолтоо хэзээ хийх вэ?

-Анхны бие даасан тоглолтоо 2006 онд УДБЭТ-т "Хэрлэнгийн домог" нэртэй дан уртын дуунаас бүрдсэн микрофонгүй тоглолт хийж байсан. 2007 онд Монгол бөхийн өргөөнд "Их талын шуранхай" нэртэй тоглолтоо тус тус хийж байсан. Гурав дах бие даасан тоглолтоо хэдхэн сарын дараа хийх бодолтой байгаа.

-Сүүлийн хормыг танд үлдээе?
-Би нэг зүйлд баярлаж явдаг. Хүмүүс намайг дандаа уртын дуучин Хонгорзул гэдэг. Тэр утаараа их хүндэтгэдэг байх. Зарим хүмүүс хүүхдээ тэвэрч ирээд бурхан багшаас адис авч байгаа юм шиг "Нэг үнсээд өгөөч" гэдэг. Хариуд нь би уртын дуу шиг урт наслаарай гэдэг юм. Ингээд бодохоор амьдралын минь алхам бүр уртын дуутай холбогддог. Залуустаа хандаж нэг зүйлийг хэлмээр санагддаг. Цаг үеийн шалгарлуудыг давж туулахдаа зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Нар үүлийн цаагуур орлоо гэхэд үргэлжийн мөнх тэнд байхгүй. Гэхдээ үүлэн чөлөөний нар гэж хортой юм бий. Тэгэхээр жаргал зовлон, гэрэл сүүдэртэй адил ээлжилж байдгийг мөнхийн юм шиг санах хэрэггүй. Идэр залуудаа бүү бард, ихийг бүтээхийн төлөө цаг нартай үргэлж уралдаж ихийг бүтээгээрэй. Хийж бүтээхийн асар их эрч хүч амтагдаж байна. Эрүүл байж ихийг хийж бүтээнэ. Төр засаг, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг уран бүтээлийн их олз омгоор хариулна гэж бодож байнаа. Уртын дууны энэ сайхан нигүүлсэнгүй тэнгэр бид бүхнийг ивээнэ гэж билэгшээж сууна. Гавьяат болоод анхныхаа ярилцлагыг танай сонинд өгч байгаадаа баярлаж байна. Та бүхний ажилд өндөр их амжилтыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Б.Анхцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан