gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.06
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.06
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.06
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өндөр үнэтэй бензин хэрэглэхийн учир

2016-10-06
0
Twitter logo
0
Twitter logo
2016-10-06
Өндөр үнэтэй бензин хэрэглэхийн учир Дэлхийн улс орнууд октаны тоог хоёр аргаар хэмждэг.

Машиндаа AИ-92-ын оронд октаны тоо ихтэй, үнэтэй бензин хэрэглэвэл дээр гэсэн зөвлөгөөг жолооч нарт өгөх нь элбэг. Октаны тоо нь шатахууны детонац тэсвэрлэх чадварыг илэрхийлдэг юм. Октан их байх тусам ачаалалтай нөхцөлд ч цилиндрт шаталт жигд явна. Амьдрал дээр хуучны машинд энгийн, орчин үеийн загварт сайн бензин юүлсэн нь дээр гэсэн бичигдээгүй журам түгээмэл. 

Автомашиндаа үйлдвэрлэгчээс заасан маркийн бензин ашиглах нь хамгийн зөв сонголт

АНУ-ын автомашин хэрэглэгчдийн холбоо (American Automobile Association-AAA) асуултын хариуг олох зорилгоор өвөрмөц туршилт явуулж үзжээ. АНУ, Канад, Бразил зэрэг улсад бензиний октаны хэмжээг тодорхойлдог арга бусад улсынхаас зөрдөг нь туршилт явуулах шалтгаан болсон байна. Дэлхийн улс орнууд октаны тоог лабораторийн туршилт болон шаталтаас нь шууд хэмжих гэсэн үндсэн хо ёр аргаар хэмждэг.

Нэг ижил шатахуун хэмжих тохиолдолд эхний арга нь заавал октаны тоо ихтэй гардаг байна. ОХУ октаны тоог туршилтын аргаар хэмждэг бол АНУ-д дээрх хоёр аргын арифметик дунджаар тооцдог AKI (Anti-Knock Index) хэмээх арга ашигладаг. Шатахууны хувьд АНУ-ын Regular буюу 87 дугаартай шатахуун АИ -92-той, 90 AKI (Plus) нь АИ-95-тай, Premium буюу 91-93 АKI нь АИ -95, АИ -98-тай тохирдог .

AAA туршилтын загвараар Regular буюу АИ -92 ашигладаг автомашинуудыг сонгожээ. Хэд хэдэн төрлийн туршилтын эцэст ийм автомашинд Premium буюу АИ-98 бензин ашиглах нь ямар ч ашиггүй гэсэн дүгнэлтийг тус байгууллага гаргасан байна. Илүү сайн бензин хэрэглээд автомашины хурд, хүч, шатахуун зарцуулалт, хорт ялгарлын хэмжээ ч өөрчлөгдсөнгүй. Энгийн Regular хэрэглэвэл зохих автомашиныг АНУ-ын хэрэглэгчид жил бүр 2.1 тэрбум Premium бензинээр “угжиж ” байгааг тус байгууллага тооцоолоод байна. Туршилтад 3.6 литрийн V6 хөдөлгүүртэй Dodge Charger, 5.7 литрийн V8 хөдөлгүүртэй Toyota Tundra, хоёр литрийн хөдөлгүүр бүхий Mazda 3 загвар ашигласан юм.

Туршилтын дүнг нарийвчлан авч үзэх тохиолдолд Premium-ээр цэнэглэсэн Charger, Tundra-ийн хөдөлгүүрийн чадал үл ялиг буюу тус бүр 0.29 болон 1.51 хувиар буурсан нь хачирхалтай. Харин Mazda 3-ын хөдөлгүүр гурван морины хүчээр буюу 2.36 хувиар сайжирчээ. Шатахуун зарцуулалт, утааны ялгарлын хэмжээ ч Regular бензинээр ажиллах нөхцөлөөс бараг зөрсөнгүй. Гэтэл Premium бензин Regular-аасаа даруй 23 хувиар үнэтэй.

Гэхдээ дээрх туршилтын дүнд үндэслэн энгийн бензинээр ажилладаг машинд дээд зэрэглэлийн шатахуун хийх нь утгагүй гэсэн дүгнэлт яаран гаргах нь буруу хэмээн зарим шүүмжлэгч тайлбарлаж байна. Учир нь дээрх автомашинуудын хөдөлгүүр нь хамгийн энгийн бүтэцтэй буюу шатахуун атмосферийн даралтаар цилиндрийн шатах камерт урсан ордог технологитой. Угаасаа Naturally aspirated engine гэгддэг ийм хөдөлгүүр нь АИ -92 ашиглах зориулалттай. Харин илүү нарийн технологи, жишээлбэл Direct Injection буюу шатах камерт бензинийг даралтаар шахдаг, шахалтын зэрэг өндөр, турбо компрессортой гэх мэт нөхцөлд туршилт өөр дүнтэй гарна.

Хэрэг дээрээ авто үйлдвэр нарийн технологитой хөдөлгүүрт детонац тэсвэрлэх чадвар сайтай бензин ашиглахыг шаарддаг. Ийм учраас автомашиндаа үйлдвэрлэгчээс заасан маркийн бензин ашиглах нь хамгийн зөв сонголт хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. Японы үйлдвэрлэгчдийн автомашины техникийн паспортонд Regular гэж байгаа бол АИ -95- тай тохирдог юм.

Г.Очирбат

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан