gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ

Б.Цогт-Очир
2017-07-10
0
Twitter logo

Монгол төрийн наадам ёслол төгөлдөр эхэллээ. Монгол түмэн хүчит бөхчүүдийнхээ дээлийн захыг мушгиж, хурдан хүлгийнхээ тоосонд дарагдан, эрхий мэргэн харваачдынхаа сумны тусгалыг шалгана. Бөхчүүдийн эр бяр тэгширч, бяр тэнхээ зодогондоо багтаж ядан буй. Орчин үед морь, бөхийг таана гэдэг хамгийн хэцүү зүйл. Бөх сонирхогчид бүгд өөрийн таамгаа дэвшүүлэн суугаа. Тэгвэл өнгөнд барилдах бөхчүүдийг ийнхүү таамаглаж байна. Таамаг заавал таарах албагүй гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.

Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат: Мөнхбат аварга зааланд цөөн барилдсан ч түрүү бөхийн тааварт түүний нэр нь бичээстэй л яваа. Аваргын хувьд улсын наадамд дөрвийн давааны оноолт л хатуу даа. Учир нь тус даваанд улсын цолд зүтгэж яваа аймгийн шилдэг арслангуудын нэгтэй оноолтоор таарна. Үүнийг л гэндэлгүй гэтэлж чадвал аваргад их шөвөгт шалгарах цаашлаад түрүүлэх боломж бүрэн бий.

Гунаажавын Эрхэмбаяр: Эрхэмээ аварга энэ жил зааланд бас л цөөхөн зодоглосон. Буурь, суурьтай Эрхэмбаяр аваргад улсын наадмыг дахин манлайлах хувь байгаа биз ээ.

Чимэдрэгзэнгийн Санжаадамба: Санжаа аваргад түрүүлэх хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт тэр тунаанаас гарсан. Амаа зөв авч барилдвал отгон аварга түрүүлэх л хүчтэн дээ. Энэ жил бүр бөх сонирхогчид Ч.Санжаадамбыг түрүүлэх бөхийн тааварт нэрлэдэг нь нууц биш. Энэ хүлээлтийг өнгөрсөн жил эцэс болгосон. Одоо аварга цолныхоо хэргийг гаргаж дахин түрүүлэх хэрэгтэй.  

Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс: Залуу арсланд төрийн наадмын түрүү ч бий дээ. Зоримог шийдэмгий дайчин шуурхай барилдвал арал жингээр хэнийг ч дагуулахгүй бөх. Өнгөрсөн жилийн наадмаар гаргасан алдаагаа дахин давтахгүй урагш явж барилдвал аварга цол ч ойрхон байна. П.Бүрэнтөгс арслан дөрвийн давааны оноолтоос л бэргэх байх. Улсын цол горилж яваа аймгийн арслангууд ч шийдсэн мэх хийж ширвэж мэдэх тул тун хянуур үзэх хэрэгтэй. Бэртэл гэмтлээс хол байж, бэлтгэлээ нямбай хийгээд Төв цэнгэлдэхийн үүдээр ороход нэг “юм дуулгана” даа, арслан.

Намсрайжавын Батсуурь: Уран сийрэг барилддаг Батсуурь арслан сүүлийн хэдэн жил тогтмол шөвгөрч байгаа. Мэхээ даалгаад, бяраа гүйцэт гаргаад, хурдан шуурхай барилдвал өнгөнд барилдах хүчтэн билээ.

Энхтөгсийн Оюунболд: Хан Хэнтийгээс төрсөн залуу арслангийн дахин түрүүлэхийг нь наадамчин олон хүлээж л суугаа. Бяраа сайн гаргаад, амаа зөв авбал аварга цол ч ойрхон байгаа.

Рэнцэнбямбын Пүрэвдавга: Дайчин зоримог барилддаг арслан баттай шөвгөрнө.

Улсын гарьд Нямдоржийн Ганбаатар: Өндөр гарьд бүхнээ гаргаж барилдвал хэнийг ч аваад зална. Арал жин, бяр хүч түүнд дүүрэн гагцхүү наадмаар л тогтмол сайн барилддаг.

Батнасангийн Гончигдамба:  Сүүлийн зургаан жил төрийн наадамд өнжилгүй шөвгөрч байгаа. Бөх сонирхогчид жил бүр түүнийг түрүү бөхийн тоонд оруулж байна.

Улсын заан Батзоригийн Батмөнх:  Дархан сугадаж тахимдах мэхээрээ хэнийг ч өвдөг шороодуулж мэдэх хүчит заан улсын наадмаар урагшилж барилдах бөх.

Баатархүүгийн Пүрэвсайхан:  Пүрэвсайхан начин шуудаг атгасан байхад бүгдийг унагана. Өнгөрсөн жил сайн барилдаж улсын заан цол хүртсэн. Цолондоо дүүрэн сайхан барилдах хүчтэн бол Пүрэвсайхан. Төрийнэ наадамд дээшээ явж барилдана даа.

Улсын харцага Цэдэвийн Содномдорж: Харцагын хувьд сүүлийн хоёр жил долоогийн даваанд өвдөг шороодсон. Уг нь заан цол ч Со харцагад ойрхон байгаа даа. Бөх сонирхогчид түүнийг түрүүлэх бөхийн тоонд оруулж байгаа. Давдаггүй зааны даваагаа давж чадвал түрүүлэх боломж бүрэн бий.

Өлзийтогтохын Бат-Орших: Төрийн наадамд хоёр удаа зургаа давсан хүчит харцага энэ бэлтгэл тун сайн байгаа.

Төрөөгийн Баасанхүү: Уран барилдаантай харцага шөвгөрөөд зогсож байх магадлалтай бөхчүүдийн нэг.

Нэгдэлийн Жаргалбаяр: Аралтай харцага Жаргалбаяр төрийн наадамд хоёр дахь удаагаа шөвгөрөх боломжтой хүчтэн.

Хүрэл-Очирын Гантулга: Бяртай шинэхэн харцага шөвгөрч, цолоо ахиулах бөхчүүдийн тоонд зүй ёсоор орно.

Улсын начин Эрдэнэбилэгийн Энхбат: Төрийн есөн хөлт цагаан тугийг гурвантаа тав тойрно гэдэг хэр баргийн аавын хүүгийн чадах зүйл биш. Э.Энхбат начинг наадамчин олон цолоо ахиулахыг нь хүлээсээр л. Мэхэнд үлдэцтэй, хариулт мэх сайтай энэ цаг үеийн шилдэг начин ирэх наадмаар лавтайяа шөвгөрнө. Мөн улсын начин Л.Цэрэнтогтох, Б.Амарзаяа нар сайн барилдах бөхчүүдийн нэг.

Эцэст нь дүгнэхэд улсын аварга Ч.Санжаадамба, арслан П.Бүрэнтөгс нар түрүү, үзүүрт хүрч барилдах хамгийн өндөр магадлалтай.  

#наадам 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан