Бүгд Найрамдах Халимаг Улсын Засгийн газрын тэргүүн В.Б.Сенглеев тэргүүтэй төлөөлөгчид БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулгатай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ноён В.Б.Сенглеев манай улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах саналыг тавьлаа. Монголын ард түмний нэгэн адил нүүдлийн соёл иргэншлийг хадгалж үлдсэн цөөн ард түмний нэг болох Халимаг улс Европт орших Буддын шашинтай орон тул Европын жуулчид их хэмжээгээр очдог байна. Ойролцоогоор жилд 100 мянган жуулчин хүлээн авдаг тус улсаас 2009 онд Экспедици-аяллыг хамтран зохион байгуулах саналтай байгаа ажээ.
Энэхүү аялал нь морь, тэмээн жингээр Монголын нутаг, Алтай, Казахстанаар дамжин аялаж Халимагийн төв Элиста-д хүрэх зорилготой гэнэ. “Энэ экспедицийн хүрээнд Монголын талаас морь, тэмээ бэлтгэхэд туслалцаа үзүүлэх мэргэжлийн хүмүүс, аялал жуулчлалын байгууллагууд, албаны хүмүүс болон хувь хүмүүстэй холбоо тогтооход туслалцаа үзүүлнэ гэж найдаж байна” хэмээн Халимаг Улсын Засгийн газрын тэргүүн В.Б.Сенглеев ярьлаа.
Ирэх оны хоёрдугаар сард Халимаг улсын ерөнхийлөгч Кирсан Илюмжинов манай улсад албан ёсны айлчлал хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ айлчлалын үеэр дээрх асуудлыг дахин ярьж, хамтын ажиллагааны санамж бичигт Ерөнхийлөгч нарын хэмжээнд гарын үсэг зурах боломжтой юм.
М.Жаргал