"Номинталст" хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн бие даасан уран бүтээл хийснээсээ хойш өдгөө сонсогчдодоо таван цомгоо өргөн барьж, гурван тоглолт хийгээд байгаа билээ.
Тэгвэл энэ удаад 40 насныхаа төрсөн өдрөөр "Наян булгийн аялгуу" дөрөв дэх бие даасан тоглолтоо арваннэгдүгээр сарын 17-нд 19:00 цагаас Монгол Бөхийн өргөөнд тоглохоор бэлтгэж байна. Түүнтэй тоглолтын талаар болон "Номинталст" хамтлаг, дотроо тээж явдаг бодлоос нь хуваалцлаа.
МИНИЙ ТОГЛОЛТЫГ ҮЗЭЭД ГАРСАН ХҮМҮҮС СЭТГЭЛИЙН ТАЙТГАРЛЫГ ОЛОХ МЭТ БОЛНО
-Та энэ удаагийн тоглолтоо 40 насны төрсөн өдрөөрөө хийх гэж байгаагаараа онцлогтой гэж хэлж байсан?
-Энэ тоглолт маань 2017 оны арваннэгдүгээр сарын 17-нд болох гэж байгаа нь учиртай. Охин бид хоёрын мэндэлсэн өдөр. Өнгөрсөн одоо ирээдүй гурвын огтлолцол энэ тоглолт дээр тайлагдах гэж байна.
Урлагт өөрийнхөө амь биеийг зориулсан, 10 жил чандлан хадгалсан, хүлээсэн хүлээлгэсэн, сэтгэлд оршсон энэ тоглолт болоход хэдхэн хоног үлдлээ.
Миний төрсөн өдөр учраас би ашгийн бус тоглолт хийнэ. Ард түмэнтэйгээ би жаргал зовлонгоо хуваалцах гэж байгаа миний баярын өдөр.
Би үүнийг тэнгэрээс ирсэн бэлэг гэж үзэж байна. Тийм учраас би ашгийн бус сэтгэлийн тоглолт хийх ёстой юм байна гэдгээ шийдчихсэн.
-Тоглолтод таны хамтран дуулж байсан бүхий л уран бүтээлчид оролцох юм билээ?
-Урлагт өөрийнхөө амь биеийг зориулсан, 10 жил чандлан хадгалсан, хүлээсэн хүлээлгэсэн, сэтгэлд оршсон энэ тоглолт болоход хэдхэн хоног үлдлээ. Энэ тоглолтыг би "Наян булгийн аялгуу" гэж нэрлэсэн нь утга учиртай. Дэлгэрмөрөн урлагийн олон төрөл жанраар дуулж байлаа.
Хип хоп төрөлд Ice top, Mr Dogs хамтлагтай, эстрадаас МУГЖ Т.Ариунаатай "Шөнө дундын бүжиг"-ийг дуулж, "Харанга"-ын Лхагваа ах, "Хар Сарнай"-гийн Амараатай "Монголын Нууц товчоо" дуугаар төрийнхөө наадмыг нээж байлаа. С.Жавхлан, Т.Баясгалантай "Уулзах л юм сан даа", "Ааваа дуулъя". Ятгачин Мөнх-Эрдэнэтэй "Уянга цагаан хуруу", Мөнгөнцэцэгтэй "Хайрын дээд хань", сонгодог урлагаас Ардын жүжигчин А.Долгортой "Сэтгэлд мөнхөрсөн ижий" гээд яривал энэ тоглолт ямар баялаг болох юм бэ?
Би "Тэнгэрийн бүсгүй", "Наян булаг" дууг дуулаад 10 жил өнгөрсөн байна. Өнөөдөр миний сайхан ард түмэн үг үсгийн алдаагүй энэ дууг дуулдаг болсон. Энэ бол Т.Дэлгэрмөрөнгийн хөдөлмөрийн үнэ цэнэ. Би ганц хоёрхон жил дуулсныхаа дараа тоглолт хийх гэж зүтгээгүй.
-Тэгэхээр тоглолтын найруулга ямар байх бол?
-Тоглолт маань гурван хэсгээс бүрдэнэ. Толгойдоо төрийн соёмботой Дэлгэрмөрөн үндэсний их урлагийг үзүүлэх учиртай. Тэнд "Тэнгэрийн бүсгүй", "Наян булаг", "Уянга цагаан хуруу", "Үлэмжийн чанар" зэрэг үндэсний бахархал шингэсэн дуунуудаа дуулна. Хоёрдугаар хэсэгт надтай хамтарсан түрүүн миний хэлсэн уран бүтээлчид дуулах юм.
Дэлгэрмөрөн эстрадын дуучин хүн. Тиймээс тоглолтын гуравдугаар хэсэгт "Эргэж битгий хар", "Дурлахгүйгээр үнсэлцье", "Анд нөхдийн дуу"-г дуулна. Баянмонгол жазз оркестрынхон оролцоно.
Өнгөрсөн одоо ирээдүйн огтлолцол болсон ийм л тоглолтыг би 10 жил хүлээж бэлдсэн. Хангалттай би бэлдсэн.
Би бас урлагт мөрөө үлдээгээд тэнгэрт буцсан олон сайхан ах эгч нарынхаа дуунуудаас шилж дуулна. Нэг хувилбар нь "Шөнийн бороо". Энэ дууг Дэлгэрмөрөн жазз оркестртой дуулж, цаашид үргэлжлүүлж байгаа нь миний үүрэг гэж бодож байна.
Миний тоглолтыг ардын жүжигчид монологиороо холбоно. Магад Монгол бөхийн өргөө Монгол гэр болох учиртай. Зуун зуунаараа тасарч байсан нэгэн гайхамшигтай үйлдэл тэнд явагдаж магадгүй. Тэр үйлдэл бол Монголын нэгэн сайхан дархан аварга зодог шуудгаараа ард түмнийгээ уриална. Энэ бол гайхамшигтай үзүүлбэр. Энүүгээрээ би бусад тоглолтуудаас онцлог гэж олж харж байна.
Дээр нь найруулга зүйн хувьд шинэчлэлийг хийх гэж үзэж байна. "Шөнө дундын бүжиг" хэмээх дуу "Сэтгэлд мөнхөрсөн ижий" гэдэг дуутай хэрхэн холбогдож болох вэ?
Миний тоглолтыг зориод ирсэн хүмүүс үлгэр үзээд гарах мэт, сэтгэлийн тайтгарлыг олох мэт, хүний мөн чанарыг ойлгох мэт, сэтгэлийн гал нь ассан, бахархсан бас өөрийгөө олж харсан. Өрөөл бусдын төлөө бид хэн нэгнээс уялдаа холбоотой энэ хорвоо дээр амьдардаг юм байна гэдгийг ойлгосон. Өнгөрсөн одоо ирээдүйн огтлолцол болсон ийм л тоглолтыг би 10 жил хүлээж бэлдсэн. Хангалттай би бэлдсэн.
"НОМИНТАЛСТ"-ЫНХАН АМЬДРАЛАА ЗОРИУЛСАН ТЭР ЦАГ ХУГАЦААГ ХҮНДЛЭХ ЁСТОЙ
Уг нь тоглолтоо “Сэтгэлийн үгээ чамдаа би чинь хэлье ээ....” гээд хаачихвал “алах” гээд байгаа юм шиг санагдаад байгаа юм.
-Надтай уран бүтээлээр холбогдсон бусад хүмүүс урилгаар ирнэ. Яруу найрагчид, хөгжмийн зохиолчид, дээр нь Монголын залуучуудын зүрх сэтгэлд үүрд бадамлан ассан миний агуу сайхан "Номинталст"-ынхан ирэх учиртай. Би найз нөхдөө "ирж дуулаач ээ" гэж хэлж шаардах эрхгүй. Учир нь бид зүрх сэтгэлээрээ холбогдсон найзууд. Бид 20 жил энэ хорвоог туулсан. Миний тоглолтод "Номинталст"-ынхан оролцохгүй. Гэхдээ хамтлагийн маань 20 жилийн ой энэ жил тохиож байна.
Уг нь тоглолтоо "Номинталст"-ын “Дурлаж бичсэн шүлэг” дуугаараа “Сэтгэлийн үгээ чамдаа би чинь хэлье ээ....” гээд хаачихвал “алах” гээд байгаа юм шиг санагдаад байгаа юм.
Найз нөхдөө би хүндэтгэнэ. Миний найзууд төрийн албаныхан. Монголын төр "Номинталст"-ын залуучуудад итгэл хүлээлгэсэн. Тэд нар тийм ч мөн чанартай хүмүүс. Би анд найзуудаараа бахархаж байна. Тэд урилгын суудал дээр өөрсдийгөө дурсаад суухад нь сэтгэл нь хөдлөөд яах бол доо. Мэдэхгүй байна.
Тоглолтын маань хамгийн сүүлийн дуу “Халуун элгэн нутаг”. Гэхдээ л "Дурлаж бичсэн шүлэг" дуугаараа /дууны эхлэлийг аялав/ эхэлбэл ...
-Та "Номинталст"-д гомдсон тухайгаа бичиж байсан. Тэр гомдлоо одоо сэтгэлдээ тээдэг үү?
-Яах вэ, энэ хүний амьдралд тохиолддог л зүйл. Тэр үед миний зүрх сэтгэл нулимсаар, гомдлоор дүүрчихсэн байсан. Эргээд бүх юм тайтгарлаа олсон. Нээрээ л найз нөхөд маань байгаагүй байсан бол би хаана ч явж байх байсан юм? Өөрийгөө би уучилсан. Хүн өөрийгөө уучлахаар өрөөлийг хайрлаад эхэлнэ. Миний анд нөхдөд буруу байхгүй. Тэд маань надад зөндөө тус болсон. Харин ч би бахархаж хайрлаж байна.
-Одоо та нарын харилцаа хэвийн болчихсон уу?
-Хэвээрээ хэвээрээ. Тэр зүгээр л миний тунирхал байсан болохоос үзэн ядалт, гомдол байгаагүй.
-Цаашдаа хамтлаг тарчихгүй биз дээ? Уран бүтээл хийнэ биз...
Мянга мянган залуус "Номинталст"-ын гайхамшигтай дуунуудаар амьдралаа эхлүүлсэн. Тэр хүмүүсийн хувь тавилан, бидэнд илгээсэн итгэлийг бид хөсөрдүүлэхгүй байх учиртай.
-Үгүй шдээ. Монголын залуучуудын зүрх сэтгэлд үүрд бадамлан ассан "Номинталст" бол мөнхийн сэдэв. Тарж бутрах гэсэн ойлголт байхгүй. Харин шинэ уран бүтээл хийх үү, үгүй юу гэдэг тэр хүмүүсийн сонголт.
-Хамтлагийн хорин жилийн ойг залуучууд хүлээж байгаа байх?
-Би хэлж мэдэхгүй байна. "Номинталст"-ыг компани гэж бодох юм бол бид дөрөв 25;25 хувийн эзэмшигч. Би санал дэвшүүлэх эрхтэй. Тэд түдгэлзэх эрхтэй. Гэхдээ би "Номинталст"-ыг хүндэтгэж байна. Тэд амьдралаа зориулсан тэр цаг хугацааг хүндлэх ёстой. Мянга мянган залуус "Номинталст"-ын гайхамшигтай дуунуудаар амьдралаа эхлүүлсэн. Тэр хүмүүсийн хувь тавилан, бидэнд илгээсэн итгэлийг бид хөсөрдүүлэхгүй байх учиртай.
Энэ бол ард түмний хайрласан "Номинталст" болохоос биш бидний байгуулсан компани биш. Энүүгээрээ бид мөнхийн чанартай. Уг нь намайг Товуухоролын Дэлгэрмөрөн гэдэг. Одоо хаана ч явсан "Номинталст"-ын Дэлгэрмөрөн. Тэгэхээр бид энэ овог, мандуулсан нэрээ хүндэтгэж хайрлах ёстой. Түүний цаана мянга мянган залуусын амьдрал итгэл оршиж байгаа юм шүү дээ.
ХУРИМЫН ОРДНЫ ШАТААР БИ ЭХНЭРЭЭ СУГАДААД ОРОХОД ОХИН МААНЬ ХУРИМЫН БӨГЖИЙГ БИДЭНД ЗҮҮЛГЭХ ЁСТОЙ БАЙСАН. ГЭТЭЛ...
-Саяхан таныг хуримаа хийлээ гэсэн шар мэдээ цацагдлаа.
-Аймаар сенсаац болсон тээ...
-Тийм. "Юу вэ?" гээд унштал доод талынх нь өгүүлбэрт шинэ клипний зураг авалтын тухай бичсэн байсан...
Гэтэл би өөр хүнтэй хуримын ордны шатаар алхах надад ямар хэцүү байсан гэж санана.
-Би уг нь ганцхан жилийн дараа хуримаа хийх гэж байсан. Гэтэл 24-хөн цагийн дотор миний амьдрал орвонгоороо эргэсэн. Ёстой хэлж ирээгүй хийсч ирсэн дээ. Одоо тэр мөрөөдөл маань, тэр гоё хуримын найруулга маань охин дээр минь л хэрэгжинэ. Би бол ирээдүйгээ харахгүй байна. Харин охиноороо харж байна. Монгол туургатанд Дэлгэрмөрөн үлдэж чадсан. Харин дэлхийд амжсангүй. Гэхдээ надад цаг хугацаа байгаа. Би охиноо л дэлхийн чанартай од болгохын тулд энэ урлагт суралцаж байна.
Хуримын ордны шатаар би эхнэрээ сугадаад ороод ирэхэд охин маань тэр гоё хуримын бөгжийг зүүлгэх л ёстой байсан. Гэтэл би клипэнд өөр хүнтэй тэр шатаар алхах надад ямар хэцүү байсан гэж санана. Гаднаа инээж байсан ч дотроо би үнэхээр харуусч байсан.
Надад солиотой мэдрэмж байсан. Солиотой гоё биш. Солиотой. Танихгүй хүнтэй хуримын зураг авахуулаад л... Би нэг шөнө таван уулын орой дээр гарсан гээд бод доо. Тэрэлж, Уу Булан, Соёмботой уулан дээр клипний зургаа авахуулсан. Клип удахгүй гарна. Хүний эхнэртэй хуримаа хийж, тэр хүнийг цаана нь нөхөр нь дагачихсан. Тэр хүн эхнэрээ тэгж хайрлаж байна шд. Ямар гоё хайр вэ! Хуримын сайхан дуу гарна. Клип нь харин дандаа бодол дагуулсан болсон байх.
-Охиноо та урлагийн хүн болгоно гэлээ. Бэлдэж байгаа юу?
Яг л тэр хэсэг дээр би сэтгэлээ их сайн барина гэж бодож байгаа.
-Миний охин Хөгжим бүжгийн дунд сургуулийн утсан хөгжмийн тавдугаар ангид суралцдаг. Виолончель тоглодог. Охиноо хөгжмөө тоглоод дуулдаг дэлхийн чанартай од болгоно. Энэ бол миний эргэлт буцалтгүй шийдсэн зүйл. Тэгэхийн тулд хүүхдийг багаас нь мэргэжлийн хөгжимчин болгох ёстой. Тийм байж "Никитон"-ы Бачка шиг, "Камертон" шиг, "Sweetymotion" шиг, Чинбаа шиг мэргэжлийн түвшинд байж, нотоо хараад уншиж чаддаг, дэлхийн чанартай хүн байж л гарах боломжтой.
-Харин ээжийнх нь мөрөөдөл юу байсан юм бол?
-Ерөөсөө л ээж аав хоёрынх нь мөрөөдөл. Энэ бүхнийг би хэрэгжүүлээд явж байна. Ээж нь тэнгэрээс харж байгаа.
Энэ тоглолтын хамгийн том сюрприз нь охин бид хоёрын төрсөн өдөр. Ээж нь надад гайхамшигтай бэлэг үлдээгээд явсан байгаа биз. Ээждээ зориулж өглөөнөөс орой хүртэл "Хунгийн дуу" бэлдэж байна. Ангийнх нь хүүхдүүд тэр тайзан дээр гарч ирэх байх. Аавдаа бэлэг бэлдэж байгаа. Цаана нь "Хунт нуур"-ыг бүжигчид бүжнэ. Яг л тэр хэсэг дээр би сэтгэлээ их сайн барина гэж бодож байгаа. Харин бусад нь миний бахархалт үзүүлбэрүүд байх болно.
Тэр олон жилийн өмнө хайртай хүнийхээ нэрийг дуун дотроо шингээсэн байж.
-Саяхан дуучин Дэлгэрмөрөн тоглолтын нэрийг ард түмнээсээ асууя гэж байсан. Гэхдээ "Наян булгийн аялгуу" нэр дээр тогтлоо. Энэ дуутай холбоотой нэг түүх байдаг гэсэн...
-Сайхан сайхан нэрс орж ирсэн. Ард олон маань уран бүтээл гэхээс илүүтэй хүнийг, амьдралыг бодож нэр өгөөд байсан. Тэгээд бид зохион байгуулагчидтайгаа ярьж байгаад "Наян булгийн аялгуу" гэж нэрлэсэн.
Дэлгэрмөрөн гэдэг нэр учиртай. Наян булаг нийлээд их мөрөн болно доо. Тэгээд би тааралдсан болгоноо мөрөн гэдэг нэрээр ундаалж Наян булаг гэж нэрлэсэн. Дээр нь ардын жүжигчин С.Гончигсумлаа гуай өөрийн найз Батсүрэнтэй хамт "Наян булаг" гэдэг дууг түүний эхнэр Нарангэрэлд зориулж зохиосон. Нарангэрэл гэдэг хүнтэй би таарч уулзаж байлаа. Тэр хүн миний хүү чи дууныхаа хоёрдугаар бадгийг дуулаадах даа гэсэн хүсэлт өгсөн. Би яах гэж байгаа юм бол гэж гайхаад хоёрдугаар бадгаас дууллаа.
“Наран хорвоо гэрлийн доор.... хүүе, юу гэнэ ээ?". Тэр олон жилийн өмнө хайртай хүнийхээ нэрийг дуун дотроо шингээсэн байж. Ийм гайхамшигтай амьдрал бидний өмнө яваад өнгөрчихсөн байхгүй юу. Ийм гоё хайраар тоглолтоо би нэрлэсэн. Би бахархаж ч байна. Тэд мөнхийн амьдардаг юм байна. Надаар дамжаад цааш үргэлжилнэ.
ДЭЭГИЙ УЙЛЖ ХАНАЛАА
-Та Хоймор нутгийн хийморь дуугаараа Азийн 16-р олимпийн их наадмыг хааж дуулсан юм билээ.
Үнэнийг хэлэхэд "Харанга"-ын Лхагвасүрэнгийн хажууд намайг тавиад үз л дээ. Ард түмэн шууд л шүүнэ шд. Би ёстой холоо хаягдана биз дээ.
-"Хоймор нутгийн хийморь" дууг Азийн 16–р олимпийг хааж 150 мянган үзэгчийн өмнө дуулж байлаа. Манай төв цэнгэлдэх хүрээлэнг тав дахин нугалсан их хүнтэй гэсэн үг. Түүхэнд анх удаа монгол хүн монгол хэлээр дөрвөн жилд нэг удаа болдог 40-50 жилийн түүхтэй Ази тивийн наадамд дуулсан. Энд л Дэлгэрмөрөн сонгогдсон. Ардаа 250 морин хуурчныг суулгаж байгаад 1000 хүний хоортой. Хоймор нутгийн хийморь дууг монгол хэлээрээ дуулсан гайхамшигтай түүхийн эзэн нь би. Хэн бүхэнд заяагаагүй. Энүүгээр би үнэхээр бахархаж байна.
Энэ дуу багтсан цомогт миний зохиолын буюу нийтийн дуунууд түлхүү орсон. Энэ цомгийг би "Үлгэр жаргаасан тал" гэж нэрлэсэн. Монгол эрэгтэй хамтлагуудаас анх соло цомог гаргаж, анх дээл өмссөн нь Дэлгэрмөрөн байхгүй юу. Цомгийн нэр хүртэл үндэсний хэв маягтай байгаа биз.
Би дуулах урлагт одоо л суралцаж байна. Яг дуучин болчихсон гэхэд хэцүү. Үнэнийг хэлэхэд "Харанга"-ын Лхагвасүрэнгийн хажууд намайг тавиад үз л дээ. Ард түмэн шууд л шүүнэ. Би ёстой холоо хаягдана биз дээ. Тэгэхээр би дуулах урлагт суралцаж л яваа.
Эхнэрийнхээ шарил дээр очоод тэврээд хэвтсэн зураг маань олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Энэ бүхнийхээ л тайллыг би хоёр дахь удаагаа хийх гэж байна. Энэ бол ашгийн бус сэтгэлийн их өр. Энэ дээрээ би буцаад гоё сэрнэ. Цаашаагаа амьдралын итгэлийг олж авна. Одоо Дээгий уйлж ханалаа шд. Одоо Дээгий янз янзын сонин үйлдлүүд хийж болно. Одоо цаадахыгаа ч тайван байлгая.
Булшин дээр очоод хэвтэх аймаар биз дээ. Эхнэрийнхээ шарил дээр очоод тэврээд хэвтсэн зураг маань олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэр нэг бодлын сэжигтэй сүжигтэй монгол хүнд муухай үзэгдэл. Хүний булшин дээр очно гэдэг аймаар зүйл. Гэтэл тэрний цаана тэгж их ганцаардсан, тэгж их санасан, тэгж их үгүйлсэн амьдрал, харуусал явж байсан. Тэрний дараа би хүмүүсээс уучлалт гуйсан л даа. Намайг уучлаарай. Гэхдээ амьтан хүртэл эзнийхээ шарил дээр очоод уйлаад хэвтэж байдаг хүний хорвоо шүү. Гэхдээ та нар өр нимгэн сэтгэл зүрхээрээ ойлгож хайрлаарай гэж хэлсэн.
-Та тоглолт дээрээ шинэ цомгийнхоо нээлтийг хийх гэж байгаа гэсэн?
-Энэ миний бие даасан тав дахь цомог. Бодол тээлгэсэн мөрөөдлийн тэр нууц, бодит үнэн болохыг гагцхүү хийморь л мэднэ. Бид оюуныхаа бодлыг хэдий их хол давхиулна төдий чинээ ертөнцийн оньсгыг хий оюун бодлоороо тайлах юм байна. Хий-морь энэ бол бодлын хүч. Энэ бодлын хүчийг хийморьтой хүн л тайлдаг байх нь. Энэ миний шинэ лого. Үндэсний том брэндийн лого болоосой гэж бодож байна. Паспортын нүүр, бүсний арал юм бүхэн байж болохоор байгаа биз. Үндэсний том брэндийн лого болоосой. Архины биш.
-Танд баярлалаа. Амжилт хүсье.
Тоглолт Монгол бөхийн өргөөнд арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 19:00 цагт болно. Тасалбарыг 19001950-иар үнэгүй хүргүүлэх боломжтой юм байна.