Сүүлийн жилүүдэд бүдүүн, шулуун гэдэсний хавдрын өвчлөл манай улсад ихсэж байгаа талаар эмч нар мэдээлдэг. Ялангуяа нас ахих тусам хавдрын магадлал нэмэгддэг байна.
Хавдрын эрт үед ямар нэгэн шинж тэмдэг бага илэрдэг учир 50-иас дээш насныхан жилд нэг удаа бүдүүн гэдсээ дурандуулах шаардлагатай юм.
Монгол улсад 2016 оны нийт хорт хавдрын шинэ тохиолдлын 50.3 хувийг эрэгтэй, 49.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан бөгөөд зонхилон тохиолдох хорт хавдрын есдүгээр байранд энэ төрлийн хавдар ордог.
Бүдүүн гэдэсний хорт хавдар оношлогдсоноос хойш таваас дээш жил амьдарч байгаа хүний эзлэх хувь 30.7 хувь байна.
БҮДҮҮН ГЭДЭСНИЙ ХОРТ ХАВДРЫН ШАЛТГААН
Энэхүү хавдар нь насжилттай холбоотой ба голдуу эрэгтэй хүмүүст илүүтэй тохиолддог.
Бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат үрэвсэлтэй хүмүүсийн 2 хувь нь жил тутам бүдүүн гэдэсний хавдарт шилждэг байна.
Хавдар болох эрсдэл 10 жилд 2 хувь, 20 жилд 8 хувь, 30 жилд 18 хувь болж өсдөг.
Гэр бүлийн хүмүүст 2 буюу түүнээс дээш хамаатан өвдсөн тохиолдолд өвдөх эрсдэл 2-3 дахин өсдөг ба энэ нь нийт тохиолдлын 20 хувийг эзэлдэг байна.
ЯМАР ХҮМҮҮС ӨВЧЛӨХ МАГАДЛАЛТАЙ ВЭ
- 50-с дээш насны хүмүүс
- Өмнө нь бүдүүн гэдэсний хавдар, ургацагтэй байх
- Удамшил буюу генетикийн эрсдэлт хүчин зүйл, гэр бүлийн хүмүүст тохиолдсон байх
- Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин
- Улаан мах (үхэр, хонь г.м), боловсруулсан махан бүтээгдэхүүн (хиам, утсан, консервлосон хүнс г.м) ихээр хэрэглэх
- Таргалалт
- Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
- Тамхи татах
- Хавдрын туяа эмчилгээ
- Ширхэглэг багатай, өөх тос ихтэй бүтээгдэхүүнүүд
БҮДҮҮН ГЭДЭСНИЙ ХОРТ ХАВДРЫН ҮЕД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ
- Суулгах, өтгөн хатах зэрэг өөрчлөлт 4 долоо хоногоос удаан үргэлжлэх
- Хэвлийгээр өвдөх, базлах
- Цустай баах
- Турах
- Ядарч сульдах
- Шалтгаан тодорхойгүй цус багадалт үүсэх. Энэхүү шинж тэмдгүүд илэрвэл заавал эмчид хандаарай.
ХЭРХЭН ОНОШЛУУЛАХ ВЭ
- Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ
- Бүдүүн гэдэсний рентген шинжилгээ
- Хэвлийн компьютер томографи
- Хэт авиан шинжилгээ
- Бүдүүн гэдэсний хавдрын маркер CEA
- Эдийн шинжилгээ
- MRI
- Цээж рентгенд харуулах зэргээр өвчнийг оношилно.
Хэрэв та бүдүүн гэдэсний уян дурангийн шинжилгээнд хамрагдахаар шийдсэн бол дараах зөвлөгөөг уншиж, бэлтгэлээ базаагаарай.
ТА БҮДҮҮН ГЭДЭСНИЙ УЯН ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭ-ний өмнө доорх зүйлийг дагаж мөрдсөнөөр хүндрэлээс сэргийлж чадна.
- Шинжилгээ хийлгэхээс долоо хоногийн өмнөөс аспирин болон цус шингэлэх эмийг зогсоох
- Эм ба бусад зүйлст харшилтай эсэх
- Өмнөх дурангийн шинжилгээ хийлгэх үед илэрч байсан сөрөг зүйлээ сувилагч, эмчдээ хэлээрэй.
ШИНЖИЛГЭЭНД ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ
Бүдүүн гэдэсний шинжилгээний үр дүн ТАНЫ бэлтгэлээс хамаарах аж.
- Шинжилгээ хийлгэхээс гурван хоногийн өмнөөс цагаан хоол буюу амархан шингэх хөнгөн хоол иднэ.
- Шинжилгээ хийлгэхийн урд өдрийн 12 цагаас хойш хоол сойно. Буцалсан ус, хар цай их хэмжээгээр ууна.
- Үртэй жимс жимсгэнэ идэж болохгүй.
- Дурандуулахын өмнөх орой 19.00-21.00 цагуудад хоёр удаа, өглөө 07.00-09.00 цагийн хооронд цэвэрлэх клизм тавина.
- Туулгах үйлчилгээтэй давсны уусмалыг зааврын дагуу найруулж ууна. Бүдүүн гэдсээ хэрхэн цэвэрлэх заавар, зөвлөгөөг сувилагчаасаа аваарай.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ЭМНЭЛЭГТ ЮУ АВЧРАХ ВЭ
Хэрэв улсын эмнэлгээр үйлчлүүлэх гэж байгаа бол дараах зүйлсийг авч ирэх шаардлагатай.
- Дурангийн шинжилгээ хийлгэх цахим бүртгэлээс олгосон хуудас
- Бүдүүн гэдэсний рентген зураг
- Дэвсэх самбай эсвэл дэвсгэр даавуу, хөвөн, бинт тус бүр нэг ширхэг
- Шинжилгээний явцад зайлшгүй шаардлагатай ажилбар хийгдвэл нэмэлт төлбөр төлнө.
ШИНЖИЛГЭЭНИЙ ДАРАА
- Ямар нэг зовуургүй бол гэртээ харьж болно.
- Тайвшруулах эмчилгээ хийлгэсэн тохиолдолд жолооны ард суухыг хориглоно.
- Шингэц сайтай зөөлөн хоол бага хэмжээгээр хэрэглэнэ.
- 30 минутаас нэг цагийн дараа хоол ундаа идээрэй.
АНХААРАХ ЗҮЙЛ
Дурандуулахаас 24 цагийн өмнөөс согтууруулах ундаа, сэргээх эм хэрэглэж болохгүй. Унтуулгатай дурандуулах, ур, ургацаг авахуулах бол гэр бүлийн насанд хүрсэн хүний хамт ирэх шаардлагатай юм.
Шинжилгээний дараа хэвлийгээр хүчтэй хатгуулах, гэдэс дүүрч хий гарахгүй байх, шулуун гэдэснээс цус буюу цусан судалтай зүйл гарах шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай.
Шинэ жимс, ногоо хэрэглэж, эрүүл хооллож, биеийн жингээ барих, тамхинаас татгалзах нь бүдүүн гэдэсний хавдраас сэргийлэх гол хүчин зүйл билээ.
Энэхүү зөвлөгөөг Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Дуран оношлогоо, эмчилгээний тасагтай хамтран бэлтгэв.