gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Ганц худаг”-т үймээн гарч цагдаагийн Тусгай тасгийнхан “номхотгосон уу”

Нийгэм
2008-12-16
0
Twitter logo

Ганц худаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461 дүгээр ангид баасан гаригийн 17.00-21.00 цагийн хооронд онцгой үйл явдал болсон бололтой. Учир нь тус анги өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, шувуу ч нэвтрэхээргүй хамгаалалт гаргахын зэрэгцээ Цагдаагийн ерөнхий газрын харьяа Тусгай тасаг буюу бидний нэрлэдгээр улаан малгайтнууд ирсэн байжээ. Өнгөрсөн долоо хоногт "Анод" банкны эрэн тойронд үүссэн нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, төлөөлөн удирдах зөвлөлийн зарим нэг гишүүнийг пүрэв гаригаас эхлэн Хорих 461 дүгээр ангид саатуулсан. Мөн долдугаар сарын 1-иий үймээнд оролцогчдын ар гэрийнхэн Хууль зүй, дотоод хэргийн яамны үүдэнд төрөөс өршөөлийн хууль гаргахыг хүсч цугларалт зохион байгуулсан. Дээрхээс өөр ноцтой гэмээр зүйл өнгөрсөн долоо хоногт гараагүй гэхэд болно.

Ийн атал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461 дүгээр ангид Цагдаагийн ерөнхий газрын Тусгай тасгийнхан "гэнэтийн айлчлал" хийгээгүй нь лавтай. Хэрвээ тус хорих ангиас хоригдол алдагдсан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Тусгай тасгийнхан бэлэн байдал зарлаж, ажилладаг. Гэтэл баасан гаригийн үдээс хойхно цагдаагийн тусгай тасгийнхан Хорих461 дүгээр ангид "ажилласан" нь өөрийн эрхгүй анхаарал татаж байв. Эх сурвалжийн мэдээлснээр тэр үед Хорих 461 дүгээр ангийн харуул, хамгаалалтынхан "урдуураа улаан хөлтнийг алхуулахгүй" байж, хашаан дотор болж буй үйл явдлыг мэдэгдүүлэхгүй гэсэндээ тэнд байсан машин техник, хүмүүсийг даруй явахыг шаардан хөөж, тууж байжээ. Хорих 461 дүгээр ангийн хашаан дотор цагдаагийн тусгай тасгийнхан гүйлдэж, хэн нэгэн нь өндөр дуугаар тушааж байгаа нь сонсогджээ.

Мөн өөр нэгэн эх сурвалжаас Хорих 461 дүгээр ангийн хоригдогчдын камерт ноцтой хэрэг гарсныг үгүйсгэсэнгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хүчний байгууллагууд дэргэдээ өөрийн гэсэн тусгай тасагтай болсон. Тусгай тасгийнхан нь ч шүдээ хүртэл зэвсэглэж Оросын "Омон", Америкийн "Дельта", "Альфа" хүчнийхнээс дутахгүй хүчирхэгжин, даргын тушаалаар ажиллахад бэлэн байдаг. Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Эргүүл, хамгаалалтын газар, Хил хамгаалах ерөнхий газар тус бүрнээ Тусгай тасагтай бөгөөд ажил үүргийн хуваарь нь ч тусдаа. Баасан гаригийн үдээс хойш Хорих 461 дүгээр ангид болсон үйл явдлыг таамаглахад тус ангиас хоригдол оргоогүй бололтой. Харин хорихын камеруудад ноцтой үймээн гарч цагдаагийн тусгай тасгийнхны хүчээр Хорих антйн удирдлагууд байдлыг хяналтандаа авсан байж болох ажээ.

Ганц худаг дахь Хорих 461 дүгээр анги баасан гаригийн 14.00 цагаас хойш чанга дэглэмд шилжин ажилладаг учиртай. Өөрөөр хэлбэл, бямба, ням гаригийн амралтын өдрүүд эхэлдэг учраас хоригдон шалгагдаж буй хүмүүсийн дэглэмийг чангад шилжүүлж, хоригдогсдоо "яс цоожинд" оруулдаг аж. Энэ үеэр тус хорих ангийн үйл ажиллагаа хэвийн байгаад 17.00 цагийн үед ноцтой, хэрэг зөрчил гарсан байж болзошгүй нь. Цагдаагийн ерөнхий газрын Тусгай тасгийнхан ямар учраас баасан гаригийн орой Хорих 461 дүгээр ангид "түргэн авсан" талаар тодруулах гэсэн боловч "тусгай ажиллагаа" гэснээс өөр мэдээлэл олдсонгүй. Эсвэл Хорих 461 дүгээр ангид үймээн гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай тасгийнхан дийлэлгүй цагдаагийн "улаан малгайтнууд"-аас тусламж гуйсан уу. Ямартай ч энэ бүхнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлага, ажилтнууд улсын нууцын зэрэглэлтэйгээр нуун, дарж байгаа бололтой.

Б.Нэмэхбаяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан