gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Инсулин шүү! Эрүүл мэндийн яамнаасаа асуу... ЭЭ Дээ, хичээгээрэй

Улс төр
2007-08-09
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-08-09

Эрхэм түшээд та бүхэн энэ жилийн төсвийн тодотгол хийхээр тоо бодон толгойгоо гашилгаж, оюунаа чилээж суугаа үед Эрүүл мэндийн салбарын төсөв дотор инсулин гэсэн үг бичээд хэдхэн тоо тодоос тод оруулчихаарай хэмээн хүсч үзэг цаас нийлүүллээ.

Төрийн түшээ та чихрийн шижин өвчтэй хүмүүстэй олонтаа тааралддаг байх. Ийм өвчтэй хүмүүс, тэр дундаа залуус олширчээ. Бүр бяцхан хүүхэд өвдөхийг нь яана. Хүмүүс өөх тос, мах, чихэр­лэг зүйл их идсэнээс боллоо гэцгээдэг. Хөдөлгөөн дутагд­сантай холбоотой ч гэж ярьц­гаадаг. Гэтэл уг өвчний ужиг илүү нарийн ажээ. Үе дамжин удамшдаг. Сэтгэл санааны хямрал, стрессээс үүсдэг, даамжирдаг. Хэвлийн хөн­дийн томоохон хагалгааны дараа ч бий болдог юм байна. Өвдсөн хүндээ бие сэтгэлийн шаналгаатай, мөнгө сан­хүүгийн чирэгдэлтэй өвчин аж. Энэ талаар эмч нар хүн арддаа илүү нарийн мэдээлэл өгч, сэрэмжлүүлэх буй за.

Харин миний хувьд та бүхэнд нэгэн захидлаас дуул­гая. УИХ-ын гишүүн С.Оюун, Б.Мөнхтуяа нарт гэж хаяг­ласан тэрхүү захидалд “...ми­ний хувьд энэ дөрөвдүгээр сард зургаа дахь удаагаа мэс засалд орлоо. Уушигнаас бусад бүх эрхтэнд маань өөрчлөлт орсон. ... Инсулин тарианы талаар өнгөрсөн жилийн наймдугаар сараас эхлэн хэл ам хийж, хөөцөлд­сөн хүний нэг. Дэлхий ний­тээр үнэгүй эмчлэх өвчний эм тариа янз бүрийн үнэтэй. Германд монгол мөнгөөр тооцоход 14000, Монголд 30000, харин Хятадад 3000 төгрөгийн үнэтэй. Манай ул­сын төсөв хөрөнгө үнэхээр тийм ядруу юм бол биднийг баталгаатай хямд тариагаар хангах талаар төр засаг маань урд хөрштэй хэлэлцээ хийгээд өгч болдоггүй юм болов уу гэж бодох юм. Энэ тариаг тендерийн шалга­руулалтаар оруулж ирдэг гэж сонссон. Үүнд л хамаг учир нь байдаг болов уу? Ядарсан бидний амь дүүжилдэг та­риагаар бизнес хийгээд яахав дээ гэж өвчтөн бид хоорондоо ярилцаж байдгаа ч бас хэл­мээр санагдлаа” хэмээжээ. Ядарч яваа хүнд ухвар мөчид хүний уур дургүйцэл хүрэ­хээс сэрэмжилж өвчтөний нэрийг бичихийг хүссэнгүй. Захидлын эзэнтэй адил өв­дөж шаналж яваа хүний тоо Монголд сүүлийн 20-иод жи­лийн дотор асар хурдтай нэмэгджээ. 1999 онд тандалт судалгаа хийж үзэхэд 35-аас дээш насны нийт хүмүүсийн 3.1 хувь буюу 30000 хүн өвчтэй гарсан бол зургаан жилийн дараа 8.2 хувь болт­лоо өссөн байна. Гэтэл энэ оны байдлаар тэдний 3500 орчим нь л дөнгөж эмчийн хяналтад байна гэж судлагд­жээ. Хүмүүс ингэж эмнэлэг, эмчээс хол яваа нь эл өвчин­тэй эвлэрснийх үү, эсвэл эдийн засгийн боломжгүйнх үү? Танд асуулт тавилаа.

Өвчнийг даамжрахаас торгоодог инсулин тарианы нэг ширхэг нь 13400-15000 төгрөг байдаг аж. Хамгийн өндөр тунгаар хэрэглэдэг өвчтөн гэхэд сард 10 ширхэг тариа хэрэглэнэ. Эмнэлэг гурван ширхгийг нь үнэгүй өгдөг. Үлдсэн долоог нь 100 гаруй мянган төгрөгөөр авна. Зөвхөн нэг сарын л тарианы үнэ шүү дээ. Дээр нь цусан дахь сахарын хэмжээгээ өдөр бүр хянах шаардлагатай. Түүний зардал 30000 төгрөг даваад явчихна. Ийм их өртөг зардлыг тэтгэврийн, ажилгүй, ядуу зүдүү амьдралтай хүн дааж, өвчин сэдрэхээс өөрий­гөө сэргийлж чадна гэж үү? Танд бас дахин асуулт тавилаа.

Эрүүл мэндийн яам 2007 оны байдлаар чихрийн шижин өвчинд шаардлагатай эм инсулиний дөнгөж гуравны нэгийг л хангажээ. Энэ нь уг өвчний хүндрэл, улмаар нас баралтыг нэмэгдүүлэх гол шалтгаан болж байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна. Уг нь эм хангамжийг сайж­руулах төлөвлөгөө гэгчийг нийслэлийн есөн дүүргийн хэмжээгээр тооцож гаргасан байна. Тооцооноос харахад 50 хувьд хүргэхэд 290, 100 хувь хангахад 387 сая төгрөг хэрэгтэй юм байна. Гэхдээ 2010 он гэхэд 100 хувьд хүргэе гэж тооцоолжээ. Цөөхүүлээ монголчууд энэ өвчинд дар­луулж байхад Эрүүл мэндийн яам нь ингэж дуулгавартай царайлж суумааргүй байна. 2006 онд Засгийн газар 1.3 триллион төгрөг зарцуулжээ. Татвар төлөгчид маань сайн ажиллаж тэр чинээгээр улсын хөрөнгө санхүү зузаарсныг энэ тоо илтгэнэ. Харин мон­гол­чууд бид эрүүл мэндээр улам бүр доройтож, эмнэл­гийн оношлогоо, үйлчилгээ нэг л өөдлөхгүй л байна. Хэдийгээр бүрмөсөн эдгэ­рэхгүй гэдгийг дэлхий ний­тээр хүлээн зөвшөөрч буй ч уг өвчнийг хүндрүүлэхгүй, үр удамд нь дамжуулахгүй байя гэвэл төр татвар төлөгч­дийн­хөө мөнгийг тэднийхээ эрүүл мэндэд зориулахаас аргагүй. Цаана чинь энэ өвчнөөр өвчилсөн 50 гаруй хүүхэд байна. Тэдний нэгэнд л гэхэд 1.773.400 гаруй төгрөг, нийт­дээ 88.670.000 төгрөг нэг жилд шаардагдах ажээ. Энд зөвхөн эм, тарианы хангалтын тоо­цоог дурдлаа.

УИХ-аар өнөөдөр улсын төсвийн тодотгол хэлэлцэж байна. Эрхэм гишүүд минь Эрүүл мэндийн яамны мэргэ­жилтнүүдээ дуудан, энэ та­лаарх мэдээллийг сайтар авч, эм инсулиний хангамжид зарцуулах мөнгийг нэг сайн төсөвлөөд өгвөл яана. Эм инсулиний захиалга, хангалт, өвчтөнд хүргэх асуудлыг мэргэжлийн бай­гуул­ла­гуу­даар иж бүрдлээр нь гэрээний дагуу гүйцэтгүүлж, улс даяар хүртээмжтэй болгох хатуухан үүргийг Эрүүл мэндийн сайд­даа даалга. Тэгсэн цагт төс­вийн төлөвлөлт, зарцуулалт, хяналт сайжирна шүү дээ. Сүүлийн хоёр жилд эм инсу­линий хангамж 50-70 хувь буурсан тоо бий. Үүний урш­гаар хичнээн хүний өвчин хүндэрч, мөн хичнээн хүн бурхан болсныг Эрүүл мэн­дийн сайдаасаа асуучихад бас гэмгүй л байх! Бас ямар байгууллага тендерт ялж вэ гэдгийг ч сонирхоход буруу­дахгүй л болов уу.

Инсулин шүү! Эрүүл мэн­дийн сайдаасаа асуу, ээ дээ мартав аа түшээд ээ!
ИЗН-ын УИХ дахь зөвлөх Ч.Базар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан