Оролцогчдын онцлох ишлэлүүдийг хүлээн авна уу:
Нийслэлийн боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул

- Нийслэлийн хэмжээнд 225 сургуульд 233 мянга гаруй хүүхэд суралцаж байгаагаас 12-р ангийг 15062 хүүхэд төгсөх урьдчилсан тоо гарсан.
- Ахлах ангийн сурагчдад хичээл сонгох боломж олгоно. Хэрвээ, сурагч математикаар мэргэших хүсэлтэй бол түүнийгээ л хий, давт. Удахгүй ийм боломжтой болно.
- Мэргэжил сонголтын мэдлэг олгох шаардлага бий болсон. Тиймээс НБГ-ын дэргэд Мэргэжил сонголтын төв байгуулахаар төлөвлөж байна.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд жирийн хүүхдүүдийн сурдаг сургуульд суралцах ёстой. Энэ нь нийгэмшихэд нь туслах учраас өнөөдрийн байдлаар гурван сургуульд засвар хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн сургуульд сургаж байна.
Нийслэлийн 33-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Мандуул

- Бизнесийн удирдлага, аялал жуулчлал гэдэг мэргэжил сонгосон. Намайг энэ мэргэжлийг сонгоход гэр бүлийн нөлөө, өөрийн бодол нөлөөлсөн.
- Эцэг, эхчүүд санхүүгийн эрх чөлөөнд хурдан хүрэх, өндөр цалинтай ажилд орох мэргэжил сонго гэж биднээс шаарддаг. Хэдийгээр мөнгө чухал ч, хүссэн мэргэжлээ сонгох нь илүү чухал.
- Гадаадад сурсан л бол нэр хүндтэй гэх ойлголт бидний үеийнхэнд хуучирсан. Тиймээс гадаадад сурах нь биш ямар сургуульд сурч байгаа нь илүү сонирхолтой сэдэв.
- Улсын сургуулийн ачаалал 12 жилийн туршид л их юм шиг санагдаж ирсэн. Энэ урт хугацаанд боловсролын систем чанартай мэдлэг, хүсэл сонирхлыг нь таниулахаас илүү шалгалтын, улирлын, жилийн эцсийн дүнд л анхаарал хандуулдаг сурагчдыг “үйлдвэрлэж” байна.
- Гадаадын их дээд сургуулийн төлөөлөл өдөрлөг зохион байгуулж, голдуу тэтгэлэг, боломжийн талаар танилцуулдаг бол Монгол Улсын хувийн сургуулийнхан хичээлийн дундуур хэвлэсэн танилцуулгаа тараадаг. Тэгэхээр ирээдүйгээ “боршур” хараад сонгох уу?
Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн Б.Батсүх

- Боловсролын яаманд бүртгэлтэй 90-ээд Их, дээд сургууль бий. Эдгээр сургуулиуд хангалттай олон мэргэжлээр оюутан элсүүлж байна.
- Тэтгэлэг авахад дундаж оноо өндөр байхыг шаарддаг. Тиймээс сурагчид сургалтын чанар муутай хувийн сургуульд элсэж, тэтгэлгийн оноо цуглуулах явдал гарч байна. Энэ нь сайн, муу хоёр талтай.
- 400 оноо авч байж Их, дээд сургуульд элсдэг. Нийт сурагчдын 85 хувь нь энэ оноог эргэлзээгүй авчихдаг. Гэвч, 400 оноо тийм ч өндөр босго биш шүү.
- Их, дээд сургуулиуд гадаадын сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлбэл, элсэгчдэд санхүүгийн талаасаа хямдаас гадна, чанартай боловсрол болж чадна.
МУИС-ийн Улс төрийн тэнхимийн эрхлэгч С.Мөнхбат

- Манай сургуулийн төгсөгчдийн 60-70 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна.
- Мэргэжил сонголт бол шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл. Хүсэл сонирхол, авьяас чадвар, чиг баримжааны тест авч, хамгийн тохирох мэргэжлийг нь хүртэл хэлж өгдөг болсон байна.
- Их, дээд сургуулиудын чанар, чансааг төгсөгчдийн ажлын байраар нь дүгнэх ёстой.
- Бусад улсын сургалтын хөтөлбөрүүдийг оруулж ирэх, хамтран ажиллах шаардлага байгаа.
Монголын Их, дээд сургуулиудын консорциумын 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн төв комиссын нарийн бичгийн дарга Д.Батдорж

- Сургуулиуд бололцоотой бүх мэргэжлийг нээж, элсэлт авахаар “уралдаж” байна.
Энэ байдал мэргэжил сонголтын маш том асуудал үүсгэж байна. - Цахилгаан, дулаан, уул уурхай, хүнд үйлдвэрлэл зэрэг хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжил рүү элсэгчид “шуурч” байна.
- Монгол Улс дахь Их, дээд сургуулиудын тоо цөөрч байна. Цаашид багасах асуудлыг хэлж мэдэхгүй ч сургуулиуд хоёр, гурваараа хамтарч “нэгдмэл” болж байгаа.
- Мэргэжил сурталчилж байна гээд үй олон үзэсгэлэн болдог. Харин сурагч хоёр тор дүүрэн цаас бариад л гардаг. Энэ бол мэргэжил сурталчлах явдал яавч биш. Гэвч, удахгүй энэ “үймээн” эхлэх гэж байна.
- Хүүхэд болгон дээд боловсролтой байх шаардлагагүй гэж боддог. Чанартай байх үүднээс элсэлтийн босго оноогоо нэмэгдүүлж, сурагчид түүний төлөө тэмцэх ёстой.
- Дотоодын 100 сургууль хоорондоо тэмцэх ёсгүй. Нийлээд л гадаадын сургалтын системийг шууд хуулах ёстой. Бид шинээр хөтөлбөр гаргаж чадахгүй.
УИХ-ын гишүүн Д.Гантулга

- Мэргэжлийг зөв, буруу сонгох биш тухайн мэргэжилдээ эзэн байх нь миний хувьд чухал асуудал.
- Боловсролын салбарын бодлогыг өөрчлөх ёстой. Гэхдээ дөрвөн жилийн циклд оруулахгүйн тулд бүх намын төлөөллийг оролцуулах ёстой.
- Боловсролын салбарын бодлогыг өөрчлөхийн тулд нөхцөл байдалтай нь танилцаж байгаа. Бид маш аажмаар эхлэх ёстой.
- Үнэхээр чанартай, дэлхийн хэмжээний Их, дээд сургууль Монголд орж ирэх нь огт боломжгүй зүйл биш. Хэдийгээр урт хугацаанд яригдах ч ойрын үед суурь нь тавигдаасай гэж боддог.