Малын шээс, баасанд хатан Туул бохирдож, эрэг орчим нь нийслэлчүүдийн "Байгаль баар" болж хог новшиндоо дарагдсан дүр төрх саяхныг хүртэл Гачууртыг гутааж байв. Тэр орчим амьдардаг иргэд бургас, бутыг нь дураараа авч түлшиндээ хэрэглэчихнэ. Монголчууд бид байгаа газраа, тэр тусмаа эх орондоо эзэн болж чаддаггүйн жишээ энэ. Өөрсдөө өөрийнхөө юмыг хайрлахгүй болохоор харийнхан цэвэр усны ундаргын эх үүсвэр хатан Туулын хөвөөнд мөнгөн усаар алт угаагаад хээвнэг зогсож байсан биз.
Гачууртын "Хадуурын булан "-г ийм л эмгэнэлтэй төрх ээрч байсан. Азаар энэ буланг БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Туул Риверконтрисайд" ХХК авчээ. Тэнд гольфын талбай барих гэнэ гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулдав.
Энэ талбайг дагаад "Спорт-аялал, амралт жуулчлалын цогцолбор бааз" байгуулах аж. Мөн 70 метр туннелин гүүр Туул гол дээгүүр баригдана. Хэрэв энэ гүүрийг барьчихвал манай улсад анхных нь болох юм. Эзэнтэй атлаа эзгүй юм шиг эл газарт хариуцах эзэнтэй болно гэдэг хог новш, цаашлаад хатан Туулд маань дураараа хэн нэгэн очиж алт угаагаад байхгүй. Үгүй ядаж уусан архиныхаа шилийг хаяад байхгүй боллоо гэж бодсон минь талаар болов.
Болсон болоогүй юманд гар дүрж, сүржигнэдэг хөдөлгөөнийхөн чинь очоод гольфын талбай бариулахгүй гэж байна гэнэ. Өөрснөө хамгаалж, хайрлаж чадахгүй байж Гачууртын иргэд "Гол ширгээх гэлээ", "Байгаль орчин хордуулах нь" хэмээн сүржигнэж гарчээ. Хэвлэл мэдээллээр сүр дуулиан болоод ирэхээр нь мэргэжлийн хяналтынхан "Ард түмний саналаар" үйл ажиллагааг чинь түр зогсоолоо гээд хориг тавьчихжээ. Ийм юм байдаг аа. Уг нь мэргэжлийн хяналтынхан юу нь болохгүй байгааг тогтоож, хэрэв хууль бус үйл ажиллагаа явуулж байвал таслан зогсоох учиртай. Гэтэл "Ард түмний саналаар" гэсэн хориг тавьчихав. Монголчууд бид асуудалд ингэж хандаад байвал юу болох вэ, чихэндээ ч итгэсэнгүй.
Гольфын талбай барих газрыг Гачууртын иргэд хамгаалан идэвхтэй тэмцэж буй. Тэд ингэхдээ өөрсдийн малын бэлчээр болох газрыг алдахаас айсан хэрэг.Тэдэнд улс эх орны эрх ашиг хамаагүй юм гэнэ. Хэдэн малаа бэлчээх газартай байвал болоо юм байх аа. Яагаад эсэргүүцээд байна вэ гэсэн асуултад "Тэнд чинь баячууд л тоглоно биз. Мөнгөгүй биднийг хаанаас тоглуулаа аж" хэмээн хариулж байх юм. Гачууртын иргэд "Туул голыг хамгаалах үндэсний хөдөлгөөн"-тэй нэгдэж, "Гачуурт" гэдэг хөдөлгөөн ч байгуулаад авчээ. Гольфын талбайгаас болж ямар нэгэн муу үр дагавар хойч үед маань ирэх вий, гол ус бохирдож, газар шороо маань талхлагдаж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа бол бас яая гэхэв. Гэтэл зүгээр л нэг малын бэлчээрийн төлөө олон сая төгрөгөөр хэмжигдэх хөрөнгө оруулалтыг зогсоож байх юм. Хэтэрхий дураараа ч юм шиг. Учир мэдэхгүй хүүхэд адил зөв, бурууг ололгүй ийн чигээрээ зүтгэж болно гэж үү. Зөвхөн нэг талыг барин мэдээлэл цацах нь олон нийтийг төөрөгдүүлэхээс өөр ямар үр дүнд хүрэх билээ. Иймд уншигч танд бодит мэдээлэл хүргэх үүднээс хардлага дунд "бүдэрч" яваа гольфын талбайн тухай бичиж буй юм.
Гольфын талбай бариулахгүй л юм бол тэнд хэн нэгэн барилга барина. Энэ бол бичигдээгүй хууль. Өнөөдөр манайд баригдаж буй хэдэн барилгад "найдвартай чанартай" гэсэн тамга дарж болох вэ. Сайнаасаа саар нь их. Тийм байтал олон чанаргүй барилга барихын оронд дэлхийн стандартад нийцсэн гольфын талбайтай болоход юу нь буруу гэж. Туул голыг дагаад олон барилга баригдсан. Ундны цэвэр усны нөөц дээр баригдсан барилга бас бий. Нэгэнт барилга бариад эхэлсэн болохоор түүнийг нурааж, буулгаж чадахгүй холбогдох байгууллагууд ацан шалаанд ороод байгаа. Гольф бол харин үүнээс тэс өөр асуудал.
Хөдөлгөөнийхний ярьж буйгаар "Гольфын талбай барьснаар Туул голын урсгал өөрчлөгдөж, ширгэх аюул нүүрлэх юм гэнэ. Тэнд Чацарганын цэцэрлэг УИХ-ын гишүүн асан Ч.Авдай барихаар төсөл боловсруулж явна. Чацарганын цэцэрлэг чинь хортой гэсэн. Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Э.Мөнх-Очир 2007 оны тавдугаар сарын 9-нд 130 тоот захирамж гаргаж, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх "Хадуурын булан" гэдэг газрыг БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Туул Риверконтрисайд" ХХК-д 50 га газрыг арван жилийн хугацаатай хууль бусаар өгсөн. Уг нь анх тус компанид дөрвөн га газар өгснийг дур мэдэн Засаг дарга шийдвэрлэсэн" хэмээн ярьж хөлөө жийгээд суучих юм. Нэг хэсэг нь бүтээн байгуулах гэхээр нөгөө нь эсэргүүцдэг нэг хэвийн идэвхгүй дүр зураг. Яагаад бид юм бүхэнд үл итгэсэн байдлаар хандаж, байнга хардлага тээж явах ёстой юм бэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн юм. Эсэргүүцээд дийлэхгүй болохоор болсон болоогүй хөдөлгөөн үүсгээд жагсаал, цуглаан хийгээд аливаа асуудалд хавхаг тавьчихдаг туршлагатай болоод монголчууд бид удаж байна. Хэдий олон жил бид аливаа асуудлыг иймэрхүү маягаар шийдэх вэ. Энэ дунд бид урагшилж чадах уу. Хожихоосоо илүү хохирох нь илбэг гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх. Үүнийг стратегийн орд газар ашиглах эс ашиглах талаар хэдэн жил зөвлөлдөж, маргалдаж өнөө ч шийдвэрлэж чадаагүй яваа жишээнээсээ бид харж болох юм.
Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг үг бий.
Тэгвэл гольфын талбай барьснаар ундны цэвэр усны ундаргад ямар ч хор нөлөө үзүүлэхгүй гэдгийг нэгэн эрдэмтний ярьсан ярианаас дор сийрүүлье.
Газрын гадаргын 1.5-2.5 метрийг өнгөн хөрс гэдэг. Энэ нь үржил шимт хөрс. Түүнээс доош 10-20 метр ухахад чулуулгийн давхаргад хүрдэг. 30-100 метрт хүрвэл хурдас чулуулгийн давхарга болдог аж.
Гольфын талбай байгуулахад 1-2 метр газрын өнгөн хөрсийг хуулдаг аж. Ийм газарт нөхөн сэргээлт хийхэд урьд өмнө таван төрлийн ургамал ургадаг байсан бол арав болж өсдөг байна. 50 га газрын өнгөн хөрсийг түрээд 1-2 метр орчим хуулна гэж тус компанийнхан төлөвлөж байгаа юм байна.30-100 метр ухаж байж усны эх үүсвэрт хүрдэг аж. 100 метр ухсан тохиолдолд гүний худаг гаргаж авах боломжтой болдог байна. Тэгэхээр гольфын талбай барих ажил 1-2 мерт буюу зөвхөн газрын гадаргын өнгөн хөрсөнд явагдах юм байна. Доошоо орлоо гэхэд чулуулгийн 20 метрийг нэвтлэх хэрэгтэй болдог аж. Ядаж 50 метр ухсан тохиолдолд дөнгөж гүний усны эх гарч ирдэг гэнэ. Тэгэхээр гольфын талбай барихад ундны усанд нөлөөлөх нөлөө байхгүй гэдгийг Байгаль орчны яамны мэргэжилтнээс авахуулаад холбогдох албан байгууллагууд үзэж байгаа юм.
Өнөөдөр зөвхөн хэсэг иргэн нэгдэж хөдөлгөөн байгуулаад асуудлыг шийдвэрлээд байж болно гэж үү. Холбогдох албан тушаалтан эрх мэдэлтнүүд үүнийг эргэж харах цаг болжээ. Бид бүх зүйлд онгон дагшин байгаль, хор аюулын талаар үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл цацаж, иргэдэд буруу мэдээлэл өгөөд байвал яаж хөгжих билээ.
Г.Ялгуун