Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэн батлагдаж эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдсэн төдийгүй санхүүгийн эрсдэлээс ч хамгаалагдах боломжтой болсон.
Хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга И.Энхбатаас тодрууллаа.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ДААТГУУЛСНААР ИРГЭД ЖИЛДЭЭ ХОЁР САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ТӨЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
-Манай улсад хичнээн иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байна вэ?
-Эрүүл мэндийн даатгалын сангаас жилдээ давхардсан тоогоор 5,5 сая даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээг авч байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 11 төрлийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг хариуцахаар эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан байдаг. 2015 онд давхардсан тоогоор 5 сая 46 мянга, өнгөрсөн онд 5,5 сая даатгуулагчдын тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлээд байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас 11 төрлийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг хариуцахаар эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан байдаг.
-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдэж, иргэдэд олон боломжийг олгосон. Энэ хуулийн талаарх мэдлэг мэдээлэл иргэдэд хэр байна вэ? Үйлчилгээгээ бүрэн авч чадаж байна уу?
-Эрүүл мэндийн даатгалын хууль шинэчлэн батлагдаж 2015 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Шинээр нэмэгдсэн төрлүүдээс хамгийн түрүүнд өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн зардлыг даатгалын сангаас санхүүжүүлж эхэлсэн. Энэхүү тусламж үйлчилгээг одоогоор улсын төрөлжсөн зургаан эмнэлэг үзүүлж байна. Ер нь эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар иргэд жилдээ хоёр сая хүртэлх төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх боломж нь нээлттэй.
Харин өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ бол хоёр сая төгрөгөөс тусдаа тусламж үйлчилгээ юм. Учир нь уг зардал хоёр сая төгрөгөөс давсан өртөгтэй байдаг учраас тусдаа байдаг. Манай байгууллага 2016 онд 15,6 тэрбум төгрөгийн өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлээд байна.
Уг зардалд судалгаа хийж үзэхэд хамгийн өндөр нь 63 сая төгрөг хүртэлх тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. Энэ бол зөвхөн нэг даатгуулагчид үзүүлсэн үйлчилгээний төлбөр юм. Түүнчлэн арван саяас дээш төгрөгийн тусламж үйлчилгээ авсан даатгуулагч бол маш олон байдаг.
2 САЯ ТӨГРӨГӨӨС ДАВСАН ТОХИОЛДОЛД ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНЭЭС ШИЛЖҮҮЛЖ БОЛДОГ
Жилдээ давхардсан тоогоор 5,5 сая даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээг авч байна
-Гэр бүлийн гишүүн даатгуулагчийн зардлыг шилжүүлэн зарцуулах эрхтэй болсон. Энэ үйлчилгээг авахын тулд хаана хандах шаардлагатай вэ?
-Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний зардал нь тухайн жилийн дээд хязгаараас давсан тохиолдолд шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагч гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой юм. Тодруулбал өөрөө шимтгэлээ төлдөг оюутан сурагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид, ажил хийдэг даатгуулагч иргэдийн тухайд 2 сая төгрөгөөс давсан тохиолдолд гэр бүлийн гишүүнээс шилжүүлж болдог. Энэ тусламж үйлчилгээг хэрэгжүүлэхээр арга хэмжээ авч ажиллаж байна. Харъяа дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.
-Гемодиализийн буюу бөөрний дутагдалтай иргэдийн үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр боллоо. Иргэд ч үүнд талархалтай хандаж байна.
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих ажлын хүрээнд мөн эрүүл мэндийн даатгалын тухай хуульд төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах ажиллагааг үе шаттайгаар гүйцэтгэх тухай тус тус заасан байдаг. Эдгээр ажлын хүрээнд Засгийн газраас 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснээр бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгах, иргэдийн санхүүгийн хүндрэлийг хуваалцах зорилгоор 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Гемодиализ эмчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-г байгуулан хувийн хэвшлийн долоон эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо.
Улсын хэмжээнд бөөрний дутагдалтай гемодиализийн аппаратад зайлшгүй ордог 500 гаруй иргэд байдаг. Эдгээр иргэдийнхээ эмчилгээний зардлыг төр дааж байна. 10 гаруй тэрбум төгрөг Эрүүл мэндийн сайдын багцад суусан. Гэхдээ Эрүүл мэндийн сайдын хувьд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулахаас биш хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулах эрх зүйн зохицуулалтгүй учраас даатгалын байгууллагаар дамжуулан олгохоор шийдвэрлээд байна. Нийт долоон эмнэлгийн 140 иргэнд даатгалын сангаар дамжуулан тусламж үйлчилгээний зардлыг олгох, бид хяналтаа тавьж ажиллах боломж нээлттэй болсон.
ЕСДҮГЭЭР САРЫН 09-НӨӨС ХОЙШ ЭМ УУЖ ХЭРЭГЛЭСЭН ДААТГУУЛАГЧДАД С ВИРҮСИЙН ЭМИЙН ҮНИЙГ НӨХӨН ОЛГОХООР БОЛСОН
Өөрөө шимтгэлээ төлдөг оюутан сурагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид, ажил хийдэг даатгуулагч иргэдийн тухайд 2 сая төгрөгөөс давсан тохиолдолд гэр бүлийн гишүүнээс шилжүүлж болдог
-Элэгний С вирусын эмийн үнэнд хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Эмийн үнийн хөнгөлөлтийн мөнгө олгогдож байгаа юу?
-Монгол улсын Засгийн газар нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд элэгний С вирусийн эмийн үнийг тодорхой хэмжээгээр буюу хайрцаг тутамд 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол гарсан. Өнгөрсөн оны есдүгээр сарын 09-нд төсөв батлагдсан учир тус өдрөөс хойш эм ууж хэрэглэсэн даатгуулагчдад эмийн үнийг нөхөн олгохоор болсон. Энэ хугацаанаас хойш эмийг авч уусан иргэдэд хөнгөлсөн мөнгийг нь тухайн хүний дансаар нь эм ханган нийлүүлэх байгууллагаар дамжуулан буцааж олгосон. Харин 2017 оны тухайд даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу хэрэгжиж байна.
-Мөн элэгний С вирусийн оношилгооны зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болсон. Энэ талаар тодруулбал.
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гуравдугаар сарын 21-ны тогтоолоор Элэгний С вирусийн оношилгоо, шинжилгээ хийх лабораториудыг сонгон шалгаруулах тухай болон зардлын дээд хязгаарыг баталсан. Халдварт өвчин судлалын батламж бүхий элэгний С вирусийн шинжилгээний хийдэг 20 гаруй лаборатори байдаг. Одоогоор сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах шатандаа явж байна.
-Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэд өдрийн эмчилгээнд хамрагдах боломжтой болсон. Мөн химийн болон туяа эмчилгээг хөнгөлсөн гэж сонсож байсан.
-Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдсэн үүнд өдрийн эмчилгээ ордог. Өдрийн эмчилгээг аймгийн болон дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд үзүүлээд явж байна. Мөн хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна. Хорт хавдрын туяаны эмчилгээг улсын хэмжээнд зөвхөн Хавдар судлалын үндэсний төвд үзүүлж байгаа бөгөөд нэг тохиолдол бүрт 66 мянган төгрөг, химийн эмчилгээнд 450 мянган төгрөгийг даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг.
ЭМИЙН НЭР ТӨРӨЛ НЭМЭГДСЭНТЭЙ ХОЛБООТОЙ НИЙСЛЭЛ, ХӨДӨӨ ОРОН НУТАГТ САРЫН ТУРШИД ТӨСӨВ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙХ ТОХИОЛДОЛ БАЙДАГ
-Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэглэдэг 10 нэр төрлийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэйгээр бага насны хүүхдүүдэд өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн хэрэгжилт, үр дүн нь хэрхэн гарсан бэ?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 0-5-насны хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн үнийг хөнгөлөх тухай заасан. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн тогтоол гарсан.
Элэгний С вирусийн эмийн үнийг тодорхой хэмжээгээр буюу хайрцаг тутамд 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ
Энэ сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд буюу Томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 насны хүүхдэд олон улсын нэршлээрээ 30 гаруй төрлийн зайлшгүй шаардлагатай эмийн үнийг 100 хувь хөнгөлж, өрхийн эмчийн бичсэн жорын дагуу, эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь улсын хэмжээнд нийтдээ 810 эмийн сангаар дамжуулан энэ ажлыг хэрэгжүүллээ. Ирэх сарын 25-нд тайлан мэдээ нэгтгэгдэн тодорхой болно.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчилж байна вэ?
-Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээний нэг төрөл бол эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээ байдаг. Эмийн үнийг хөнгөлөх тухай жагсаалт 2016 оны 3 сард шинэчлэн батлагдсан. Худалдааны нэршлээрээ 817 нэр төрөл болж нэмэгдсэн. Энэ онд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай даатгалын гэрээтэй 810 эмийн сангууд эмийн үнийн хөнгөлөлтийг даатгуулагчдад үзүүлж байна. Ер нь эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг иргэд ойлгосонтой холбоотой эмээ хөнгөлөлттэй үнээр авах гэдэг хүсэлт маш их байдаг. Өрхийн эмчээрээ эмээ бичүүлээд гэрээтэй эмийн сангаас эмээ авч болно.
-Харин зарим эмийн сангууд эмийн хөнгөлөлттэй үнээр олгохгүй байна гэсэн гомдол санал гардаг. Мөн санхүүжилт орж ирээгүй гэсэн тайлбар өгч байдаг.
-Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулийн дагуу Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг манай эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар зохион байгуулдаг. Энэ хуулийн дагуу өнгөрсөн жил 2017 онд гэрээ байгуулах эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалт зохион байгуулагдсан. Энэ хүрээнд нийтдээ улсын хэмжээнд 800 гаруй эмийн сангууд тэнцэж даатгалын гэрээ байгуулах эрх нь нээлттэй болсон. Батлагдсан төсвийнхөө хүрээнд зардал нь хязгаарлагдмал байдаг мөн эмийн нэр төрөл нэмэгдсэнтэй холбоотой нийслэл, хөдөө орон нутагт сарын туршид хүрэлцэхгүй байх тохиолдол байдаг.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ ТОХИОЛДОЛД ТОРГУУЛЬ НЭМЖ ТӨЛНӨ
-Эрүүл мэндийн даатгалын өмнөх оныхоо шимтгэлээ төлөөгүй бол торгуультай гэж байсан. Энэ талаар тодруулбал?
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах, жилдээ төлөх шимтгэл хураамжаа бол зайлшгүй төлөх шаардлагатай. Хэрвээ 2016 ондоо шимтгэлээ төлөөгүй тохиолдолд 2017 онд нөхөн төлөх үүрэгтэй. Мөн Зөрчлийн тухай хууль энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй тохиолдолд торгууль нэмж төлөхөөр байгаа. Одоогоор нэмэлт торгуульгүй.
Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан 10 гаран нэр төрлийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх боломжтой. 2017 оны тухайд 2 сая хүртэл төгрөг хүртэлх зардал гаргуулах мөн өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх боломжтой үүнийг иргэд сайн мэддэг болсон.
Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний зардлын 75 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэн 25 хувийг даатгуулагч иргэд өөрсдөө төлдөг. Мөн нэмж хэлэхэд Монгол улсад улсад харьяалалгүй гадаадын иргэд өөрөө хүсвэл эрүүл мэндийн даатгал хамрагдаж болох бөгөөд энэ тохиолдолд өндөр өртөгтэй болон эмийн үнийн хөнгөлөлт, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез ортопедийн хэрэгслийн зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахгүй байх тухай эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан байдаг.
Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний зардлын 75 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэн 25 хувийг даатгуулагч иргэд өөрсдөө төлдөг
-Оюутнуудын эрүүл мэндийн даатгалд хамрагдалт хэр байна вэ?
-Нийслэл болон хөдөө орон нутагт их, дээд сургууль, коллежид сурч байгаа оюутнуудын тухайд эрүүл мэндийн даатгалыг өмнө нь төр хариуцдаг байсан бол шинэ хуулиар эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ оюутан өөрөө хариуцах болсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар төлнө. Өмнө нь төр хариуцдаг байсан учраас хамрагдалт өндөр байсан. Өөрсдөө хариуцдаг болсноор хамрагдалт багасах болсон. Гэхдээ бид нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдтэй хамтраад их дээд сургууль дээр өдөрлөг, сургалт зохион байгуулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчилах ажлуудыг нэлээд хийж байна. Энэ ажлын хүрээнд их дээд сургуулийн оюутнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэнд болон боловсролын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан. Тухайлбал Архангай аймагт сурч байгаа бол тухайн аймгийн Эрүүл мэндийн нэгдэл дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь нээлттэй гэж тушаал шийдвэр гарчихсан байгаа.
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр төлөөд явдаг ч, үзлэг оношлогоонд хамрагдахгүй байдаг тал бий.
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг нас хүйс эрсдэлд үндэслэн товлолт хугацаанд хамруулахаар заасан. 2017 оны Эрүүл мэндийн даатгалын санд уг тусламж үйлчилгээг санхүүжүүлэхээр 10,2 тэрбум төгрөгийн зардлын төсөв батлагдсан. Энэ тусламж үйлчилгээг хэрэгжүүлэх үүднээс ажлын хэсэг байгуулан ажиллахаар төлөвлөөд байна.
-Даатгалын тогтолцоонд нэлээд шинэчлэл хийгдэж байна. Гэхдээ олон улсын жишигтэй харьцуулахад бид ямар түвшинд байна вэ?
-Манай эрүүл мэндийн даатгалын тогтолцоо 1994 онд бий болсон. Үүнээс хойш 20 гаран жил өнгөрөөд байна. Манайхтай ижил түвшинд эхэлж байсан Тайван улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо маш өндөр хэмжээнд хүрчихсэн. Барууны орнууд Тайваниас эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нь судалж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Манай тогтолцоон нь 100 хувьд биш ч, хөгжиж л явна.
-Танд баярлалаа.