gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

HYBRID машин гэдэг гар утастай л адил

А.Ихсанаа
Технологи
2016-12-04
0
Twitter logo
А.Ихсанаа
0
Twitter logo
Технологи
2016-12-04
HYBRID машин гэдэг гар утастай л адил

Анх зөвхөн эндээс тэнд богино хугацаанд хүргэх зорилготой байсан автомашин түүхийн явцад өөрчлөгдсөөр олон шинэ дэвшлийг агуулах болжээ. Ус төрөгч, цахилгаан хөдөлгүүртэй машинууд ч зах зээлд нэвтэрч эхэлж байна.

Гэхдээ үүний өмнө автомашин үйлдвэрлэгчид шатахуун бага зарцуулдаг, байгаль орчинд ээлтэй гэсэн хоёр шаардлагыг биелүүлэх машин бүтээхээр ажиллаж, амжилтад хүрсэн нь Hybrid хөдөлгүүртэй машин байсан юм.

Toyota, Ford, Nissan, Peugeot гээд автомашин үйлдвэрлэгчид бүгд ийм төрлийн хөдөлгүүртэй машин зах зээлд нийлүүлж байна. Жишээлбэл Монголд Toyota компанийн Prius загварын автомашин сүүлийн жилүүдэд нийтийн хэрэглээ болжээ.

Тиймээс Prius загварын машинтай болон Hybrid хөдөлгүүртэй машин унадаг хүмүүст зориулан “Таван Богд” ХХК-ийн Toyota албан ёсны Засвар, үйлчилгээний төвийн албаны дарга Д.Цивонноровын зөвлөснийг хүргэж байна:

- Юун түрүүнд Hybrid машиныг гар утас шиг гамтай хэрэглэх ёстой. Учир нь Hybrid хөдөлгүүртэй машин бидний одоо ашиглаж буй гар утастай адил зай хураагуур гэдэг чухал эд ангитай. Түүнийг нь гамтай хэрэглэснээр машины эдэлгээ уртсаж, шатахуун зарцуулалтыг бага хэмжээнд барих боломжтой.

Хүйтэнд байнга гадаа хонуулсаар байгаад батарей нь муудаад солиулахдаа дурын засварын газарт хандах нь аль аль талдаа эрсдэлтэй

Toyota компани үйлдвэрээс гарч буй шинэ зай хураагуурт 10 жилийн баталгаа олгодог. Хэрвээ зөв ашиглахгүй бол зай хураагуур нь 10 жил хүрэхгүй муудах гэмтэй. Машины хувьд Prius тун сайн машин. Эвдрэл гэмтэл бараг гардаггүй, жолооч нар ихэвчлэн зай хураагууртай холбоотойгоор л засварын газарт ханддаг.

Жишээ нь Францад Prius-ийг такси үйлчилгээнд ашиглаад нэг сая километр явсан туршлага бий. Тогтмол засвар үйлчилгээгээ хийлгээд яваад байхад ямар нэгэн асуудал гарахгүй.

Тиймээс жолооч нар хэрвээ боломжтой бол хүйтний улиралд аль болох дулаан грашт хонуулах хэрэгтэй. Ингэж байж зай хураагуурын эдэлгээг уртасгана. Hybrid машиныг -20 хэмээс хүйтэн үед гадаа хонуулах нь тохиромжгүй.

Хүйтэнд байнга гадаа хонуулсаар байгаад батарей нь муудаад солиулахдаа дурын засварын газарт хандах нь аль аль талдаа эрсдэлтэй. Нэгдүгээрт Hybrid машины зай хураагуур ажиллаагүй үедээ 201-207 вольт хүчдэлтэй, ажиллаж байх үедээ 650 вольт хүртэл хүчдэлтэй байдаг.

Тэгэхээр Prius унадаг жолооч нар:

  • Машиныг хүйтэнд гадаа хонуулахгүй байх /Хучлага хэрэглэх/
  • Хөдөлгүүрийн тосыг улирлаар бус 5000 км явсан тохиолдол бүртээ сольж хэвших
  • Машинаа халаах гэж удаан хүлээх шаардлагагүй. Хөдөлгүүр асааснаас 30 секундийн дараа хөдөлгөөнөө эхлүүлж болно. Учир нь машины хөдөлгүүр жолоодож байх үед илүү хурдан халдаг.
  • Дугуйны хийг тогтмол шалгаж хэвших

Нэг зүйлийг сонирхуулахад Toyota компани өнгөрсөн нэг жилийн хугацаанд Pizza Hut-ын ашигладаг 38 Prius 20 загвараас тавд нь туршилтын батарей суурилуулж ямар улиралд, ямар үр нөлөө гарч буйг судлах туршилт хийжээ. 

Ингэснээр Монголын нөхцөлд хэрхэн ашиглах, ямар улиралд, яаж арчилж тордох талаар тодорхой заавар гарах юм. Гэхдээ хамгийн сүүлийн хоёр батарейг энэ сарын эхээр Япон руу явуулсан болохоор эцсийн үр дүн гарах хараахан болоогүй аж.

Д.Цивонноров даргын хэлснээр “Таван Богд” ХХК-н Toyota албан ёсны Засвар, үйлчилгээний төв Toyota-н үйлдвэрт дахин сэргээгдсэн Prius20 автомашины HV battery-г энэ оноос Монголын хэрэглэгчдэд санал болгож байгаа юм байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан