Хувьсгал хийх замаар төрийн эрхийг авахыг зорилгоо болгодог большевик маягийн намаас сонгогчдын олонхийн саналыг авахын төлөө тэмцдэг парламентын нам болж өөрчлөгдөх нь тухайн нам шинэчлэгдэж буй эсэхийн нэг шалгуур болдог бөгөөд манай намууд чухам ийн төлөвших нь чухал болоод байна.
Францын эрдэмтэн Морис Дюверже улс төрийн намыг "кадрын" ба "олон түмний" гэж ангилсныг хүмүүс зохимжтой болж хэмээн үзэж хүлээн зөвшөөрдөг. "Кадрын" нам нь нөлөө бүхий хүмүүсийг нэгтгэж гишүүдийн тооноос илүү бүтэц, чанарт нь ач холбогдол өгч, мөнгөтэй, нөлөөтэй хүмүүсийг өөртөө татахад анхаардаг. Тэгвэл "олон түмний" нам гишүүний тоонд анхаарч, тэднээсээ санхүүжиж байдаг. Кадрын нам сонгуулийн эрх хязгаарлагдмал байх үед үүссэн гэж үздэг.
Судлаачдын үзэж буйгаар "бүхнийг шүүрэгч" хэмээх шинэ маягийн нам өнгөрсөн зууны 60-аад оноос бий болжээ. Түүнчлэн "Картель" гэж нэрлэмээр намын шинэ хэв маяг ч үүсч буй аж. Мөнхийн өрсөлдөгч юм уу, холбоотон байхгүй, хэнтэй ч эвсэл байгуулж болох, төрийн чухал албан тушаалуудыг мэргэжлийн улстөрчдийн бүлгүүдэд хуваах механизм болдог, төрөөс санхүүждэг зэрэг нь ийм намын гол шинж чанар юм. Тэгвэл манайд байгаа намуудыг дээрх хэв маягийн улс төрийн хүчний аль нэгд нь бүрэн багтаах аргагүй байна.
Монголын зүүний хүчний холбоо, ШУА-ийн филосрфи, социолог, эрхийн хүрээлэн, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн улс төр судлалын тэнхим, "Прогноз" академи зэргээс хамтран өчигдөр зохион байгуулсан "Улс төрийн намуудын төлөвшил, шинэчлэл, хөгжлийн хандлага" сэдэвт онол практикийн хурал дээр тавьсан үндсэн илтгэлдээ УИХ-ын гишүүн, улс төрийн шинжлэх ухааны доктор А.Цанжидийн хэллээ.
Түүний илтгэлээс үзвэл бидний "жижиг'' гээд байдаг намуудын зарим нь зөвхөн эрх зүйн шалгуураар л нам гэж тооцогдохоор, зарим нь кадрын маягийн нам гэж үзэж болохоор байгаа аж. Харин төрийн тогтолцоонд үүрэг гүйцэтгэдэг том намууд нь олон түмний болон бүхнийг шүүрэгч намын завсрын байдалтай гэж хэлж болохоор байгаа юм байна. Кадрын намын зарим шинж ч байна гэнэ. Олон гишүүнтэй болохыг эрмэлзэж, батлах олгож, тоо бүртгэл явуулдаг нь олон түмний намын шинж.
Ямар нэг анги, бүлгийн сонирхлыг тод илэрхийлэхгүй, тухайн үед олон түмний санал авч болох уриа лоозонг ашиглаж буй нь бүхнийг шүүрэгч намын шинж гэж болох бол гол төлөв мөнгөтэй хүмүүст тулгуурлаж байгаа нь кадрын намд байдаг шинж аж.
Нам нийгэмд ямар үүрэгтэй талаар судлаачдын дэвшүүлсэн олон янзын санал байдаг ч төрийн бодлогын хувилбарыг боловсруулан сонгогчдод санал болгох, төрийн эрх барих чухал албан тушаалуудад ажиллах хүмүүсийг сурган бэлтгэж дэвшүүлэх, сонгогчдын санаа бодлыг ялгаруулан улс төртэй холбох зэргийг А.Цанжид онцлон авч үзэв. Тиймээс уг намын үйл ажиллагаа эдгээр үүргийг хэрэгжүүлэхэд чиглэж буй эсэх нь нам шинэчлэгдсэний, төлөвшсөний шалгуур болох учиртай гэлээ. Тэгэхдээ хуучин намууд шинэчлэгдсэн эсэхийн шалгуурыг үйл ажиллагааны нь үр дүнтэй холбон үзэж болохгүй аж. Өөрөөр хэлбэл дээрх үүргүүдийг хэр сайн гүйцэтгэж байна вэ гэдэг нь шинэчлэгдсэний шалгуур биш, үйл ажилагааны нь үр дүнгийн шалгуур юм байна. Чухам ийм байр сууринаас авч үзвэл манай гол намууд шинэчлэгдсэн юм уу, төлөвшсөн намууд мөн. Харин шинэ нөхцөлд үйл ажиллагаа явуулах чадвар дутагдаж байна гэж илтгэгч дүгнэв. Намуудад хамгийн их дутагдаж буй юм нь түүний бодлогыг боловсруулах байгуулагууд аж. Манай намуудад либерал, консерватив, социалдемократ үзэл баримтлал зонхилж буй ч сонгуулийн үед дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрүүдэд нь социалист чиглэлийн ижил төстэй амлалт ихээхэн байжээ. МУИС-ийн тэнхмийн эрхлэгч, доктор профессор Ц.Ганболд ийн үзэж байв.
Манай намууд сүүлийн үед дотоод ардчилалдаа анхаарч, дүрэмдээ өөрчлөлт оруулж байгаа ч, дүрэм журам нь муу хэрэгжиж, түүндээ хяналт тавьж чадахгүй байгаа нь эцсийн дүндээ ардчилалгүй'' байгааг харуулж байна гэж Улс төрийн боловсролын академийн захирал, доктор Д.Ганбат, МУБИС-ийн багш Э.Гэрэлт-Од нар хавсралт илтгэлдээ дурдав.
Р.Жаргалант