Хотын гаалийн терминалийн талбай дээр өнгөрсөн лхагва гаригийн 13.00 цагийн орчимд БНСУ-д амьдарч, ажиллаж байгаа иргэдийн эх орон руугаа явуулсан 40 тоннын хоёр чингэлэг бараа иржээ. Дээрх чингэлгийг нарийвчлан шалгахад "Тавилга, хувцас, хэрэглэл" хэмээн гаалийн бүрдүүлэлт хийсэн ачаан дундаас хоёр торх шингэн олдсон байна. Тус бүр 200 литрийн багтаамжтай хоёр торх шингэн нь аюултай химийн бодис байх магадлалтай байгаа төдийгүй эзэн холбогдогч нь олдоогүй аж. Торхонд ямар төрлийн химийн бодис байгааг шинжлүүлэхээр гаалийн төв лаборатори руу явуулсан байна. Хариу нь долоо хоногийн дараа гарах юм. Тус химийн бодисыг хэн гэгч ямар зорилгоор иргэдийн эд, материал дунд нуун оруулж ирсэн болохыг тогтоохоор холбогдох байгууллага шалгаж эхэллээ.
Мөн энэ өдрийн 15.0С цагийн орчимд Хотын гаалийн талбайд буусан чингэлгэнээс 14 мянган ширхэ. ахуйн газ илрүүлжээ, Уг газ нь дээрхийн адил БНСУ-аас Монгол руу явуулсан илгээмж дотроос илэрсэн гэнэ. Түүнийг Монгол Улсын иргэн Б хүлээн авахаар бэлдэж байсан ч гаалийн бүрдүүлэлт хийж өгөөгүй байсан гэнэ. Хэдийгээр зарж борлуулах зорилгоор авч явсан хэмээн эзэн нь тайлбарлаж байгаа ч худалдаанд зарагддаг газнаас арай өөр загварынх байсан тул учир шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллага шалгаж байна.
Б.Өлзийдэлгэр