"Талх чихэр" компанийн үйлдвэрт аммиак алдагдлаа гэсэн дуудлага өчигдөр онцгойгийнхонд иржээ. 10.30 цагийн үед дуудлага авсан мэргэжилтнүүдийг очиход үйлдвэрийн ажилтнууд ойролцоох үйл ажиллагаа явуулдаг "Сүү" ХХК, "САПУ"-гийн үйлдвэрээс агааржуулагчаар дамжин орж ирлээ гэжээ. Гэтэл тэр хоёр үйлдвэрээс аммиак дамжих ямар ч үндэс байхгүйг онцгойгийнхон тогтоогоод буцсан байна. 16.00 цагийн орчимд "Талх чихэр"-ийнхэн дахиад дуудлага өгчээ. Ингээд дүүргийн мэргэжлийн хяналтынхныг очиход үйлдвэрийн дөрвөн давхрын жигнэмэгийн цехэд үл мэдэгдэх химийн бодис дэгдсэн байж.
Тэднийг агаараас дээж аваад эхлэнгүүт ажилчид лабораторидоо цууны хүчил өндөр тунгаар найруулж ашигласан болохоо хэлжээ. Тэд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг цэвэрлэхээр цууны хүчлээ ихдүүлж ууршуулсан нь тэр аж. Ингээд мэргэжлийн хяналтынхан жигнэмэгийн үйлдвэрийг лацдаад, бүтээгдэхүүнээс дээж авсан байна. Шинжилгээний хариугаар үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулах эсэхээ шийдэх гэнэ.
М.Мөнхцэцэг