gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Үнэнээ хэлэх мөч”-ийн нууц

Дэлхийд
2008-11-26
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2008-11-26
“Үнэнээ хэлэх мөч”-ийн нууц

Та хувийн амьдралаа бооцоонд тавихад бэлэн үү? Яг л “Саятан болохыг хүсвэл” нэвтрүүлгийн дүрмээр явагдах “Үнэнээ хэлэх мөч” реалити нэвтрүүлэг дэлхийн сая сая үзэгчийг байлдан дагуулах болсоор нэг жилийн нүүр үзлээ. Оролцогчид нь асуулт, хариултын аль алиныг нь мэддэг цорын ганц тус нэвтрүүлэг “FOX” телевизийн хамгийн сүүлд гаргасан реалити шоу аж.
Хагас сая ам.долларын төлөө оролцогчид 21 асуултад хариулахдаа хэнд ч дэлгээгүй хувийн нууцаа дэлхий даяар цацах шаардлагатай болно. Бүр дэргэд нь гэр бүлийн хүмүүс, дотнын найз нөхөд нь байлцаж, үг өгүүлбэр бүрийг нь анхааралтай сонсч байхад.

“Үнэнээ хэлэх мөч”-ийн оролцогчид эгэл хүмүүс үү, эсвэл жүжигчид үү?

Мянган мянган үзэгчийн анхаарлын төвд байдаг уг шоу араасаа мянган мянган асуултыг дагуулдаг аж. Нэвтрүүлгийн оролцогчид нь жүжигчид юм болов уу? Тэд үнэхээр үнэнээ хэлж байна уу? Яаж ийм эгзэгтэй асуултууд бэлддэг юм бол гээд л… Тиймээс ч эдгээр асуултуудад хариу өгөхөөр “FOX” телевизийн шоу нэвтүүлгийн хэвлэл мэдээллийн ажилтан цөөн хэдэн баримтыг сонирхуулжээ.

* Оролцогчийн худал үнэнийг шалгагчаар сорихоос өмнө нэвтүүлэг бэлтгэгчид түүний гэр бүл, ойр дотнынхонтой сайн ярилцаж, судалгаа явуулдаг. Ингээд эцэст нь нарийн боловсруулж бэлтгэсэн асуултууд тавьдаг.

* Үнэнээ хэлсэн оролцогчид бүх зүйлээ алддаггүй. Ялангуяа шүүхийн хаалга татаж байсан удаа байхгүй. Нэгэн сэтгүүлд оролцогч Аарон Данбарыг “Өвчтөний жорыг хуурамчаар үйлдсэнээ хүлээсэн учир тун удахгүй ажлаасаа халагдана” хэмээн бичсэн байсан. Үнэн хэрэгтээ Данбар ажлаа хийсээр байгаа бөгөөд одоогоор нэг ч хуульч Данбарыг буруутгаж, зарга мэдүүлээгүй байна.

* Шоуны дараа Данбар найз бүсгүй Никольдоо хаягдсан ч тэд гурван сарын дараа маргаанаа шийдвэрлэж чадсан.

* “Үнэнээ хэлэх мөч”-ид оролцсоноор хувийн амьдралаа сүйрэлд хүргэдэг гэвэл дэндүү өрөөсгөл. Жишээлбэл, оролцогч Жорж Ортузар шоуны тусламжтай хүүтэйгээ ойлголцсон. Сургалтын төлбөрийг нь мөрийд тавьсан хэмээн аавынхаа тухай ташаа ойлголттой явсан хүү долоон жилийн турш үнэнийг мэдэхсэн гэж бодож явжээ. Жорж шоуд оролцосноор түүнд үнэнийг мэдэх аз тохиож, тэдний харилцаа улам дотноссон байна.

Шоуны дараа оролцогчдын амьдрал…

Ямар ч эрсдлийг дагуулж болохуйц асуултуудад хариулсан оролцогчдын амьдрал цаашид хэрхэн өрнөдөг бол? Энэ бол “Үнэнээ хэлэх мөч”-ийн үзэгч бүрийн тавьдаг асуулт. Ингээд тэдний амьдрал хэрхэн үргэлжилснийг хамтдаа сонирхоцгооё.

* Анхны оролцогчдын нэг болох Рэй гэр бүлийнхэн, ялангуяа ээжтэйгээ тангараг тасарчихмаар нууцаа дэлгэснийг санаж байна уу? Гэрлэлтийг нь зөвшөөрөөгүй ээждээ өнөө хэр нь гомдож явдаг тухайгаа ярьсан тэрбээр эхнэрээ ч бас уг нэвтрүүлэгт оролцуулсан. Харамсалтай нь сарын дараа эхнэр нь уушигны хорт хавдартай болох нь илэрсэн тул тэд гэрлэх ёслолоо дахин хийхээр төлөвлөжээ.

* Хуримынхаа өдөр сүйт залуугаа араар нь тавьсан Эллен ээжээсээ ч илүү сайн эх болно хэмээн хатуухан хэлээд авсан. Үзэгчид бүгд л түүнийг “Лавтай нөхөртөө хаягдсан даа” хэмээн бодож байсан ч өнөө хэр нь Эллений гэр бүлийн уур амьсгал хэвийн байгаа бөгөөд гэр бүлийн аялалд гарахаар төлөвлөж байгаа гэнэ.

* Найзынхаа эхнэртэй бэлгийн харьцаанд орж, эхнэрийгээ учирч байсан бүсгүйчүүдээс хамгийн сайхан нь биш хэмээн зарласан хүн бол Майкл. Тэрбээр шоуны дараа сэтгэл зүйн эмчилгээнд явж, хожсон мөнгөөрөө эхнэрийнхээ хөхийг томруулсан байна.

* Лизеттийн оролцсон нэвтрүүлэг хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг болсон гэдэгтэй та ч бас санал нэгдэх биз. Тэрбээр ажилд орохын тулд хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд ороогүй гэж хариулсан ч үнэнийг илрүүлэгч машин хариултыг худал байна хэмээн дүгнэсэн. Лизетт болон түүний найз залуугийн харилцаа одоо ч хэвийн байгаа. Мэдээж Лизетт үнэнийг илрүүлэгч машиныг буруутгасаар л…

* Пол Шоны оролцсон дугаарыг яаж мартах билээ. Зуу гаруй бүсгүйчтэй учир ургуулж, биеэ үнэлэгч авч байснаа хүлээсэн Шон мөнгөө аваад, шоуг орхисон. Харин түүнтэй эргэн холбогдоход “Ор хөнжилд орсон бүсгүйчүүдийнх нь жагсаалт улам нэмэгдэж, найз бүсгүй Мариягаасаа холбоогоо тасалмагцаа хожсон мөнгөөрөө зугаацсан” гэдэг мэдээтэй угтсан байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан