Өчигдрөөс эхлэн Шенгений визтэй иргэд Швейцарын нутаг дэвсгэрийг ямар ч саадгүйгээр чөлөөтэй нэвтрэх болсон байна. Гэсэн хэдий ч Швейцарын олон улсын онгоцны буудал дээр шалган нэвтрүүлэх хяналтыг ирэх оны гуравдугаар сарын 29 буюу зуны хуваарьт шилжих үеэр хяналтаа зогсоох гэнэ. Энэ талаар тус улсын хил гаалийн албаны төвийн дарга Микаэла Рикенбахер ярихдаа "Манай ажилтнууд эртнээс Шенгенийн дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Иймээс Шенгений бүсэд албан ёсоор нэгдэх нь нэг их өөрчлөлт авчрахгүй юм. Хил хамгаалах албаныхан гаалийнхантай хамтран ажиллах болно. Хилээр хар тамхи, зэр зэвсэг, чанарын баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн зэрэг хууль бусаар орж ирж буй бараанд бид хяналтаа тавьсаар байх болно. Шенгений дүрэмд заасны дагуу хүмүүс хилээр чөлөөтэй нэвтэрч болно гэдэг нь бүх юмыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш юм. Тиймээс хил, гаалийн хяналтыг нэмэгдүүлж, ямар нэгэн зөрчил гарвал бид бичиг баримтыг шалгах болно. Тиймээс Швейцар руу явж буй хүмүүст гэртээ бичиг баримтаа орхихгүй байхыг зөвлөж байна" гэж онцлов.
Швейцар улс нь Шенгений бүсэд орсон 25 дахь улс болж байна. Мөн Европын холбоонд элсээгүй гуравдахь орон аж. Шенгений бүсийг байгуулах тухай гэрээг 1985 онд Люксембургийн Шенген тосгонд Шенгений бусийг байгуулах тухай гэрээг анх байгуулсан байна.