Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашиллаа. Азийн цагаан дагина гэгдэх улсын маань нийслэл Улаанбаатар утаат мандалдаа эргээд нөмрөх нь тэр ээ. Уншигч та амралтынхаа нэг өдрөөр хотоос зайдуухан газар очиж Улаанбаатарын утаан мандлыг ажаарай. Униартан харагдах утаан дунд бид амьдарч байна. Улаанбаатар Утаанбаатраар солигдох болсонд нэг нэгэндээ буруу тохох гэсний хэрэггүй. Үнэндээ бол бид бүгд л буруутай. Бид гэртээ гал түлж, машин хөлөглөж, тэр ч бүү хэл тамхи татаж утаа гаргадаг. Ингэж хэллээ гээд би таныг тамхиа хаяж, машинаа унахаа больж, гэрээ галлаж дулаацуулахаа боль гэх гээгүй. Зүгээр л энэ их утаа тэр дундаа автомашины утаа бидний эрүүл мэндэд хичнээн хортой болохыг л таны сонорт хүргэх гэсэн юм.
Хотын хамгийн их утааг гаргадаг ТЭЦ-3, ТЭЦ-4 үйлдвэрүүдийн утаа болон гэр хорооллын яндангаас гардаг утаа, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл тэр дундаа салж унах шахсан хуучин авто машины утаа зэрэг нь Улаанбаатарын утаан мандлыг бүрдүүлж байна. Зөвхөн нэг өдөрт л гэхэд нийслэл хотын агаар мандалд одоо явж буй 40 гаруй мянган тээврийн хэрэгслээс 80 гаруй тонн хорт бодис цацагддаг. Энэ нь агаарын бохирдлын 30 хувийг эзэлж байна. Манайд Европ, Азийн хог дээр хаягдах шахсан хуучин машинууд "ясаа" тавьдаг болохоор тэдгээрийн хүрээлэн буй орчиндоо хаяж буй хорт бодисын хэмжээ жилээс жилд улам ихэссээр байна. Хуучин машины утаа хорт бодисыг илүү ихээр ялгаруулдаг ажээ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгаран гарч буй утааны найрлаганд нүүрстөрөгчийн исэл, хөө тортог, хар тугалга, бензипирэн, альдегид зэрэг 200 гаруй хорт бодис байдаг аж. Эдгээр нь хүнийг амьсгалахад дотор эрхтэнд нь шууд тархаж, цусны улаан эсийн солилцох чадварыг алдагдуулдаг юм байна. Үүний улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орж төв мэдрэлийн системийн УЙЛ ажиллагаа алдагдан, бие сулрах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжис цутгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ажээ. Агаарын найрлага дахь азотын хэмжээ ихэссэн орчинд амьдарч буй хүүхдийн цусны бүтцийн үзүүлэлтүүд өөрчлөгдөж, амьсгалынх нь үйл ажиллагаа мууддаг болохыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.
Мөн хүхэрлэг хий нь хамар болон нүдний салст бүрхэвчийг цочроож, уургийн солилцоо, дааврын үйл явцыг алдагдуулж, уушгинд муу нөлөө үзүүлдэг байна. Харин хөө тортог нь хүний амьсгалын замыг бохирдуулахаас гадна хамар, уушгины архаг өвчин үүсгэж улмаар хорт хавдар үүсэх гол шалтгаан болдог ажээ. Мөн автомашины утаагаар ялгарах хорт бодис нь байшин барилгын металл, бетон болон чулуун хийцийн эдлэлүүдийг муутгаж гэмтээдэг байна. Бид машины хажуугаар хамар, ам цоргиулах утаан дундуур хээв нэг гарч л байдаг. Их хотын "толгойн өвчин" болоод байгаа утаа угаар таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учир та автомашины хажуугаар гарахдаа ам хамраа дарж гарч байхыг сануулж байна.