Жимсний хааны нэрээр хамтлагаа нэрлэсэн "Киви" хамтлагийнхан энэ сарын 01-ний өдөр дөрвөн насны ойн баяраа даруухан тэмдэглэн өнгөрөөсөн. Харин хамтлагийн ахлагч Ука нэгэн телевизийнхэнтэй хамтран хамтлагийнхаа төрсөн өдрийг тэмдэглэхийн зэрэгцээ дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрөөдөг ДОХ-той тэмцэх өдөрт зориулсан нэвтрүүлгийг бэлдсэн нь шүүмжлэгчдээс "Мэргэжлийн сэтгүүлчээс дутахааргүй сайн бэлдсэн байна" гэсэн үнэлгээ авчээ. Тайзан дээр дуулж бүжиглэхээс өөр авьяасыг нь мэдэхгүй фэнүүдэд энэ нь тун ч сонин сюрприз болсон гэнэ. Мөн нэвтрүүлэг бэлдэж байх богинохон хугацаандаа "Киви"-гийн Ука продюссер Б.Ангирмаа болон хамтлагийнхаа хоёр дуучиндаа гайхалтай өвөрмөц бэлэг барьж амжсан байна.