Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" түүхэн эмгэнэлт жүжгийг маргааш УДЭТ-ын уран бүтээлчид тоглох гэж байна.
Жүжгийн найруулагчаар МУУГЗ Ч.Найдандорж, Хөгжмийн зохиолчоор Х.Булган нар ажилласан бол гол дүрүүдэд МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Б.Жаргалсайхан нар тогложээ.
Жүжгийн үйл явдлаас сийрүүлбэл хаан Арчугт их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хоёр нуган үр төрүүлэн өгсөнд хаантан хурмаст тэнгэр хувь заяаны даажигналыг хэрхэхээ мэдэхгүй балмагдана.
Үр заяах битгий хэл үнэрийг нь мартсан их хатан болон бага хатан Гүргэлээс төрсөн хүүд хааны итгэлт шадар Эгэрэгийн залиар солигдов. Хаан Арчугийн солигдон ирсэн хүү татаж унадаг өвчтэй санаа муутай бол цус нэгт үр нь эрүүл саруул өсөн торниж, хувь заяаг өөрчилсөн Эгэрэг шадарын хаан сэнтийд санаархсан хүсэл цуст мөрийг дагуулна.
Тоглолт арваннэгдүгээр сарын 23-нд
- 14:00 цагт
- 17:00 цагт /ЕБС-ийнн сурагчдад зориулав/
Арваннэгдүгээр сарын 24-нд 18:00 цагт тоглоно.
Тасалбарыг: УДЭТ-ын касс, Үнэгүй хүргэлт: 1900-1188 www.easyticket.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл: 99026929, 96117878