Сэрчмаатай цаг болзон уулзахад халуун савтай шар будаатай цай барьчихсан намайг угтсан. Өглөө гэрээсээ гарахдаа ээждээ цай чанасан нь энэ аж. Тэр сайн охин бололтой. Арван жилийн өмнө уянгалаг, шингэн хоолойтой жаахан охин Монголын рок, поп ертөнцөд шинэ өнгө төрхтэйгээр хөл тавьж байснаас хойш тэр чамгүй өөрчлөгдөж. Нялх Сэрчмаа, хайрын дууч гэгддэг байсан бол өлгөө Монголын таван дивагийн нэг, R&B стиль, бүр хип хоп ч дуулчихдаг ахмад дуучдын эгнээнд орсон байна. Харин хувийн амьдралын тухайд Сэлли ганц бие хэвээр. Саявтархан Тэмүүлэнгээсээ салсан гэнэ гэх ярианд тэр үгүйсгэсэн хариулт өгсөн юм. Ингээл түүний яриаг сонирхуулъя.
-Сэлли дуулахаа больж байгаа гэж сонсоод итгэж чадсангүй? Үгүй байлгүй дээ?
-Энэ бол нэг талаар сенсааци л даа. Миний хувьд үргэлжлүүлээд дуулна, уран бүтээлээ хийнэ. Он гараад сурах бодолтой байгаа. Хятадад хэлний чиглэлээр суръя гэж төлөвлөж байна. Хэл гэдэг хэрэглээ учраас хэлний түвшингээ дээшлүүлье гэж бодсон хэрэг. Тийм ч учраас хэл соёл судлалын ангид суралцана. Бас л нэг урлагийн салбар шүү дээ. Хятадын хэл соёлыг судлаад түүгээрээ дамжуулж Хятадын уран бүтээлчидтэй хамтарч дуу дуулах, хамтарч ажиллах боломж нээгдэнэ.
-Сүүлийн үед та гадаадад тоглолт хийгээд яваад байна уу даа?
-Сая Японы Негата, Токио хотуудад тоглоод ирлээ. Нягатад дандаа Монголын оюутнууд байсан. Заал дүүрэн хүнтэй, тоглолт маань "Жалам хар" дуугаар эхэлсэн. Эхний дуунаас л уур амьсгал аймаар доргио, халуун дулаан байсан. Дандаа залуучууд өөр л дөө. Энэ цэвэр миний бие даасан тоглолт байлаа. Харин Токиод болсон тоглолтоо Токиогийн нэртэй жааз хамтлагтай хамтарч хийсэн. Тэр хамтлаг миний найман дууг амьд хөгжмөөр хөгжимдөж дуулсан. Токиогийн Соёл урлагийн сангийн зохион байгуулсан энэ тоглолтын 50 хувь нь миний бие даасан тоглолт, 50 хувь нь ардын урлаг, язгуур урлагийн тоглолт байлаа. Тоглолтын орлогыг Монголын хүүхдийн санд хандивласан. Сайн үйл хийсэндээ их баяртай байна. Сайн үйл хийвэл цаашдын маань зам өргөжиж, олон хүнтэй хамтарч ажиллах боломж нээгдэнэ. Япон хүмүүс ч гэсэн ямар сайхан үйл хийдэг юм бэ, дараа дараагийн тоглолтонд уръя, хамтарч ажиллая гэсэн санал тавьсан.
-“Жалам хар" дуугаар Сэлли дүр төрх, имижээ эвдсэн. Танд хэцүү байсан уу?
-Ерөнхийдөө продюссер Баярхүүд 6и саналаа хэлж энэ шийдвэрийг гаргасан, Поп дуу дуулдаг дуучин R&B чиглэлээр дуулж, хип хоп дуучинтай хамтарч дуулна гэдэг хэцүү. Тиймээс хагас жилийн дотор судалья, өөрийгөө бэлдье гээд дуучин Алисиа Кийз, Биойнс гэх мэтчлэн дуучдыг маш их сонссон. Ер нь цэвэр сэтгэл зүрхнээсээ мэдрэмж, хоолойны нугалаа, техник шаардсан стиль л дээ. Тэгээд нэлээн судалсны эцэст анхны дуугаа бичүүлчихээд Куизатай хамтарч дуулсан. Бас нэг дуун дээр өөрөө үглэсэн. Сүүлдээ хип хоп дуучин болчихсон явж байсан ш дээ /инээв/. Стиль имижээ зоригтой өөрчлөөд үзье гэж бодсон хэрэг. Хүмүүс ч их гайхаж хүлээж авсан даа. Уран бүтээлч хүн угаасаа бүх зүйлийг чаддаг байх хэрэгтэй, тэгж байж мэргэжлийн дуучин гэж хэлэгдэх эрхтэй болно. Тийм учраас ийм шинэ алхамыг хийсэн.
-"Жалам хар"-аас хойш таны уран бүтээл нэг л зогсонги байдалд орчих шиг. Та санал нийлэх үү?
-Санал нийлэхгүй ээ. Бид тасралтгүй уран бүтээлээ хийгээд явж байдаг. Тэр хооронд гадагшаа дотогшоо явбал чимээгүй болчихсон юм шиг санагддаг байх. Гадаадад аялан тоглолтоор явах нь Монголд чимээгүй байдлыг авчирна шүү дээ. Сая яваад ирэхэд миний "Make me crazy" дуу маань бүх FM-үүдээр хит болж, Чарт10-ын цомыг авсан. Их эрч хүчтэй crazy дуу. Энэ дуугаараа R&B CD-гээ нэрлэсэн. Энэ CD-ний 60 хувь нь хит дуу болж чадсан. Тийм учраас таны асуулттай санал нийлэхгүй. Бас нэг сайхан мэдээ дуулгахад Япон руу явахаасаа өмнө Хятадын Гуанши мужийн Нанин хотод дэлхийн Азийн -бүсийн орнуудын чуулга уулзалт, экспо болсон юм. Их том энэ арга хэмжээнд 11 улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, элчин сайд зэрэг зочид оролцсон. Энэ үйл явдалд зориулж 40 мянган хүний суудалтай асар том зааланд урлагийн тоглолт хийсэн. Тэр асар том тайзыг, тэр олон хүнийг хараад бараг ухаан алдах шахсан. Тэр олон хүний алга ташилт ямар аймаар хүчтэй юм бэ? "Зүрхний эрэл" гэдэг ээжийн тухай дуугаа дуулсан л даа. Энэ дуун дээр Хятадын 60 бүжигчин миний ард бүжиглэсэн. Тэр бол үнэхээр гайхамшиг, Би амьдралдаа хэзээ ч тайзан дээр 60 бүжигчинтэй, 40 мянган зрителийн өмнө дуулж байгаагүй. Бүр толгой эргээд аймаар байсан. Бороо орж байсныг хэлэх үү, эргэдэг тэр өндөр тайзан дээр хөл нүцгэн гарч дуулсан. Амьдралдаа анх удаагаа нүцгэн хөлтэй тайзан дээр гарлаа. Хэрвээ хальтирч унах юм бол шүү дээ. Яагаад ч юм цаанаас бурхан л надад шивнэх шиг болсон, гутлаа тайл гэж. Гэхдээ урт дээлтэй байсан болохоор хөл маань харагдаагүй. Үүнийг DVD болгож араас явуулна гэсэн. Ирэхээр нь юу болсныг үзэгчиддээ, Монгол түмэндээ үзүүлье гэж бодож байгаа.
-Хэрвээ нүцгэн хөл чинь ил харагдаж байсан бол илүү тачаангуй, романтик харагдах байсан байх даа?
-Дээл учраас тийм боломжгүй л дээ. Хэрвээ сонгодог загварын даашинз өмсөж байсан бол тодорхой хэмжээний романтик, секси харагдаж магадгүй байсан байх. Тэр тайзан дээр Швед, Норвеги, Малайз, Филиппин, Сингапур зэрэг орнуудаас ирсэн шилдэг дуучин, төгөлдөр хуурч, бүжигчид нь ирсэн байсан. Монголоос би ганцаараа зочноор уригдаж, дуугаа дуулсандаа их баяртай байгаа.
-Роп попынхны сүүлийн үеийн том арга хэмжээ гэвэл UBS music video awards. Эндээс охидын "Киви", "Гурван охин" зэрэг хамтлагууд шагналын хур буулгаж, харин та чимээгүйхэн өнгөрсөн. Таны нялх Сэлли гэх тодотгол цаг хугацаатай ард үлдэж, new generation гарч ирж, Сэрчмаа хуучирч байгаа юм уу даа гэх бодол тврж байсан?
-Тэгэлгүй яахав. Яван яван чангарна гэдэг нэг үг байдаг. Миний хувьд дуулаад арван жил болчихсон. Дива дуучид гэх тодотголд багтаж, үнэхээр ахмад үе рүүгээ орчихсон байна. Би хувьдаа баяртай байгаа. Яагаад гэвэл Кристиан Диор, вискинээс бол Жонни Волкэр нар дээр үеийн брэндүүд. Тэд он цаг өнгөрөх тусам, хуучрах тусмаа хүчирхэг, үнэ цэнэтэй болж байдаг. Үүнтэй адил дуучин хүн ч гэсэн нэгэн том брэнд юм. Би өөрөө өөртөө ганцхан хувь, дэлхий дээр ганцхан ширхэг дуучин, Сэрчмаа гэдэг брэнд юм. Ийм болж, цаг хугацаа өнгөрч байгаа нь миний хувьд их сайхан байна. Дараа дараагийн гарах шинэ залуу дуучдаа харахад их сайхан байдаг. Би тэд нартай яг адилхан гарч ирж байлаа. Одоо ч заримдаа намайг залуу дуучин гэж зарлаад байдаг юм. Насаа биш юм гэхэд уран бүтээлээ бодоход үнэндээ би шинэ залуу дуучин гэгдэхээс өнгөрчихсөн байна шүү дээ. Жишээлбэл, Хятадын нэртэй дуучин Тэнгэр гэж бий. Хятад улсдаа нэгдүгээр зэрэглэлийн уран бүтээлч гэгддэг. Миний хувьд цаашид хийх зүйл маш их байна. Өнгөрсөн арван жил маш хурдан өнгөрч, би юу ч сурч амжаагүй байна. Сурах юм маш их байна. Мэдлэг боловсролоос авахуулаад. Шинэ залуу дуучид гарч ирэг, би тэднийг дэмжиж ажиллах болно. Гэхдээ би дива дуучдын эгнээнд багтаж чадсан байдаг. Энэ бол маш том боломж, маш их аз юм. Ариунаа эгч хүртэл надад "Чи үнэхээр азтай байна шүү. Зөндөө олон дуучид орж болохоор байтал ард түмний санал асуулгаар чиний нэр бид нартай хамт багтсан байна. Чи ийм залуудаа ийм амжилт гаргаж чадлаа, азтай байна" гэж хэлж байсан. Би үүндээ үнэхээр бахархдаг.
-Нөгөө талаар цаг хугацаатай хамт нас явж байна. Хүн болгонд гуниг төрүүлдэг. Үеийнхэн чинь ихэнхи нь гэр бүлтэй болоод, хамтын амьдрал зохиочихсон байгаа байх. Энэ тохиолдолд ганц бие эмэгтэйчүүд их ганцаарддаг. Та ганцаардаж байна уу?
-Үгүй дээ, уран бүтээлч хүн ганцаардана гэдгийг мэддэггүй юм байна шүү дээ. Үргэлж ч завгүй байдаг. Утасны хонх байнга дуугараастай. Утастай дэндүү найз. Листэнд 350 хүний нэр бичигдсэн байна. Тэд өдөртөө бүгд ярихгүй юм гэхэд хэсэг нь ярина. Тэгээд найз нөхөд, гэр бүлийн хүрээ, уран бүтээл гээд зав зай маш хомс. Тэгээд ч дуугаа дуулж, дуундаа аз жаргалтай байж чаддаг учраас ганцаардах зав гардаггүй. Яагаад ч юм уран бүтээлч хүмүүс хожуу гэрлэж, хожуу хүүхэдтэй болдог шүү дээ. Тийм ч учраас хүнтэй албан ёсоор сууж, хүүхэдтэй болж амжаагүй байх. Хүүхэдтэй болж, сайхан эхнэр болох юмсан гэж бодож, хүсч мөрөөдөж явдаг. Цаг нь ирэхээр тэр бүхэн биелэх биз ээ. Одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун, дутагдаж гачигдах юмгүй учраас өдий хүртэл ганцаараа явж байгаа байх. Ард түмний алга ташилт, сэтгэлийн дэмэн дор уран бүтээлээ туурвиж яваа учраас их сайхан байдаг.
-Ердөө жил гаруйн өмнө таньтай уулзахад би яг одоо айлын гэргий болж, хөөрхөн baby-тэй болмоор байна гэж та хэлж байсан?
-Хэвээрээ байгаа. Хөөрхөн хүүхэдтэй болмоор байна. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд төлөвлөгөө, зорилго байгаа учраас тодорхой хугацаагаар хойшлуулаад байна. Цаг хугацаа ирэхээр болно доо. Урлагийнхан, улс төрчдийн, ер нь олны танил хүмүүсийн амьдрал сонин хэвлэлээр дамжиж олны өмнө дэлгээтэй байдаг учраас тэр бүхнийг цаг нь болохоор та бүхэн мэднэ биз ээ.
-Таныг Тэмүүлэнгээс салчихлаа гэж яриад байгаа. Та тайлбар тавих уу?
-Ярилцлага өгөх бүрт хөндөгддөг сэдэв. Нийлсэн, салсан, суусан суугаагүй гэх мэтээр байнга л яригдаж байдаг. Бид хоёрын хувьд найзууд хэвээрээ. Албан ёсны гэр бүл болоогүй учраас суусан гэж болохгүй, бас салсан гэж болохгүй шүү дээ. Салсан гэдэг нь цуу яриа.
-Магадгүй Тэмүүлэн өмнө нь амьдралтай байсан учраас та хоёрын гэрлэлтийн асуудал хойшлогддог уу?
-Үгүй, үгүй. Тэр ерөөсөө саад болдоггүй. Яагаад гэвэл бид хоёр анх танилцахад л Тэмүүлэн эхнэрээсээ салчихсан байсан. Хоёр бүр гурав дахь амьдралаа зохиосон хүмүүс ч эмээ, өвөө болтлоо сайхан амьдарч байгаа жишээ зөндөө байдаг шүү дээ. Анхны хайр, анхны амьдрал бүтэлгүй болох тохиолдол ч цөөнгүй байдаг. Товчхондоо эхнэртэй байсан учраас суухгүй байгаа асуудал үнэхээр байхгүй. Хүн хүнээ л хайрлаж чадаж байвал болоо. Тэр хүн урьд нь хэн байсан, яаж амьдарч байсан нь ямар ч хамаагүй асуудал. Бусад хүмүүс юу гэж хэлэх нь ч хамаагүй. Би уран бүтээлч хүн, арван жил урлагийн тогоонд чанагдсан. Сонин, сэтгүүлийнхэнтэй олон удаа уулзлаа. Сайнаар ч бичүүлсэн, муугаар ч бичүүлсэн. Тийм учраас 6и энэ байдалд дасчихаж. Яг одоо чамтай илэн далангүй, сэтгэлээ уудлаад сууж байгаа шигээ үргэлж байвал бусад хүмүүст их ойлгомжтой байх юм болов уу гэж боддог. Одоогийн уншигчдын хэмжээ ч их өөр болж, аль нь үнэн, аль нь худлаа болохыг ялгаж чаддаг болсон байна лээ.
-Та хоёр чинь чамгүй олон жил хамт амьдарсан байх шүү?
-Энэ асуудлыг ухаад яриад баймааргүй байна. Дуучин Сэрчмаа гэдэг эмэгтэйн дотоод бодолд жаахан ч гэсэн тодорхой хэмжээний амтлаг нууцлаг юм байгаасай гэж боддог. Дэлгэж тавьсан ном шиг эмэгтэй хүн байх хэрэггүй шүү дээ. Хүний хувийн амьдрал их чухал, нандин юм.
-Та UBS music video awards дээр beat box Рэйтэй xoc хоёр шиг сугадалцаж ирсэн нь Тэмүүлэн Сэрчмаа хоёр салсан гэх яриаг бүр бататгаад өгчихсөн л дөө. Энэ санамсаргүй, тохиолдлын зүйл биш байсан биз дээ?
-Тэр чинь санамсаргүй зүйл биш, бүр зохион байгуулалттай тэгж орж ирсэн. Ганц бие дуучид ганц ганцаараа орсноос эмэгтэйгээ түшиж тулаад, ханьтайгаа ордог байвал зүгээр гэж ярилцаад. Өнгөрсөн жил гэхэд л дуучин Отгоо "Фрийзон"-ы Төрөөтэй хамт ирж байсан. Отгоо надад "Би тийм ярианд орсон ш дээ, чи арай тэгэхгүй байгаа" гэхэд би "Гайгүй байлгүй дээ, жаахан дүүтэйгээ орсон юм чинь. Тэр чинь дөнгөж арваннайм, естай жаахан хүү шүү дээ" гэж байсан. Рей бол шинээр гарч ирж байгаа уран бүтээлч шүү дээ, бас манай сүмд явдаг итгэгч. Би өөрөө бас итгэгч хүн. UBS music video awards-ынхан ярьж байгаад чи ганц бие учраас Рэйтэй хамт орчих гээд би дүүтэйгээ хамт очсон нь тэр. Тэгсэн чинь дараа нь beat box-той явдаг энэ тэр, чухам ч нөгөө найз залуугаа яах, ийх вэ болоод явчихсан.
-Тэмүүлэн яаж хүлээж авсан бэ?
-Угаасаа гурвуулаа хамж сууж байгаад би гоё машиндаа сууж явсан. Надад тусалдаг Отгоо гэдэг эгч байдаг юм, тэр эгчийн машинаар би очсон л доо. Дуучин эмэгтэй гоё машинаас буух ёстой гээд. Би өөрийнхөө Pajero-rooc бууж болох байсан л даа.
-Ганц бие залуухан эмэгтэй болзоонд хэр уригдаж байгаа бол? Эрчүүд хэр их хоргоож байна?
-Миний хувьд хоргоогоод байх залуучууд байдаггүй юм аа. Яагаад ч тэгдэг юм, дуучин гэхээр айж, бишүүрхдэг ч юм уу. Ep нь яриа үүсгэж, уулзаж учиръя гээд байдаггүй. Болзоо бүр ч байхгүй. Надад тэгж явах зав ч байхгүй.
-Таньтай уулзах тоолонд янз бүрийн малгайтай байх юм. Таны имиж үү?
-Миний имиж бол малгай ш дээ. Ийш, тийшээ явахаараа хувцас гэхгүй малгайны дэлгүүр гээд л гүйчихдэг. Хайрлахгүйгээр малгай авдаг. Энэ малгайг сая Японоос авсан.
-Их сайхан зохиж байна. Таньд хэдэн малгай байдаг вэ? Хамгийн үнэтэй нь гэвэл?
-Малгай чинь угаасаа хямдхан байдаг ш дээ. Хамгийн үнэтэй малгай 20 доллар, 35, 40 доллар бас 90 долларын малгай байна. Ерөнхийдөө малгай туслах аксессуар учраас нэг их үнэтэй байдаггүй. Too гэвэл нэг гуч, дөчин малгай байгаа байх аа.
-Шинэ жилийн уур амьсгал ерөнхийдөө орчихлоо. Захиалга хэр их ирж байна?
-Албан байгууллагууд ер нь шинэ жилээ party маягаар хийдэг болчихож. Би арга хэмжээнийхээ захиалгыг авчихсан. 12-р сарын 24, 25 буюу Крисмасын үеэр Өвөрмонголд дуулах урилга авсан. Хөххот, Улаанхотод бас уригдсан. Ерөнхийдөө гадагшаа их явах юм шиг байна. Крисмасын дараа буцаж ирээд эндэх арга хэмжээндээ оролцоно.
-Та арван жил урлагийн тайзан дээр амьдарч яваа. Таны мэргэжил, ажил бол дуулах. Дуулаад хангалттай амьдрах хэмжээний орлого та олж байгаа юу?
-Би хангалттай амьдрах хэмжээнд байж чадахгүй байгаа. Дуучид гэхээр хүмүүс баян гэж боддог байж болох юм. Гэхдээ дуучид олны өмнө ил байдаг учраас хувцас хунараас авахуулаад нүүр царай, үс зүсээ анхаарах зайлшгүй хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхд дуулаад олсон орлогоороо хангалттай амьдарч чадахгүй. Яагаад гэвэл иргэн бүхэн бухимдалтай, би ч гэсэн адилхан бухимдалтай. Бензиний үнэ нэмэгдээд хэцүү байна. Би ч бусдын нэгэн адил зах зээлийн энэ хямрал, давалгаанд хамелеон шиг хувираад, урсгал дагаад явж байна. Урсгалыг сөрөөд мундаг амьдарч байгаа юм алга.
-Хэтэрхий бүдүүлэг асуулт байж магадгүй, уучлаарай. Та өөрийн олсон орлогоороо хангалттай амьдарч чаддаггүй юм бол эдийн засгийн хувьд танд тусалж дэмждэг хүн хэн бэ?
-Миний хувьд эдийн засгийн тал дээр тусалж дэмждэг хүн юу ч байхгүй. Түй ч байхгүй /инээв/. Би яг өнөөдрийн өдрийг хүртэл бор зүрхээрээ явж ирсэн. Үүнийг би бурханы өмнө ч, бурхан болсон эмээгийнхээ нэрээр андгайлж хэлж чадна. Эмээ маань өөд болчихсон л доо. Уг нь эмээ маань намайг дуучин болоод дуулж явааг хараасай гэж маш их хүсдэг. Даанч намайг дуулж эхлэхээс өмнө бурхан болчихсон. Би эмээдээ их хайртай, эмээгийн хүүхэд байсан юм. Тийм учраас эмээгийнхээ нэрээр, бурханы нэрээр үүнийг ам бардам хэлж чадна. Надад ямар нэгэн ивээн тэтгэгч байгаагүй. Би тийм хүн биш шүү гэж хэлмээр байна /инээв/. "Монгол газар"-аас авахуулаад урлагийнхныг дэмжиж тусалдаг компани, банкууд манайд их байдаг. Тэдний туслалцаа дэмжлэгээр өдий зэрэгтэй уран бүтээлээ туурвиж явна. Би анхнаасаа том баг ажиллуулж, менежер, продюссертэй хамтарч ажиллаагүй, бүх зүйлд өөрийгөө дайчилж ганцаараа хийгээд сурчихсан. Тэр эрчээрээ өөрийнхөөрөө явахыг хүсээд байдаг. Өөрөө гүрийж, чардайж байгаад клипээ хийлгэх жишээтэй. Ийм байдлаар өнөөдрийн өдрийг хүртэл явж ирсэн шүү гэж хэлмээр байна.
-Монголын хөгжмийн урлаг нэг үеэ бодвол илүү мэргэжлийн тал руугаа явж байгаа. Продакшн, продюссерийн үүрэг, ач холбогдол их болж, дуучид бүх зүйлээ даатгадаг болсон. Харин та ямар нэг продакшнд харьяалагдаж уран бүтээлээ туурвихгүй юм?
-Тухайн үед шаардлага гарвал гэрээ контракт байгуулаад тодорхой хугацаагаар хамтарч ажиллаад дуусахаараа гэрээнээс гарчихдаг. Тэрнээс урт хугацааны гэрээгээр ажилладаггүй. Хятадын Гуаньжу хотын нэг компаниас надад тав, арван жилийн гэрээтэй хамтарч ажиллах санал ирсэн л дээ. Тав, арван жил гэдэг чинь ямар том сонсогдож байна гээч. Хэдэн хоног, хэдэн cap билээ. Тэр байдал нь надад таалагдаагүй. Тэгээд ч би ямар нэгэн хүний хараат баймааргүй байна. Хэн нэгэн хүний дор чи, тэг гэж ажиллаж сураагүй. Анхнаасаа өөрөө бух юмаа хийгээд сурчихсан учраас сүүл биш толгой баймаар байна /инээв/.
-Та уран бүтээлчийнхээ хувьд ирээдүйгээ яаж төсөөлж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар би урын сандаа 70, 80 дуутай. Ирээдүйд 200 дуу, магадгүй 500 дуутай болно байх. Олон уран бүтээлчтэй, шавь нартайгаар төсөөлж байна.
-Энэ асуултыг асуусан учир нь Монголын рок поп эмэгтэй дуучид гэвэл гарын арван хуруунд багтахаар цөөхөн. Тэднээс хамгийн хүчирхэг яваа нь Сараа, Ариунаа хоёр, зах зээл нь тэр хоёрт хуваагдчихдаг ч юм шиг санагддаг. Бусад нь бүдэг төрхтэй. Таны хувьд арай нялхамсуу, даруухан. Таны хувь хүний чанартай холбоотой юм болов уу. Та тэд шиг өөрийнхөө хүчээр, уран бүтээлээрээ хэзээ хангалттай амьдрах бол?
-Тэр бол зайлшгүй байх ёстой асуудал. Би бага байхдаа тэр хоёр дуучны дууг сонсож өссөн. Тэгэхээр бидний хооронд ямар ялгаа, зай байгаа нь харагдаж байгаа биз. Би тэднийг хүндэтгэдэг, бахархдаг. Мөн Наран, Алтанцэцэг гээд мундаг дуучид байна. Ариунаа эгч, Сараа эгч хоёрын хувьд Монголын урлагт шинэ уур амьсгал, их хувь нэмэр оруулсан дуучид. 20 гаруй жил хөдөлмөрлөж байгаа. Тэгж байж гавьяат жүжигчин болсон. Би тэднээс 10, 15 насаар дүү. Насны хувьд ч гэсэн их ялгаатай. Цаашид хийх зүйл маш их байна. Энэ хоёр дуучин намайг цэнэглэж явдаг юм гэж хэлмээр байна. Сараа эгч хүнд амьдралын ухаалаг үг, зөвлөгөө өгдөг эмэгтэй. Ариунаа эгч бол аймаар цоглог, дайчин эмэгтэй. Эрч хүч өгдөг. Хоёулангаас нь авах юм маш их байдаг.
Хангалттай биш байгаа гэдэг нь эдийн засгийн хувьд болохоос бусдаар би энэ амьдралдаа маш их сэтгэл хангалуун амьдарч байгаа. Хүн элэг бүтэн, ээж, аавтайгаа хамт зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах шиг сайхан юм байхгүй шүү дээ. Эдийн засгийн хувьд хүний хэрэглээ хэзээ ч дуусахгүй.
-Та одоо хэнтэйгээ амьдарч байгаа вэ?
-Манайх энэ Богд арын байранд амьдардаг. Ганцаараа амьдардаг. Энд бас Ангирмаа эгчийнх амьдардаг, бид хөршүүд.
-Баярлалаа, танд уран бүтээлийн амжилт хүсье!
М.Урнаа