gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Веб сайтын баннер - зар сурталчилгааны шинэ суваг

Нийгэм
2008-12-09
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-12-09

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны Алба өнгөрсөн сарын ээлжит судалгаагаа реклам, сурталчилгааны мэдээлэлд илүүтэй хандууллаа. Реклам сурталчилгааны чанар хийц жилээс жилд сайжирч хэрэглэгчдэд мэдээлэл өгөхөөс гадна танин мэдүүлэх, зугаацуулах зэрэг олон үүргийг гүйцэтгэж байна.

Олон нийтийн “рекламнаас залхалт, бухимдал” сүүлийн жилүүдэд тодорхой байдлаар буурч байгаа нь ТВ-ийн болон бусад мэдээллийн сувгийн рекламны үр нөлөөг ойлгож, үнэлж эхэлж байгаагийн нэг илрэл болов уу.

1990-ээд оноос сэргэн хөгжиж байгаа зар сурталчилгаа нь өнөөгийн бидний амьдралд барааны тухай мэдээлэл олгогч, мөнгө хөрөнгө, цаг хугацаа хэмнэгч, худалдаа арилжааны сонголтыг хялбаршуулагч, үзэл бодол, сэтгэл зvйд нөлөөлөгч салбар зэргээр ойлгогдох болжээ.

Иймээс бид реклам сурталчилгааны өнгө төрх, хамгийн их хүрдэг рекламны нэр төрөл, олон үзэгчтэй реклам, реклам үзэх боломжтой цаг, сонголт зэрэг үндсэн мэдээллийг гаргаж байгаа юм.

Реклам сурталчилгааг ямар сувгаар яаж явуулбал илүү үр дүнд хүрэх тухай цөөн баримтыг дурдъя.

Телевизээр шинэ бараа, үйлчилгээний рекламыг 18.00-19.59 цагт хоёр нэвтрүүлэг хооронд явуулбал хамгийн үр дүнтэй болох нь харагдаж байна. Харин үзвэр, шоу тоглолтын чиглэлийн рекламыг 20.00-23.59 цагийн хооронд үзэгчдэд хүргэвэл үзэх магадлал өндөр байгаа юм.

Хамгийн их үзэгчтэй телевизийн рекламуудыг ангилж үзвэл үүрэн телефоны, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн болон олны танил хүн тоглосон рекламууд байна. Жишээ нь: “МOBICOM” корпорацийн “BE…”үйлчилгээний рекламыг 279,410 үзэгчид, “Капитал” банкны рекламыг 47,092 үзэгчидтэйгээр хамгийн их таашаан үзсэнээр өнгөрсөн сарын түгээмэл рекламны жагсаалтыг тэргүүлжээ.

Телевизийн реклам сурталчилгаа хэдийгээр “үнэтэй” ч гэсэн хүртээмжтэйг харгалзан ТВ-ийн нэг секундын рекламны /зөвхөн цацалтын/ үнэ 1500-3000 төгрөг /мэдээллийн хөтөлбөрт ороход 150,000-300,000/ хүртэл өссөн. Сүүлийн үед ТВ-ийн үнэтэй сурталчилгаанаас гадна гудамж талбайд байрлах электрон самбар, интернет хэрэглэгчдийн тоо өсөхийн хирээр веб сайтын баннерууд хэрэглэгчдэд үр өгөөжөө өгч эхэллээ.

Веб сайтын сурталчилгаа өнгөрсөн  оны аравдугаар сард 14,8 хувийн хүртээмжтэй байсан бол энэ оны арваннэгдүгээр  сард 16,2 хувь болж өсөж эхний дөрөвт жагсчээ.  Веб сайтын баннер нь хоногийн 40-150$ байдаг боловч хэрэглэгч хүссэн үедээ дахин давтан үзэх боломжтой, урсаад өнгөрөхгүй хадгалагдах давуу талтай. “Интернэт хэрэглэгчдийн 15% нь сайтад байрлуусан баннерыг олж хардаг” гэсэн судалгаа ч байгаа юм.  Харин электрон самбар нас, хүйс, боловсрол мэргэжил харгалзахгүй хотоор холхих бүх хүмүүсийн нүдэнд өртөхөөс гадна хямд сурталчилгааны хэлбэр юм.

Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа /Монголын Хэвлэлийн хүрээлэн/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан