gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэлийн талаар хэлэлцэв

Улс төр
2008-12-10
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-12-10

УИХ дахь Хууль зүйн байн­гын хороо өчигдөр үдээс хойш хуралдав. Тус байнгын хорооны хурал дээр Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон оролцож, Мон­гол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэлийг гишүүдэд танилцуулав. Уг илтгэл нь 2007 оных бөгөөд энэ оны нэгдүгээр улиралд багтаан тус байнгын хороонд танилцуулах ёстой байжээ.

ХЭҮК-ийн дарга Д.Солонго "Үндсэн хуулиар батал­гааж­сан хүний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж байгаа талаар судалгаа хийж, дүг­нэлт гаргасан байгаа" гээд хэд хэдэн асуудлын талаар гар­гасан дүгнэлтээ танил­цуул­сан юм.

Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхийг нэг­дү­гээрт тавьж үзжээ. Манай улс нь цаазаар авах ял ног­дуулдаг 74 оны нэг нь. Гэхдээ Засгийн газрын цаашдын хөтөлбөрт цаазаар авах ялыг хасах талаар төлөвлөсөн. Цаазаар авах ялыг гүйцэтгэ­сэн он, сар, өдөр, шарилыг нь хаана хөдөөлүүлсэн зэрэг мэдээлэл нь улсын нууц. Ялангуяа ар гэрийнхэнд нь ямар ч мэдээлэл өгдөггүй. Энэ бүхэн нууц байдгийн улмаас иргэдийн дунд буруу мэдээлэл их байдаг. Энэ тухай зарим мэдээлэл нь заавал нууц байх хэрэггүй гэж үзжээ. Мөн хүний эрүүл орчинд амьдрах, зохистой хоол хүнсний асуудал үнд­сэн­дээ алдагсдан байна гэ­сэн дүгнэлт гаргажээ.

Сонгох, сонгогдох эрхийн тухайд эмэгтэйчүүдийн кво­тыг хассан нь буруу зүйл.

Манай улсад 342 шашны байгууллага бүртгэгдсэний  62 хувь буддынх аж. Ийм байгууллагыг бүртгэхдээ ИТХ-аас тогтоол гаргадаг байна. ХЭҮК-ынхон "Буддын шашнаас бусдыг нь бүрт­гэх­дээ хүндрэл учруулдаг байна" гэлээ.

Д.Солонгос даргын илт­гэлийн талаарх товч та­нил­цуулгыг сонссоны дараа ги­шүүд асуулт тавьж, хариулт авлаа.

Р.Гончигдорж: -Дол­дугаар сарын 1-нд болсон үйл явдлын улмаас хүний эрх, эрх чөлөө хэр зөр­чигдсөн гэж үзэж байгаа вэ. Танай комисст гаргаж бай­гаа иргэдийн гомдлыг ба­рагдуулах ажил ямар хэмжээнд байна вэ?

Д.Солонго: -Ирж буй гомдлын дийлэнх нь хоригдож буй сэжигтэн, ялтнаас ирдэг. Гомдлыг барагдуулахад эрх зүйн хувьд бэрхшээлтэй байдаг. Иргэдийн ихэнх нь хийгээгүй хэрэгт холбосон тухай гомдол ирүүлдэг. Дол­дугаар сарын 2-нд Албадан саатуулах, баривчлах төв дээр очиход хорих байрны хангалтгүй байдлаас байр, хоол ундны хомсдолтой бай­сан. Долдугаар сарын 1-ний үйл явдлын улмаас одоо Ганц худагт 161 хүн хоригдож байгаа. Тэдний 146 нь насанд хүрсэн эрэгтэй, гурван эмэгтэй, 12 насанд хүрээгүй хүүхэд.

Ц.Элбэгдорж: -Долду­гаар сарын 1-ний үйл яв­далтай холбоотой мэдэгд­лийг өөрөө тухайн үед хийж байсан. Тэр үеийн тань ойлголт одоо өөрчлөгдсөн үү. Энэ үйл явдалтай хол­боотой хоёр бичиг НҮБ-аас Засгийн газарт ирсэн. Энэ юу болсон бэ?
-Долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа зарим төрлийн эрүү шүүлт байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. НҮБ-аас ирсэн бич­гийг бидэнд танилцуулаагүй. Харин бид захидал илгээсэн. НҮБ-ын хүний эрхийн дэд хорооноос бидэнд  долдугаар сарын 1-нд зөв ажилласан гэсэн мэдээлэл ирүүлсэн байгаа. Харин ганц­хан телевиз ажилласан нь буруу байсан гэсэн дүгнэлт ирсэн. Монголын үндэсний олон нийтийн телевиз төвч байр сууринаас хандаж ча­даагүй гэж дүгнэлтэд дурдсан байсан.

ХЭҮК-ийн илтгэлийг хэ­лэлцэх үеэр гишүүн Ч.Сай­хан­билэг, Ц.Элбэгдорж, Д.Од­баяр нар "2008 оны илтгэлд долдугаар сарын үйл явдалд үнэлэлт дүгнэлт хийсэн илт­гэл орж ирнэ гэдэгт итгэж байна. Ирэх оны илтгэлийг нээлттэй хэлэлцүүлэх шаард­лагатай. Мөн тус илтгэ­лийг хэлэлцэх үеэр хууль цагдаа, төрийн бус бай­гуул­лагуудын төлөөлөгчдийг орол­цуулах нь зүйтэй" хэ­мээж байв.

Хэлэлцүүлгийн эцэст тус байнгын хорооноос тогтоол гаргаж, ХЭҮК-т хүргүүлэх тухай саналыг гишүүд дэмж­сэ­нээр хурал өндөрлөлөө.

Д.Уран

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан