Хувцас загварын өнгө төрхийг тодорхойлдог "Гоёл 2009" наадмын энэ жилийн топ моделийн өргөмжлөлт О.Уянгатай ярилцлаа.
-Танд баяр хүргэе. Хэд дэх жилдээ
загвар өмсч байгаа вэ?
-Баярлалаа. Миний хувьд загвар
өмсөөд зургаан жил болж байна. Топ модель гэсэн өргөмжлөлийг авсандаа баяртай
байгаа. Хүмүүсийн зарим нь намайг энэхүү өргөмжлөлийг хугацаанаас нь өмнө
авлаа гэж ярьж байгаа юм билээ. Өмнө нь над шиг зургаан жил загвар өмсөөд топ
модель болсон нь бараг байхгүй. Тиймээс ийм яриа гарсан байх.
-Тэгэхээр зургаан жил гэдэг
загварынхны хувьд ямаршуухан хугацаанд тооцогддог бол?
-Загвар өмсөгч хүнд зургаан жил
гэдэг тийм ч урт хугацаа биш. Загварын хувьд олонтаа амжилт үзүүлсэн хүн л топ
модель өргөмжлөлийг хүртдэг. Загварын ертөнцөд зориулсан миний зүтгэл, хөдөлмөрийг
үнэлж энэ өргөмжлөлийг олгосон болов уу.
-Өнгөрсөн хугацаанд амжилттай
оролцсон уралдаан, тэмцээнийхээ талаар уншигчдад сонирхуулахгүй юу?
-2005 онд зохиогдсон "Хаврын
шоу" наадмын Гранпри шагналыг хүртсэн. Тэр жил Монголын загвар өмсөгчдөд
I, II, III гэсэн зэрэглэлийг тогтоох шийдвэр гарсан шүү дээ. Анхны энэ уралдаан
бүх загвар өмсөгчдийг хамруулж, нэгдүгээр зэрэглэлийнхэд топ модель Урнаа,
Ундраа гээд арван хүн шалгарсны нэг нь би байсан юм.
Түүнчлэн "Miss Mongolia-2006" наадмын "Мисс модель" өргөмжлөлийг хүртэж байлаа.
-Шинэхэн топ моделийн ойрын зорилго
нь юу болохыг сонирхмоор байна?
-Би Хүмүүнлэгийн ухааны их
сургуулийн төгсөх курсын оюутан шүү дээ. Сэтгүүлч мэргэжлээр сурч байгаа.
Хамгийн түрүүнд сургуулиа амжилттай, улаан дипломтой төгсөх гэж мэрийж байна.
Мэдээж ийм нэр хүнд бүхий өргөмжлөлийг гардсанаар цаашид илүү амжилт гаргахын
төлөө хичээх урам зориг дүүрэн байгаа.
-Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм
бэ?
-Би хүүхэд байхын өндөр хүүхэд
байсан. Дээр нь загвар өмсөгч болох нь охидуудын багынхан мөрөөдөл байдаг шүү
дээ. Би ч гэсэн тэдний нэг байсан. Өөрийнхөө хүсэл, сонирхлыг дагаад 14
настайгаасаа загвар өмсч эхэлсэн. Сэтгүүлч гэдэг мэргэжлийг сонгох болсон
маань учиртай. Зарим хэвлэлд загвар өмсөгч охид, бүсгүйчүүдийг хормой
сул, мэдлэг боловсрол дорой мэтээр нэр хүндэд нь халддаг. Хэдий тэгж дүгнэдэг
ч хувь хүн бүр өөр өөр шүү дээ. Энэ бүхэнтэй тэмцэж, үнэнийг илчлэхийн тулд
сэтгүүлч гэдэг мэргэжлийг сонгосон гэх үү дээ.
-Загвар өмсөгчдөөс хэнтэй нь
дотно нөхөрлөдөг вэ?
-Сэлэнгэ, Энхцэцэгтэй найзалдаг.
-Хувцасныхаа ид, шидийг харуулахаас
гадна сонин содон төрх загвар өмсөгчдөд анзаарагддаг. Та бусад загвар өмсөгчдөөс
юугаараа ялгагддаг вэ?
-Мэдээж өөрийн гэсэн
өвөрмөц шинж, төрх байдаг. Харин намайг өвөрмөц алхаатай гэж
загварынхан дүгнэдэг юм билээ. Би тайзанд гарахдаа ердийн өдрөөс ч илүү
бардам, өөртөө итгэлтэй алхдаг. Энэ нь биенд таарсан хувцас өмссөнтэй
холбоотой. Тэгээд ч өмссөн хувцас маань л намайг зоригжуулж чаддаг. Түүнээс
гадна, өмссөн хувцасныхаа загвар, гоё сайхныг хүмүүст хүргэхийн тулд
хөгжмийн аянд тохируулж алхах нь чухал байдаг. Ингэж л кайф авдаг даа.
-Тэгвэл загвар зохион бүтээгчдээс
хэнийх нь урласан хувцас биенд эвтэйхэн, гол нь загвар сайтай
санагддаг гэж...
-Загварт хөл тавьсан өдрөөс л
"Шилмэл загвар"-ын хувцсыг өмссөн. Энэ төвд ажилтай дизайнеруудын
хувьд загвар өмсөгчдийн биенд тохирсон хувцсыг урладаг нь тайзанд
алхахад ч амар байдаг. Ингэхийн тулд загвар өмсөгчдөөс хэнд нь ямар
хувцас өмсүүлэхээ сайтар төлөвлөсөн байдаг байх. Тэгээд ч "Шилмэр загвар"-ынхны
хувцаснууд өнгө, загвар сайтайгаас гадна биенд эвтэйхэн байдаг. Тэр тусмаа
дизайнер Овдогмэдийн урласан хувцсыг өмсөх илүү дуртай.
-Өдөрт хэдэн цаг загварын
дасгалаа хийдэг вэ?
-Хүмүүс дунд загвар өмсөгчийн ажлыг
хялбархан мэтээр төсөөлдөг. Үнэндээ загвар өмсөгч болно гэдэг амархан ажил биш.
Уйгагүй хөдөлмөрлөхөөс гадна, тэвчээр шаарддаг юм. Өдөржингөө өндөр
гутал өмсч, хөл холготлоо бэлтгэл хийх үе байдаг. Ер нь өөрөө хөдөлмөрлөж,
зовж байж олж идсэн талх амттай гэдэг. Энэ ч утгаараа "Топ модель"
гэсэн энэ өргөмжлөлийг уйгагүй хөдөлмөрлөсний эцэст л олж авсан гэж бодож
байна.
-"Шүрэн бугуйвч" нэртэй
Монголын уран сайхны кинонд эсрэг дүр бүтээсэн байсан. Бодит амьдрал дээр
өөрөө ямар хүн бэ?
-Даруухан талдаа. Баярласан ч,
гомдсон ч дуугаа хураачихдаг гэх үү дээ.
-Кино, сурталчилгаанд тоглох урилга
хэр их ирдэг вэ. Дээрх кинонд тоглох болсон тухайд...
-"Шүрэн бугуйвч" киноны
Сэни нэртэй эсрэг дүрийн эзнийг олохын тулд загвар өмсөгчдийн дунд шалгаруулалт
явуулж намайг сонгосон байсан. Мэргэжлийн жүжигчин биш ч чадах чинээгээрээ
хичээсэн дээ.
-Таны биеийн өндөр, жин,
хэмжээ хэд вэ?
-54 кг жинтэй. 1.80 метр өндөртэй.
Уг нь бэлхүүсний хэмжээ 60 байсан. Сургуулилт ихтэй байсан болохоор ойрын
хугацаанд турж, 10 кг жин хаяад байгаа.
-Хоолны дэглэм барьдаг уу?
-Хичээлдээ явж, багшлахын хажуугаар
өдөр бүр фитнест явдаг болохоор жин барина гэж өлсөх шаардлага гардаггүй.
Мэдээж хоолны дэглэм барилгүй яах вэ. Түүнчлэн саяхнаас төгөлдөр хуур сурч
байгаа. Төгөлдөр хуурч байх нь миний мөрөөдөл байсан.
-Хэнтэйгээ амьдардаг вэ?
-Аав, ээжтэйгээ хамт амьдардаг. Би
Дорноговь аймгийн Зүүнбаян сумд төрж өссөн. Аав, ээж хоёр маань олон жил
цэргийн ангид ажилласан. Аав саяхан өндөр насны тэтгэвэрт гарсан. Нэг ахтай.
Одоо гадаадад сурч байгаа.
-БНХАУ-д ерөнхий боловсролын дунд
сургуульд сурч байсан гэж сонссон юм байна?
-Ер нь багаасаа биеэ даагаад
сурчихсан. Өөрийнхөө сонирхлоор Хятадад 7-8 анги хүртэл нэг жил сурсан юм.
Англи, хятад хэлээр боломжийн ярьчихдаг.
Мөн дөрөвдүгээр ангид нарийн боовны цехэд, долдугаар ангид байхдаа цайны газарт ажилладаг байсан. Дараа нь загвар өмсөгч болсон гээд зүгээр суух зав гардаггүй байсан.
Их, дээд сургуульд сурч байхдаа ч бусад хүүхдүүдийн адил аав, ээжээрээ сургалтын төлбөрөө даалгаж байгаагүй. Одоо ч гэсэн хичээлийнхээ хажуугаар "Шилмэл загвар"-т багшилдаг. Аав, ээждээ эрхлээд байдаггүй. Баяр ёслолоор л үнсүүлдэг. Сая болж өнгөрсөн "Гоёл" наадмыг ээж маань үзсэн мөртлөө намайг шагнал авч байхад баяр ч хүргэлгүй гэр рүүгээ яваад өгсөн байгаа юм. Ээж рүү залгахад, "Даралт ихсээд" гэж байсан. Энэ бүхэн миний багын бие дааж сурсан хүмүүжилтэй маань холбоотой байх.
-Хувийн цуглуулга бий юу?
-Зоосны цуглуулагатай. Дэлхийн
олон орны зоос надад бий. Заримыг нь аав, ээж хоёр гадаад руу явахдаа авчирч
өгч байсан.
-Нууц биш бол хэр олон эрчүүд харц
унагадаг вэ. Анхны хайрын захиаг хэддүгээр ангидаа авч байв?
-Харц унагадаг ч би тоодоггүй.
Хичээл, сургуулилт гээд завгүй байдаг. Хятадад дунд сургуульд сурч
байхдаа анхны хайрын захиаг хятад хөвгүүнээс авч байсан.
-Үерхдэг залуу бий юу?
-Би үерхлээ нэлээн орой эхлүүлсэн.
20 настайдаа найз залуутай болж үзсэн. Тэр залуу маань одоо гадаадад сурдаг.
Зан чанар нь надад таалагдаагүй болохоор бидний үерхэл удаан үргэлжлээгүй.
Саяхнаас найз залуутай болсон. Найз маань Хүмүүнлэгийн ухааны их сургуульд
сурдаг.
Ч.Анна