gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.10
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.10
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.10
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Отгонжаргал: Эд материал бус амжилтаараа ээжийгээ баярлуулахыг хүсдэг

А.Наранцацрал
Соёл урлаг
2017-03-06
0
Twitter logo

Дуучин Д.Отгонжаргал анхны бие даасан цомгоороо сонсогчдынхоо сонорыг мялааж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баяртай зэрэгцэн сонсогчдын хүртээл болж буй “Хайрлахын жаргал” цомогтоо сүүлийн 10 гаруй жилд бүтээсэн дуунуудаасаа түүвэрлэн шилдэг 13 дуугаа оруулжээ. "Хайрлахын жаргал" цомгийн баярыг өнөөдөр 19:00 цагт шинээр байгуулагдсан “On’n & Off Production House”-д тэмдэглэнэ.

-Та олон жил уран бүтээл туурвисан хэрнээ анхны бие даасан цомгоо гаргаж байна гэхээр хүмүүс гайхах байх?
-Би СУИС-ийг 2006 онд дуурийн гоцлол дуучин мэргэжлээр Гавьяат жүжигчин О.Ичинхорлоо багшийн удирдлаган дор төгссөн. Уран бүтээлээ 2005 оноос хийж эхэлсэн миний хувьд 11 жилийн хугацаанд анхныхаа цомгийг өлгийдөн авч байна. “Анхны цомог юм уу?” гэж гайхаад асуух хүн олон байлаа.

Хамтлагт байхдаа гаргасан цомгууд бол бий. Ганцаарчилсан дуунуудаа дуулахдаа уран бүтээлийн маш их эрэл хайгуул хийж, судалгаа шинжилгээ их хийж байлаа.  Нэг дуу бүтэхэд их цаг хугацаа шаарддаг. Тийм учраас цомогт маань 11 жилийн хугацаанд шигшигдсэн сонгогдсон 13 сайхан монгол бүтээл орсон.

Цомогт орсон дуунууд:

1. Алан гоо
2. Өнө мөнх орон
3. Амин үргэлжлэл
4. Ус мөрөн олон чиг feat. Лхагвасүрэн.Х
5. Миний ээж тэмээчин
6. Хүний хайлан
7. Эзэн заяа
8. Бүүвэйн дуу
9. Дайны сувилагч
10. Ижий минь дэргэд байхад feat. Амархүү
11. Хайрын эгшиглэн
12. Хун галуу
13. Хайрлахын жаргал

-Цомгийн баяраа эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан хийх гэж байна гэхээр бүсгүйчүүддээ зориулсан онцгой үдэш байх болов уу?
-Анхны цомог маань шинийн нэгний өглөө ирлээ. Мөн цомгийнхоо баярыг  Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан хийх гэж байгаадаа их билэгшээж байна.  Хүмүүс баярлах байх гэж бодоод цомгийн баяраа гуравдугаар сарын 8-нд давхцуулж хийхийг хүссэнгүй. Тиймээс 6-нд ирээд бид бүхэнтэй хамтдаа баярлаад, дуулж хуурдвал гоё юм болов уу гэж бодсон юм. Гэхдээ эмэгтэйчүүддээ зориулаад голцуу ээжийн тухай дуу дуулна.  Мэдээж миний ээж охин хоёр ирнэ.  Мөн зочдын маань ихэнх нь үзэсгэлэнт гоо бүсгүйчүүд маань байх юм. Тэдэнд зориулж сюрприз бэлдсэн. Мөн ирсэн бүх зочиддоо гарын бэлэгтэй.

Мөн CD-нд орсон дуунуудаасаа гадна монгол сайхан сонгодог романсыг би төгөлдөр хууртай дуулна. Ирсэн зочид маань  их сэтгэл өндөр байх болов уу гэж бодож байна. Цомгийн баярт маань олон хүн сэтгэл оюунаа уралдуулан ажиллалаа. 

-Цомогт дуунуудаа шигшиж оруулсан гэлээ. Нэг талаараа таныг илэрхийлсэн өнгө аястай болсон байх?
-Тийм яг л намайг илэрхийлсэн. Цомогт орсон бүтээлүүдийн маань зохиогчид Монгол Улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн хошой шагналтай гэх мэт Монголын ард түмний хайрлаж хүндэлдэг агуу уран бүтээлчид байгаа юм.

Бас Монголын дуу хөгжмийн авьяаслаг залуу уран бүтээлчийн хоёр дуу орсон. Их сайхан найруулгатай мэргэжлийн, монгол поп классик жанрын цомог болсон.
Мөн хамтарч дуулсан уран бүтээлчдийн бүтээлүүд орсон. Жишээлбэл, Б.Амархүү бид хоёрын “Ижий минь дэргэд байхад”, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн ах бид хоёрын дуулсан “Ус мөрөн олон чиг” дуунууд орсон.  Мөн манай “Voice”  групп хамтлагийнхаа шинэхэн  бүтээлийг орууллаа.

-Цаашдаа ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
-Уран бүтээл байнга хийж байна. Цомгийн баярын дараа урагшаа Өвөрмонголд очиж дуулна. Хятад Монголын хамтарсан том мюзикл учраас  тэнд очиж дуулна гэдэг миний хувьд маш хариуцлагатай үүрэг даалгавар юм. Би клип бага хийлгэсэн учраас  CD-нд орсон бүтээлүүдээ клипжүүлээд ард түмэндээ хүргэе гэсэн зорилготой ажиллаж байна.  Учир нь арваннэгдүгээр сарын  эхээр бие даасан “Хайрлахын жаргал” тоглолт маань болно.

Ээж маань миний дуунуудыг сонсоод үргэлж уйлж нулимсаараа мялаадаг юм.

-Нэгэнт ярилцлага маань эмэгтэйчүүдийн баяртай холбогдож байгаа учраас ээж гэдэг эрхэм хүний талаар асуумаар байна. Ээж тань юунд хамгийн ихээр баярладаг вэ?
-Ээжийгээ зөндөө баярлуулж байсан ч жинхэнэ утгаар нь хэзээ ч баярлуулж чадахгүй шүү дээ.  Ээжийгээ инээлгэж, аз жаргалтай байлгах юм сан гэж дандаа хүсдэг. Миний шинэ уран бүтээл төрөхөд би ээждээ хамгийн түрүүнд сонсгодог. Ээж маань миний дуунуудыг сонсоод үргэлж уйлж нулимсаараа мялаадаг юм. Энийг би ээжийгээ баярлуулж байгаа юм байна гэж боддог. Ээжийгээ эд материал бус сайхан уран бүтээл хийж, амжилттай  сайхан явж байгаагаараа баярлуулъя гэж боддог.

Хамгийн сүүлд гарсан “Хун галуу” дууг маань сонсоод ээж маань маш их уйлсан. Би ч сүүлдээ буруу ч юм хийчихэв үү гэж жаахан айлаа. Гэхдээ баярлаад уйлж байгаа юм байна гэдгийг ойлгосон л доо.
 
-Үр хүүхэд нь сайн сайхан явж байгаа нь л ээж аавдаа бэлэг болдог байх. Харин та хүүхдээсээ ямар бэлэг авч байв?
-Миний охин “Ээж ээ, би таны хөлийг угааж өгье” гэдэг. Тэр маань охиноосоо авч байгаа их том бэлэг шүү. Бас ээжийнхээ үгэнд сайн орж, хичээл номоо сайн хийдэг. Би найз нөхөд, ах эгч, гэр бүлийнхнээсээ Мартын 8-наар сайхан цэцэгс, номнууд авч байсан.

-Ээжийнхээ та ямар зан чанараас нь суралцаж, үлгэр дуурайл авдаг вэ?
-Ээжээсээ насан туршдаа суралцаж байна. Миний ээж миний дотны найз, багш бас туслагч болдог. Бас миний шүтээн, бурхан. Их олон талаар би ээжтэйгээ холбогддог. Ээжээсээ үнэтэй сургамж гэвэл ээж минь маш ажилсаг.  Маш цэвэрч нямбай, шударга занг нь авах юм сан гэж боддог. Тэр үеийн хүмүүс мундаг шүү. Хөдөлмөрч занг нь л хамгийн түрүүнд авмаар байна.  Ээжээсээ байнга заавар зөвлөгөө авч, суралцаж байдаг даа. Хааяа бие биедээ эрхэлнэ, энгийн найз нөхөд шиг ярьж хөөрдөг.

Б.Шүүдэрцэцэг эгчийн /зохиолч/ хүүхдүүдээ үргэлж урамшуулдаг нь надад сайхан санагддаг. Хүүхдүүд нь сургуульдаа, нийгэмдээ идэвхтэй, номын ертөнцөд нэвт орчихсон.

-Харин охиноо ямар арга барилаар хүмүүжүүлдэг вэ?
-Ээж байх амаргүй л дээ. Би харьцуулалт хийж байна. 2000 оноос өмнө болон хойно төрсөн хүүхдүүд их өөр байна. Манай охин 2000 оноос хойш төрсөн. Бид багадаа үзэж харах юм байхгүй, загнуулж хааяа хөнгөхөн гөвшүүлдэг байлаа. Тэр нь бидний хүмүүжилд их сайнаар нөлөөлдөг байж. Одооны хүүхдүүдийг ерөөсөө тэгж болохгүй юм билээ.  Яагаад гэвэл нийгмийн сүлжээнээс авч байгаа мэдээлэл асар их байна. Тэрэн дээр  нэмээд загнаж, зодоод байж болохгүй. Нэг удаа би охиноо загнаад хонгон дээр нь алгадсан. Гэхдээ тэр огт болохгүй юм билээ. Ер нь бараг загнахгүй, дандаа магтаж урамшуулж, хайрлаж энхрийлдэг. Эрхлүүлэхдээ магтаж урамшуулахаар хүүхэд аливааг урам зоригтой хийдэг.

Бас хүмүүсийг хүүхдүүдтэйгээ яаж харилцаж байгааг харж суралцдаг. Тухайлбал  Б.Шүүдэрцэцэг эгчийн /зохиолч/ хүүхдүүдээ үргэлж урамшуулдаг нь надад сайхан санагддаг. Хүүхдүүд нь сургуульдаа, нийгэмдээ идэвхтэй, номын ертөнцөд нэвт орчихсон. Тэднээс суралцаад л явж байна. Би ер нь их зөөлхөн л дөө.

Миний "хоёр зураасны" амьдрал хожуу эхэлсэн гэж боддог.

-Охин нь дагаад уян зөөлөн хүн болж өсч байгаа байх?
-Охин маань ихэвчлэн эмээтэйгээ байдаг. Их зарчимч шударга зантай. Би өөрөө бас хүүхдээсээ их суралцдаг. Манай хүүхэд цахилгаан, усаа мөнхөд унтрааж хааж байдаг. Хэзээ ч шүдээ угааж байхдаа ус хий гоожуулдаггүй шүү. Эмээгээсээ суралцсан зарчимч зантай хүн.

-Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас биш хоёр зурааснаас эхэлдэг гэсэн хөгжилтэй яриа гарсан байсан. Анх хүүхдээ хараад л үгээр илэрхийлэхгүй гоё мэдрэмж төрсөн болов уу?
-Хэцүү л дээ. Гэхдээ гоё. /инээв/ Миний "хоёр зураасны" амьдрал хожуу эхэлсэн гэж боддог. Анх 25-даа харсан. Эхлээд би хэтэрхий залуудаа хүүхэд төрүүлэх нь дээ гэж бодож байлаа. Тухайн  үед сургуулиа төгсчихсөн ид хийж бүтээх насандаа байсан. Харин хүүхдээ төрүүлснийхээ дараа би нэлээн хожуу төрж дээ гэж бодсон шүү. Хүүхдээ  төрүүлэхийн өмнөх болон төрүүлсний дараах хоёр өдөр л бодол маань өөрчлөгдсөн.

-Та саяхан гадаадад суралцаад ирсэн. Тэндээс монгол бүсгүйчүүдтэйгээ уулзаад суухад юу бодогдож байв?
-Би долоон сарын хугацаанд гадагшаа сурчихаад ирсэн. Ирээд гурван сар болж байна.  Гадагшаа яваад их сайхан монгол ээж нартай танилцлаа. Үнэхээр сэтгэл сайтай, хүчтэй чадалтай бүсгүйчүүд хилийн цаана байна. Дийлэнх нь өрх толгойлсон ээжүүд. Хүүхдүүдээ гадаадын мундаг сургуулиудад сургаж, ажиллаж хөдөлмөрлөж байгаа  маш олон ээж байна. Монгол бүсгүйчүүд ямар чадалтай юм бэ гэж бодогдсон. Үнэхээр чадалтай, оюуны өндөр потенциалтай, хөдөлмөрч, дайчин хүмүүс бол монгол эмэгтэйчүүд л байдаг юм байна гэж бодсон шүү.

Хамгийн гол нь бүгд амжилттай сайхан амьдарч байна. Хэрвээ миний ярилцлагыг уншиж байгаа бол хилийн чанадад надтай танилцсан монгол сайхан бүсгүйчүүддээ бүгдэд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

-Баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан