“Аpple” өгөөмөр загнаж байна. Тэрбум ам.доллар амаллаа. Зөвхөн хазсан “алим”-аар зогсохгүй. “Oracle”, “Foxconn” гээд технологийн тэргүүлэгчид гарааны бизнест гар сунгаж эхэллээ. “Алсын хараа” нэртэй хөрөнгө оруулалтын санд хувь нэмэр оруулахаар хэлэлцэж байна, тэд. Гарааны бизнесийг хөл дээр нь босгох зорилготой энэ санг анх Японы “Soft- Bank” байгуулж, технологийн элитүүдээс мөнгө татаж эхэлсэн юм.
Сонирхолтой нь, ийм сайн санааны “аян”-ыг “SoftBank”-аас гадна алдарт “Samsung” хүртэл өрнүүлж байгаа. БНСУ-ын гар утас үйлдвэрлэгч 150 сая ам.долларын хөрөнгөтэй сан байгуулаад удаагүй байна. Тэд томоохон тоглогчдыг “дүү”-дээ мөнгө өгөх “челлэнж”-д дуудаж байгаа нь энэ. “Apple”, “Samsung” гээд бизнесийн эзэнт гүрнүүд гэнэт халуун сэтгэл гаргаад эхэллээ.
Технологийн тэргүүлэгчид гарааны бизнест гар сунгаж эхэллээ
Яагаад? Чухал ямар шалтгааны улмаас ийм өгөөмөр зан гаргах болов. Мөнгө нь илүүдсэн дээ, эсвэл өрөвдсөндөө өгөөмөр зан гаргаагүй нь лав. Тэгээд бүр ийм олуулаа шүү. Энэ асуулт эрхгүй сонирхол татаж байгаа биз. Хариулт нь харин их энгийн. Үүнийг “Fortune”-ийн ахлах эдитор Эрин Гриппит харилцан ашигтай харилцаа хэмээн тодорхойлж байна.
Том болоод жижиг тоглогчид хэн хэнийхээ дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх аж. Том компаниуд гарааны бизнест шаардлагатай санхүүжилт олгоно. Харин шинэ тоглогчид акулуудыг урт хугацаанд үр ашигтай ажиллахад шинэ санаагаар тэтгэнэ. Ийм л харилцан ашигтай түншлэлийг эхлүүлэхийн тулд томоохон компаниуд санаачилга гаргаад эхэлжээ.
Тиймээс л “Аpple” халаас дэлгэж, хошуу дэвсэж буй нь энэ. Ингэж гараанаас хөлд орсон компани цөөнгүй. Гэхдээ тэдний үерхэл зөвхөн хөрөнгө, мөнгөөр хэмжигдэхгүй. Чадлаараа тусалж буй жишээ ч бий. “Facebook” гэхэд старт апуудад зориулж албан тасалгаа барьж байна. Гарааны бизнесийн дэлхийн хамгийн том хотхон Францын нийслэл Парис хотод 2017 онд босно. 3000 ширээтэй “Station F” хотхоныг “Facebook” компани хамтран барьж буй аж. Үүгээр зогсохгүй 1.7 тэрбум хүний нэгдэл, энэ эзэнт гүрэн хагас жил тутамд гарааны 10-15 компанитай хамтран ажилладаг гэх мэдээлэл байдаг.
Ингэж шинэ сэдэл, санаачилга, эрч хүчээр өөрийгөө цэнэглэдэг. Ийм харилцан ашигтай үерхэл бизнесийн талбарт эрчимжээд эхэллээ . Хэтдээ энэ нь бизнесийн үсрэнгүй өсөлт, урт хугацааны амжилтын үндэс болохоор байна. Учир нь энэ үерхлийг үл тоосны гарз хохирол нь хэдийнэ ил болоод байгаа юм.
Гашуун атлаа гунигтай нэгэн түүх өгүүлье. Нолан Бушнелл хэмээх нэрийг та дуулсан байж магад. Видео тоглоомын “Atari” компанийг үндэслэгч тэрбээр “Аpple”-ийн Стив Жобсыг 19 настайд нь өөрийн компанидаа ажилд авч байжээ. Хэдэн жилийн дараа Стив Жобс бие дааж, өөрийн компаниа байгуулаадаахав.
Энэ үеэрээ хуучин захирлаасаа хөрөнгө оруулж, хувь эзэмшихийг хүссэн байдаг. Харамсалтай нь, ноён Нолан Жобсыг үүргэвчнээс өөр зүйлгүй хэмээн үл тоож, хувьцааг нь худалдан авахаас татгалзжээ. Харин тэрбээр тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй гурван компанийн нэг “Apple”-ийн 30 хувийг алдсанаа зүүдлээ ч үгүй биз. Хэдийгээр Нолан Бушнелл чинээлэг нэгэн ч түүний түүх хөрөнгө оруулагчдын дунд сургамж болон үлдсэн юм. Бусдыг басамжилж, өөрийгөө өргөмжлөхийн хор энэ.
Тэгвэл дэлхийд дэлгэрээд буй энэ хандлага манайд бүрхэг хэвээр. Монголчууд чөлөөт зах зээлээр замнаад хагас жарныг үдэх гэж байна. Сүүлийн 15 жилд Монгол Улсын долларын саятны тоо 67 хувь өссөн гэх дүн. Хувийн хэвшил хөрөнгөжиж, чөлөөт зах зээлээр чөмөг суусныг батална. Азийн саятнууд дунд манай цөөнгүй иргэний нэр цохиж явна. Монголоос үндэсний гэх тодотголтой томоохон компани цөөнгүй төрөөд байгаа. Өөрөөр хэлбэл, гарааны бизнест хөрөнгө оруулах хэмжээний чадалтай компаниуд манайд бий.
Гэхдээ дээр өгүүлсэн том компани болон гарааны бизнесийн үерхэл тун сул байдгийг салбарынхан учирлалаа. “Биднийг тоодоггүй юм”. Энэ үгийг гарааны бизнес эрхлэгч нэгэн танил маань унагаж байв. Хөрөнгө босгохоор олон компанийн үүд татсан. Үүргэвчнээс өөр зүйлгүй гэж хардаг хэмээн гомдоллож байна, тэр. Яг түүн шиг шинэ санаа тээсэн 10 мянган залуу байдаг гэх баримт бий. Гэвч өнөөг хүртэл амжилттай яваа гарааны компани гээд нэрлэчих бизнесийн тоо гарын арван хуруунд багтах төдий.
Харилцан ашигтай үерхэл бизнесийн талбарт эрчимжээд эхэллээ
Шалтгаан нь санхүүжилт. Улс орнууд төрийн бодлогоор шинэ санаачилгыг дэмждэг. Харин манайд үгүй гэхэд болно. 2012 онд Инновацийн тухай хууль баталж, салбарыг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулсан. Гэвч удалгүй татан буугдсанаар төрд найдалтгүй болжээ. Нөгөө талд банк, санхүүгийн зах зээлийн 90 хувийг банк бүрдүүлдэг. Банкны салбар барьцаагүйгээр зээл олгох боломжгүй. Ийм л учраас шинэ санаа түгжигддэг гэдгийг гарааны бизнес эрхлэгчид хэлж байна. Тиймээс томоохон компаниудтай хамтран ажиллах нь хамгийн боломжит хувилбарын нэг. Гэвч томчууд нь тоодоггүй.
Тэгвэл инноваци нэвтрүүлээгүй компани хаана хүрдгийг хаалгаа барьж буй олон компани харуулж байгаа. Бидний сайн мэдэх ганцхан жишээ. Оюутны дотуур байранд төрсөн шинэ санаачилга нэгэн цагт хэрэглэгчийн тоогоор тэргүүлж байсан “Yahoo”-г яаж “эзэнгүй” платпорм болгож чадаж буйг дэлхий харж байна. Хэдхэн жилийн өмнө технологийн салбарыг эзэгнэж байсан энэ компани нүд ирмэхийн зуур уруудлаа. Нүцгэн бөгөөд гунигт үнэн ил байсаар байтал бид үл тоосоор байх уу.
Технологийн салбар тэрбумтнуудыг төрүүлж буй шигээ төдий тооны баячуудыг ч хэн ч биш болгож дөнгөнө. Энэ ширүүн өрсөлдөөнд тэсч үлдэх аргаа технологийн томчууд хэдийнэ олчихож. Харин хөгжлийн шуурга дунд нүдээ аниад орох уу? Эсвэл эрсдэлээ тооцож, алсаа хараад, түншлэх үү.
Г.Байгал