gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.19
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Модоо барсан Монгол болох нь

Нийгэм
2008-11-27
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-11-27
Модоо барсан Монгол болох нь

Монголчууд үгүйрч хоосрохын мөн чанарыг модоо барих гэж томьёолдог байв. Модоо барьсан гуйлгачин барих модгүй болохыг юу гэж нэрийдэх бол? Энэ л бодлын үүднээс өөдрөг заяатай ч өөлөхийн ерөөл нь бат оршихгүй байгаа Монгол орныхоо ойн нөөцийн талаар эргэцүүлэхэд хүрлээ.

Монгол орны ой эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ургадаг онцлогтой. Иймээс нөхөн сэргэх биологийн чадавхи нэн хязгаарлагдмал агаад ойн түймэр, хүний үйл ажиллагаа, хөнөөлт шавьжны сөрөг нөлөөлөлд эмзэг байдаг. Манай орны нутаг дэвсгэрт ойн эзлэх хувь жил ирэх тутам буурсаар байгаа нь дээрх онцлогийг тодорхой илэрхийлж байна. 1991 онд нийт нутаг дэвсгэрийн 12.5 хувийг ой эзэлдэг байсан бол 1998 онд 8,1 хувийг эзэлдэг болов.

Харин өнөөдөр 7.1 хувийг ойн бүрхэвчтэй гэж тооцдог ч энэ хувиас хамаагүй доогуур үзүүлэлттэй байгааг судлаачид дүгнэж байгаа юм. Хэдийгээр Монгол орны 1565.5 мянган ам.км талбайн 17515.110 га-г эзлэх багахан ой маань дэлхийн усны гурван том ай сав болох Номхон далай, Хойд мөсөн далайн болон дотоодын ай савын хагалбарыг даган ургадаг. Ингэж ургахдаа гол, мөрний усны нөөцийг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хөрсийг хамгаалах, хүлэмжийн хийг шингээх, био ертөнцийн тааламжтай орчныг бүрдүүлэх, цэвдэгшилтийг тогтоож барих, амралт, аялал жуулчлалын бүс нутгийг бүрдүүлэх гэх зэрэг экологийн асар их ач холбогдол дагуулдаг байна.

Зөвхөн экологийн төдийгүй нийгэм-эдийн засгийн өндөр үр ашигтай билээ. Энд Монгол орныхоо ойн сангийн тухай хэдэн тоо баримт дурдая. Монгол Улсын ойн сан 140 орчим зүйлийн мод, сөөгөөс бүрддэг. Ойн талбайн 74 хувийг шилмүүст болон навчист ой, 26 хувийг найлзуурт заган (Haloxylon ammo-dendron) ой тус тус эзэлнэ. Түүнчлэн нийт талбайн 92 хувь нь ойтой, найман хувь нь ойн биш талбай эзэлдэг байна. Монгол орны ойг газар зүйн байрлалаар нь авч үзвэл манай улсын нутаг дэвсгэрийн таван хувийг эзлэх өндөр уулын бүслүүр, мөн таван хувийг эзлэх тайгын бүслүүр, 25 хувийг эзэлдэг ойт хээрийн бүслүүрээр ургадаг юм. Өөрөөр хэлбэл, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав нутаг, Хянганы салбар уулст ургадаг гэсэн үг.

Ойн сангийн нөөц нь 1.334.500 мянган шоо метр бөгөөд үүний дийлэнх нь шинэсэн (хар мод) ой юм. Харин заган ой нь сөөг бөгөөд нийт нөөц 1400.1 мянган шоо метр байх аж. Энэ мэт олон тоо дурдаж болох авч өнөөгийн Засгийн газраас шинэ хэрэгжүүлэгч агентлаг болох Ойн хэрэг эрхлэн газрын шуурхайлан судлах, хэрэгжүүлэх ажил болох тул ойн зарим тулгамдсан асуудлыг хөндөх нь зүйтэй санагдана. Ойн сүйрэлтэй холбогдуулан мод бэлтгэл, ойн түймэр, хортой шавьж гэсэн гурван гол асуудал ярихгүй байхын аргагүй сэдэв юм.

Социолизмын үед ажиллаж байсан Бугант, Ерөө, Сүхбаатар, Дулаанхаан, Түнхэл, Тосонцэнгэл, Хялганат, Зүүнхараа, Улаанбаатарын томоохон модны үйлдвэрүүд ойн нөөцийг тамирдуулж, жилд дунджаар хоёр сая гаруй шоо метр мод бэлтгэдэг байсан тооцоо бий. Ингэж их хэмжээгээр сүйтгэж байсан ч нарийн чанд тооцоо, хяналт, тодорхой төлөвлөгөөтэй ашигладаг байсан нь мэдээж. 1990-ээд оноос энэ тоо эрс буурсан. Учир нь том үйлдвэрүүд хаалгаа барьж, хувийн хэвшлийн аж ахуй зонхилох болсон. Хэдийгээр жилд сая хүрэхгүй шоо метр мод бэлтгэж байгаа ч эмх замбараагүй, тооцоо судалгаагүй огтлосноос ой хамгаалах, нөхөн сэргээлийн талаар "А" үгүй зогсоцгоож байна. Мод бэлтгэлийн ажил зөвхөн мөнгөний хойноос улайрч, байгаль эхээ цөлмөхийн дон шүгэлсэн этгээдүүдийн улангассан бизнес болж хувирсан нь ирээдүйн эмгэнэлийг дуудаж байна.

Харин манай улсын долоон аймгийн 39 сумын нутагт 4.9 сая га талбайд ургадаг заган ойн нөхөн сэргээлт сайн байгаа нь сайшаалтай. 1990-ээд оноос өмнө говийн сумууд заган ойг хайр найргүй ашиглаж, түлшинд хэрэглэж байв. Нэг жишээ дурдахад Говь-Алтай аймгийн Цогт, Бигэр сумын сургууль, хүн эмнэлэгийн түлш бэлтгэх бригадынхан зэрэгцээ хоёр тракторт төмөр олс бэхлэн хооронд нь ургаа загыг ханаруулан булга татан унагаж, машин, трактороор зөөдөг байсан цаг саяхан. Харин Говийн Их Дархан газрын үйл ажиллагааг сайжруулсны үр дүнд Алтайн өвөр говь, Зүүнгарын говийн заган ой илт сэргэж байгаа юм. Мөн нас нь ч зулуужиж байна. Монгол орны шилмүүст болон навчит ойг 1996 он хүртэл хавтгайруулан огтолж байсан ул мөрийг хамгийн тод жишээ болох Тужийн нарснаас харж болно. Туждаа үргэлжлэх нарсан ойтой байсан энэ газар эцсийн дуугаар эхэр татаж, дүүрсэн хар тавтай Дулаанхааны уудам энгэр мэгшиж байсан тэр үе одоо ард хоцорч мод үржүүлэг, нөхөн сэргээх ажил гайгүй хийгдэж байна.

1995-1996 онд Сэлэнгэ аймгийн төвд гэхэд л 250 орчим хөрөө рам ажиллаж байсныг 1997 оноос хязгаарлаж эхэлсэн билээ. Энэ тоон дээр Сэлэнгэ аймгийн бүх сум, Төв, Булган, Дархан, Эрдэнэт, Хялганат, бусад ой бүхий сумдад өрсөлдөн огтолж, уралдан мөнгө олж байсан хөрөө рамуудыг нэмбэл том тоо гарах нь мэдээж.

1990-ээд оны дундуур Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдсэн "Ойн нөөцийн судалгаа" төслийн хүрээнд олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлснээр мод бэлтгэлийн замбараагүй үйл ажиллагааг зохицуулсан хэдий ч хулгайн мод бэлтгэл болон түлшний өсөн нэмэгдэх хэрэглээг бүрэн хязгаарлаж чадахгүй байна. Хоёр жилийн өмнө Баян-Уул амралтад амрах зуур олж тогтоосон модны хулгайн замыг ашиглахаар шийдэн үүрийн 05.00 цагийн үед судалгаа хийхэд зөвхөн ганцхан цагийн дотор найман машин тоолсон юмдаг. Тэд хугайч нар.

Тэдэнд модны чансаа, нас, байршил ердөө падгүй. Нүдэнд нь мөнгө харагдахаас Монголын ирээдүйн эздийн эрүүл мэнд, эх орны байгалийн мөхөл хамаагүй. Төрийн хатуу хяналт, зохицуулалт хулгайн мод бэлтгэлд тун их шаардлагатай байна бус уу.

Түүнчлэн ойн түймэртэй тэмцэхэд ч хяналт бодитой үйл ажиллагаа чухал. Энд ганцхан баримт үзье.

Ойн түймэр хамгийн их гарсан 1996 онд Монгол орны 16 аймгийн 120-иод сумын нутаг дэвсгэрт 417 удаа ой, хэрийн түймэр гарч, 10.5 сая га талбай өртөж, экологид 32.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байх юм (БОЯ-ны тайлангаас авав). Энэ тооноос үзэхэд ойн түймрийн аюул хэр их гэдгийг төсөөлөхөд хэцүү биш. Түймрийн шалтгааны 92 хувь нь хүний болгоомжгүй үйлдлээс гарах ба үлдсэн найман хувь нь хэт хуурайшилтаас болдог байна.

Одоо түймэрт өртсөн талбайн экосистем ихээхэн доройтолд орсоор байгаа юм. Сүүлийн үед ойн түймрийг санаатай дэгдээх, үүнийг захилгаар гүйцэтгэх, хойд хөршөөс хил даван орж ирэх гэх мэт мэдээлэл тасрахгүй байгаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дүгнэлт хийх цаг нь болсныг сануулж байна.

Монголдоо үнэ цэнэтэйд тооцогдох ойн баялаг маань дээр дурдсан хоёр хүчин зүйлээс гадна элдэв өвчин, мөөг, мөөгөнцөр, хортон шавьжийн уршгаар чанар нь муудаж, байгалийн жамаар ургах чадвараа алдаж байна. Монгол орны ой модыг хөнөөдөг 40 гаруй зүйлийн хөнөөлт шавьж байгааг илрүүлээд байна. Тэдгээрээс Сибирийн хүр, өрөөсгөл хүр, төөлүүрч, бийрэн сүүлт, шинэсний шилмүүс хуйлагч, бургасны хүр зэрэг гоц хортой шавьж түгээмэл бөгөөд ойт нутгийн 400 мянган га талбайд тархаж, хөнөөлт уршиг тарьсаар.

Дээр дурдсан гурван хүчин зүйл хоорондоо нягт холбоотой. Модыг замбараагүй огтлох, түймэр дэгдэх зэрэг нь хөнөөлт шавьж тархах нөхцөлийг бүрдүүлдэг бол шавьж нь модны ургалтыг зогсоож хатааснаар түймэрт хялбар өртөх нөхцөлийг бүрдүүлдэг аж. Хулгайн мод бэлтгэгчид яарч сандрах, ул мөрөө баллах, гэх мэт шалтгаанаар түймэр гарах боломжийг олон дахин нэмэгдүүлж буйг хаана хаанаа анхаарах цаг болжээ.

Өвөл хүйтэн айлчилсан энэ үед түлшний модны борлуулалт эрс өсдөг учраас хяналт шалгалтаа оновчтой зохион байгуулж, эх орныхоо бяцхан ойг хамгаалах шаардлагатайг энд тэмдэглэе. Цаашид ой ашигласны төлбөрийн нийт орлогыг ой хамгаалах, нөхөн сэргээх, ойн түймэр, хортон шавьжаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд зориулах хэрэгтэй болов уу. Одоо бол цаасан дээр 70 хувийг нь зарцуулна гэсэн боловч үр дүн муутай төдийгүй орлогоо олж авдаг, эсвэл зөв зарцуулдаг эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Сүүлийн жилүүдэд ойжуулалт хангалттай сайн хийгдэж жил бүр 200 сая давсан төгрөг зарцуулж байна. Гэхдээ тарьсан моддын арчилгаа, эцсийн үр дүн тааруухан байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. Тарьцыг дор хаяж гурван жил "асран хамгаалах" шаардлагатай байдаг нь судалгаанаас харагддаг.

Модоо барсан Монгол болохгүйн төлөө, тэр ч байтугай модоо барихгүйн төлөө бид байгалийн үнэт зүйлсээ хамгаалж, хөрөнгө оруулалт харамгүй хийх нь ирээдүйгээ харсан нэн чухал алхам болох билээ.

Б.Наранцацралт

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан