Өнөөдөр ДОХ-той тэмцэх Дэлхий нийтийн өдөр. Манай улсад анхны халдвартай иргэн 1992 онд бүртгэгдэж, жилд нэг хоёроор энэ тоог ахиулдаг байсан бол сүүлийн үед энэ тоо жилд тав, арваараа нэмэгддэг болжээ. Харин одоо энэ тоо 48 болсон байна. Түүгээр ч барахгүй ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэд “Өөдрөг амьдрал” Төрийн бус байгууллагыг байгуулж үйл ажиллагаагаа явуулах болжээ. Бид тус байгууллагын тэргүүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. Тэрээр одоогоор Казакстан улсад ажиллаж, амьдарч байгаа юм.
-Дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг ДОХ-ын эсрэг энэ
өдөр та болон танай байгууллага юу хийдэг вэ?
-Дэлхий нийтээрээ ХДХВ-ийн халдварын тархалтыг бууруулах, хүмүүст энэ
халдварын талаарх мэдээллийг хүргэх, халдварын тархалтын эсрэг хүмүүсийн дуу
хоолойг нэгтгэх, үүний тулд төр засаг, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх,
ХДХВ/ДОХ-ын халдвартай амьдарч буй хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг
бууруулах зорилгоор энэ өдрийг олон нийтийн кампанит өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ жишгээр би ямар нэгэн кампанит ажилд оролцож өнгөрөөдөг. Энэ жил энэ өдрийг
“Амлалтаа биелүүлье, тархалтыг зогсооё” гэсэн уриан дор тэмдэглэнэ. Монголд энэ
өдрийг тохиолдуулан ХДХВ/ДОХ-той иргэдийн “Өөдрөг амьдрал” төрийн бус
байгууллагын зүгээс “Зөөлөн шуурга” хэмээх CD-г олны хүртээл болгох, ХДХВ-ийн
халдвартай хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг олон нийтэд
хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгуулах, телевизээр энэ видеогоо
үзүүлэхээр төлөвлөж байгаа.
-Манай халдвартай иргэдийн амьдрал нөхцөл, нийгмийн
байдал нь ямаршуу байна вэ?
-Манайд ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүмүүсийн тоо бусад орнуудынхтай
харьцуулахад харьцангуй бага гэж тооцогддог. Гэвч бид бүхэн дуу хоолойгоо олон
нийтэд хүргэх, халдварын тархалтыг бууруулахад өөрсдийн оролцоог нэмэдүүлэх,
ялгаварлан гадуурхалтыг багасгах, ХДХВ-ийн халдвартай хүмүүст дэмжлэг үзүүлэх
зорилгоор “Өөдрөг амьдрал” байгууллагаа байгуулсан. Бид чадах чинээгээрээ л
ажиллаж байгаа. Халдвартай хүмүүсийн маань амьдрал, нийгмийн байдал янз янз л даа.
Манай хүмүүсийн хувьд хамгийн тулгамдсан нийтлэг асуудал нь ялгаварлан
гадуурхалт болон эмчилгээ, үйлчилгээний чанарын асуудал байдаг.
-Халдвартай иргэдийн ард иргэдэд хүргэх юм сан гэж санаж,
ярилцаж явдаг ямар зүйл байдаг бол?
-Хүмүүс ХДХВ/ДОХ-ын талаар мэдлэг муутай, мэдээлэл дутмаг болохоор манай
нийгэмд ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхах нь элбэг байдаг.
Хүмүүс мэдэхгүй юмнаасаа айдаг, мэдэхгүй зүйлээ сонирхдоггүй шүү дээ. Тийм
учраас хүмүүст хандаж хэлэхэд ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэгээ сайжруулж, өөрсдийн
эрүүл мэнддээ илүү анхаарал тавьдаг болохыг хүсч байна. Ингэвэл халдвартай
хүмүүсийг ялгаварлан гадуурхах нь багасах болов уу гэж найдаж байна. Жишээ нь,
хүмүүсийн дунд халдвартай хүнтэй уулзвал л халдвар авах юм шиг ойлголт хэвээр
байгаа. Үүнээс л ялгаварлан гадуурхалт эхэлдэг болов уу.
-Таны одоо амьдарч байгаа Казакстанд ДОХ-ын тархалт
эрчимтэй дэгдэж байгаа гэсэн тооцоо байдаг. Тэр улс манай улс хоёрын ДОХ-ын
эсрэг барьж буй бодлогын давуутай болон зөрүүтэй тал нь юу байна?
-Энд одоогийн байдлаар 11 мянга орчим халдвартай хүмүүс албан ёсоор
бүртгэгдсэн. Үүнээс 250 орчим нь хүүхэд байна. 1987 онд ХДХВ-ийн анхны
тохиолдол бүртгэгдсэн. ХДХВ-ийн халдвар эхэндээ судсаар хар тамхи, мансууруулах
бодис хэрэглэгчдийн дунд их өргөн тархаж байсан бол одоо гетросекс /эрэгтэй,
эмэгтэй хүний бэлгийн хавьтал/ бэлгийн хавьтлаар илүү өргөн тархаж байгаа гэж
үздэг юм билээ. Тийм учраас ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зөвхөн
тодорхой нэг олон нийтэд биш, нийт хүн ам руу чиглэсэн илүү өргөн хүрээтэй болж
эхэлж байгаа. Олон нийтийн дунд урьдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөх үйл
ажиллагаа, ХДХВ-ийн халдвартай хүмүүст үзүүлэх эмчилгээ, халамж дэмжлэг бол
хангалттай сайн явагдаж байгаа юм шиг санагддаг. Жишээлбэл Казакстаны Засгийн
газар улсын төсвөөс ХДХВ-ийн халдварын тархалтыг бууруулахад нилээн их хөрөнгө
зарцуулдаг. 2009-2010 онд Ретровирусын эсрэг эмчилгээнд улсын төсвөөс хөрөнгө
гаргахаар болсон. Манай улсын хувьд бол ХДХВ-ийн үйл ажиллагаа, төсөл
хөтөлбөрүүд үндсэндээ олон улсын байгууллага гадаадын санхүүжилтээр л явагдаж
байгаа.
-Монголчууд бид ХДХВ/ДОХ-той “танилцаад” олон жилийг
үджээ. Нэг хэсэгтээ нам жим байсан энэ халдвар сүүлийн жилүүдэд эрчимтэй
нэмэгдэх боллоо. Энэ юутай холбоотой гэж та бодож байна вэ?
-Энэ хугацаанд Монголчууд ямар нэгэн хэмжээгээр ХДХВ/ДОХ-той танил болжээ.
Хүмүүс бас ч гэж арай илүү мэдлэгтэй болсон байх. Тийм ч учраас хүмүүс өөртөө
анхаарал тавьдаг болсон байна. Халдварын тоо нэмэгдэж байгаа нь хүмүүс
шинжилгээ өгөх болсонтой холбоотой байх. Би сайн дурын зөвлөгөө шинжилгээ гэж
хэлсэнгүй. Яагаад гэвэл эмч, зөвлөгөө өгөгч нар зөвлөгөөг хангалттай хэмжээнд
өгч чадаж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан шинжилгээг бол авдаг л
байх. Монголд ХДХВ-ийн сайн дурын шинжилгээ үнэгүй хийдэг шүү дээ. Үүнтэй холбоотой
хүмүүс шинжилгээ өгөх нь нэмэгдсэн байх.
-Халдвартай иргэдийнхээ эрхийг хамгаалах, тэдэнд үзүүлэх
эмчилгээ үйлчилгээний тал дээр манай улс ямар бодлого баримталдаг бол? Энэ танд
хэр мэдрэгддэг вэ?
-Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай улс ХДХВ-ийн хадварын тархалтыг
бууруулах, халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөртэй. Ер нь улс болгонд л
байдаг л даа. Бас Глобаль сангийн дэмжлэгтэй ХДХВ/ДОХ, сүръеэгийн төслийн
үндсэн хүлээн авагч нь манай улсын Эрүүл мэндийн яам шүү дээ. Тийм болохоор энэ
төслийг нэг талаас манай Засгийн газрын төсөл гэж хэлж болох байх. Гэвч манай
Загийн газраас үнэндээ энэ асуудалд хэр анхаарал тавьдаг, хэр хэмжээний хөрөнгө
зарцуулдгийг хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл мэдээлэл маш хомс байдаг. Эсвэл
мэдээлэл түгээгддэг л байх, гэхдээ бидний хувьд тодорхой хангалттай мэдээлэл
авч чаддаггүй. Эмчилгээний хувьд Глобаль сангийн санхүүжилтээр Ретровирусын
эсрэг эмчилгээ хийгддэг. Засгийн газраас одоогоор ямар нэгэн тодорхой бодлого
байхгүй л байна. Хүний эрхийн талаар бол Монголын хууль эрх зүйн орчин сайн гэж
бодож байна. Харин энэ хууль тогтоомжууд нь амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаа
нь бас учир дутагдалтай санагддаг. Хувь хүний хувьд би ретровирусын эмчилгээг
Казакстанд хийлгэж байгаа. Энэ жил Глобаль сангийн дэмжлэгтэй төслөөс хийгдсэн,
ирэх жилээс эмчилгээг Казакстаны засгийн газраас санхүүжигдэх байх. Миний хувьд
Монголд энэ эмчилгээг хийлгэх боломжгүй.
-Манай халдвартай иргэдийн нийгмийн ажилд оролцох
оролцоо, эрхийнхээ төлөө дуугарах тал дээр нилээн сул байх шиг санагддаг?
-Аргагүй шүү дээ. Хүмүүс бидний ойлгохгүй, яалгаварлан гадуурхсан хэвээр л
байна. Бид боломжоороо ажиллахыг хичээж ирсэн. Гэвч дэмжлэг бас л сул байна.
Хүмүүс бидний хүлээж авах болоогүй байна. Гэхдээ манай зарим хүмүүс тодорхой
хүрээнд ил гараад ажиллаж байгаа л даа. Тэрнээс бусад оронд байдаг шиг бүрэн
утгаараа ил гарч ажиллах боломж бас бүрдээгүй л байна. Манай халдвартай хүмүүс
ч сул байна. Олон нийтийн хүлээн авах чадвар ч сул байна. Үүний хажуугаар
ХДХВ-ийн үйл ажиллагаагаар далимдуулан бизнес хийдэг, төслийн мөнгийг өөртөө
зарцуулдаг ч хүмүүс байна. Үнэндээ, Монголд ХДХВ-ийн халдварын тархалтыг
буууруулахад чин сэтгэлээсээ шудрага ажилладаг, нөгөө талаас сайн мэргэшсэн
байгууллага, хүмүүсийн оролцоо дутагдалтай хэвээрээ байна. Үүнд аль аль
талаасаа хамтарч ажиллах цаг болсон гэж бодож байна.
-Халдвартай байх магадлалтай ч айгаад шинжилгээ өгч
чаддаггүй хүмүүст хандаж үг хэлмээр санагддаг?
-Чи халдвартайгаа мэдэхгүй байна гэдэг чинь хамгийн хэцүү шүү дээ. Чи амьд явахыг
хүсдэггүй гэж үү? Хайртай хүнтэйгээ хамт байхыг хүсдэггүй гэж үү? ХДХВ-ийн
халдвар авснаар амьдрал дуусчихна гэж ойлгоод байна уу? Үгүй ээ, чи
халдвартайгаа мэдсэнээр өөрт хэрэгтэй эмчилгээг хийлгэх боломжтой болно.
Хэдийгээр ДОХ бүрэн эмчилэгдэхгүй ч гэсэн урт удаан амьдран бүрэн боломжтой
болсон. Ретровирусын эсрэг өндөр үйлчилгээтэй эмчилгээ байна. Энэ батлагдсан.
Дэлхий дээр хэдэн сая хүн энэ эмчилгээ хийлгээд, амьдралын сайн сайхнаас
хүртээд, мэдрээд бусадтай адил гэр бүл зохиогоод, үр хүүхдээ төрүүлээд амьдраад
явж байна. Үүнээс айх зүйл огт үгүй. Хамгийн гол нь болгоомжтой байх ёстой. Нэг
үгээр хэлбэл, чамд илүү хариуцлага оногдсон гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Чи
нэгдүгээрт цус болон эд эрхтэний донор болохоос татгалзах хэрэгтэй, хоёрдугаарт
бэлгийн харьцаанд хамгаалалттай орж байх хэрэгтэй. Гуравдугаарт, хэрвээ хүүхэд
төрүүлэхээр шийдсэн бол эмчтэй сайн зөвлөх хэрэгтэй. Хүүхэд төрүүлэхээс өмнө,
төрөх явцад, төрсний дараа хүүхдээ халдвараас хамгаалахыг эмч чинь заагаад
өгнө. ХДХВ-ийн халдвартай хэрнээ хүүхэд төрүүлээд ээж болсон эмэгтэйчүүд зөндөө
байна. Энэ гурван зүйлийг л сайн санаж явах хэрэгтэй. Энэ тийм хэцүү байна гэж
үү?
-Гэхдээ бас эргэлзээтэй зүйлүүд байдаг юм шиг. Бэлгэвч
үнэхээр ХДХВ-ийн халдвараас зуун хувь хамгаалж чадах уу?
-Одоогоор бэлгэвч 100 хамгаалж байгаа. Хэрвээ бэлгэвч байгаагүй байсан бол
гээд төсөөлөөд үз дээ. Бэлгийн харьцаанд орохгүй байх уу? Хамгийн гол нь зөв
хэрэглэж чадвал бэлгэвч 100 хувь хамгаална. Гэхдээ бэлгэвч зөвхөн халдварт
өвчнөөс хамгаалах зориулалттай биш шүү дээ. Гэр бүл төлөвлөлтөд ч маш чухал.
-Ярилцлагынхаа төгсгөллд уншигч залууст хандаад юу гэж
хэлэх вэ?
-Хүмүүст хэлэхэд, та нар зөв мэдээллээр өөрийгөө цэнэглээрэй. ХДХВ гэхээр л
айдгаа болиорой. Хамгаалах аргууд байна шдээ. Бээлгэвч байна, тэвчиж болно, цус
сэлбүүлэх үедээ баталгаатай цус хэрэглэхийг шаардаж болно гээд. Хамгийн гол нь
зөв мэдлэг мэдээлэл. Монголд одоо Итгэлтэй утас, Дотно утас гээд зөндөө л утас
байна. Та тийшээ утасдаад мэдээлэл авч болно. Эмнэлэгүүдэд хандаж болно, эмчээс
зөвлөгөө авч болно. Таны эрүүл мэнд таны гарт гэдгийг л санаж яваарай. Хүн бүр
өөрөө өөртөө хариуцлагаа ухамсарлая. Мөн ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг битгий
ялгаварлан гадуурхаарай. Та тэдэнтэй уулзаж, нөхөрлөснөөр хамт ажилласнаар
халдвар авахгүй. Бид та бүхний л адил амьдралын төлөө тэмцэж яваа хүмүүс. Бид
нар хүмүүс шүү дээ. Бид амьдрахыг хүсч байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
Ярилцсан О.Ариунбилэг / ariunbileg@gogo.mn/