Төв аймгийн Заамар сум бусад сумтай харьцуулахад уул уурхайн үйл ажиллагаа нэлээд өртсөн нутаг. Энэ хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн явуулж байгаа талаар тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Хадбилэгтэй ярилцлаа.
-Эрүүл мэндийн төвийнхний үйл ажиллагаанд энэ нь хэр зэрэг нөлөөлдөг вэ?
-Манай сум шилжин явагч хүн амтай ихтэй, харъяаллын бус иргэд олонтой учраас Төв аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд анхаарал татдаг. Манайх 5425 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Таван их эмч, гурван багийн эмчтэй. Хоёр эх баригчтай.
Өнгөрсөн 2016 онд тэргүүлэх өвчин зүрх, артерийн даралт ихсэх өвчин байсан бол он гарсаар эх хүүхдийн асуудал нэлээд хүндэрч байна. Отор нүүдлийн улирал эхэлснээр жирэмсэн эхчүүд зулбаж, хүндэрч орж ирэх тохиолдол байна. Дээр нь нярайн ханиад томуу ихэсч эндэх хүртэл асуудал тулгамдаж байна. Цаашид эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон ажлыг хийхээр сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилоод ажиллаж байна.
-Уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн осол гэмтэл, өвчлөл хэр байдаг вэ?
-Хайлаастаас бусад багт үйлдвэрлэлийн осол гайгүй. Хайлааст багт уул уурхайн үйл ажиллагаа их явагддаг учир автын осол гарах тохиолдол бий. Мөн шилжин явагч харъяаллын бус иргэд олноор алт олборлодгоос гэмт хэргүүд ч гардаг. Дээр нь амьсгалын замын халдварт өвчин, ялангуяа уул уурхайг дагасан сүрьеэ болон бэлгийн замын халдварт өвчин сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэх хандлагатай байгаа.
-Уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын гэрээнийхээ хүрээнд танай эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмжөөр сэлбэсэн, засвар үйлчилгээ хийсэн тайлан байдаг юм билээ?
-Ер нь уул уурхайн компани тоног төхөөрөмж нийлүүлж байгаа ч чанар стандартад нь цаашид анхаарах шаардлагатай болоод байгаа. Бид мэдээж тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн стандарт дүрэм журмыг мөрдөж, баримталж ажиллах ёстой. Гэтэл ирж байгаа багаж тоног төхөөрөмж шаардлага хангахгүй, эсвэл бага өртөгтэйгөөс болж маш бага үзүүлэлтээр тусламж үзүүлэх болдог.
-Тухайлбал?
-Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Уулс заамар” компани 2015 онд манай төвийг өргөтгөх ажлыг нийгмийн хариуцлагын гэрээнийхээ хүрээнд гүйцэтгэсэн. Нийгмийн эрүүл мэндийн танхим, эргэлтийн эмийн сан гээд иргэдэд чирэгдэлтэй үйлчилж байсан газруудаа өргөтгөхөөр сүүний үйлдвэрийн зориулалтаар баригдаж байсан барилгыг сумын удирдлагуудтай ярилцаж байгаад эзэмшилдээ авсан. “Уулс заамар” компани 46.5 сая төгрөгөөр засварласан.
Ингэхдээ хууль ёсоор орон нутгийн өмчийг гүйцэтгэх тендер зарлаагүйгээс шууд сонгосон компани нь өргөтгөлийг маш чанаргүй засварласан. Өвөл нь манай ажилтнууд үйл ажиллагаа явуулахаас боломжгүй болж, зарим шугам хоолой нь хөлдсөн. Энэ асуудлаар эргээд гүйцэтгэгч компанид мэдэгдэж засвар үйлчилгээг хийлгэе гэхэд сураггүй болдог.
-Энэ онд уул уурхайн компаниас гэрээний хүрээнд гүйцэтгэх ажил үйлчилгээ бий юү?
-Манайд уул уурхайн олон компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрээс манай төвтэй харьцдаг нь “Уулс заамар” компани. Тус компани 2016 онд шүдний кабинет тохижуулж тоног төхөөрөмж суурилуулах төлөвлөгөө гаргасан байсан.
Гэтэл манай сумын Эрүүл мэндийн төвд шүдний эмчийн орон тоо байхгүй, шүдний тоног төхөөрөмж ажиллуулах өрөө тасалгааны хүртээмж стандартад нийцэхгүй болсноос уг ажлыг болиулсан. Бид орон нутгийн удирдлагуудтай ярилцаад өнгөрсөн оны гүйцэтгэж чадаагүй ажлын төлөвлөгөөг энэ онд шилжүүлэн түргэн тусламжийн тоноглогдсон машин нийлүүлэхээр тохиролцоод, гэрээ хийгдсэн байгаа.
Б. Энх