Анагаахын сургуулиудын шинэхэн төгсөгчдийг эмч гэж ойлгох уу, эсвэл зарц гэх уү. Хүний эрүүл мэндийн манаанд зогсох тангараг өргөсөн залуухан эмч нар сургуулиа төгсөөд л бие биеэ үгүйсгэсэн цоорхой хуулийн золиос болж байна. Учир нь 2006 онд шинэчлэн батлаад өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн Эрүүл мэндийн тухай хуулийн 17.3.1-д "Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн, өрх сум, сум дундын эмнэлэгт эхний жилд, аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, нүүр, ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт хоёр дахь жилдээ дадлагажигчаар ажиллаад, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн эмчид эмчлэх зөвшөөрөл олгоно" гэж заажээ. Гэтэл Эрүүгийн хуульд мэргэжлийн уйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй буюу хуулийн өмнө үүрэг, хариуцлага хүлээх эрх зүйн бүрэн чадамжтай сүбьектийг эмч гэж тодорхойлсон нь бий. Тэгэхээр энэ хоёр хуулийн зөрүүтэй заалтуудын дунд диплом өвөртөлсөн дадлагажигч эмч нар хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага болж байна.
Улсын хэмжээнд анагаахын сургуулийг 2007-2008 онд 1200 орчим залуу эмч төгсч, эрүүл мэндийн салбарт бул нэмлээ. Онолоос өөр туршлага нимгэн эмч нарыг "дадлагажигч" хэмээн томъёолчихно. Анагаахын сургуулийг бакалаврын боловсролтой төгсч байгаа мэргэжилтнүүд хүн эмчилдэггүй юм гэхэд тодорхой хугацаанд нарийн мэргэжлээр суралцах эрхгүй, хүн эмчилж мэргэжлийнхээ ур шимийг хүртэх боломжгүй болжээ.
Энэ хууль батлагдахаас өмнө анагаахын сургуулийг бакалаврын боловсролтой төгссөн хүн эмчлэх зөвшөөрөл авах шалгалт өгөөд тэнцвэл бие даан эмчилгээ хийх, нарийн мэргэжлээр суралцах эрхтэй байсан. Ийм шалгуурыг өөрчилснөөр шинэхэн эмч нар төгссөнөөс хойш хоёр жилийн дотор сурах, хөдөлмөрийнхөө хөлсийг авах эрхээ хасуулав.
Мэргэжлээрээ ажиллах зөвшөөрөл авахын тулд дадлагажигчид сум, сум дундын болон өрх, дүүргийн эмнэлгээс ажлын гараагаа эхэлж байгаа. Тэд хун чагнаж, эмчилгээний жор бичиж өгөөгүй гэвэл худлаа. Хууль зөрчсөн гэж үүнийг хэлж байгаа юм. Анхан болон хоёрдахь шатлалын эмнэлэгт ажиллаж байгаа төгсөгчид "Бид зөвшөөрөлгүй хэр нь эмчийн хийдэг бүхнийг хийж байна. Өрх, дүүргийн эмнэлэгт үндсэн нар нь бидэнд ажлаа даатгаад л явчихдаг. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хавдрын эмчийн оронд дадлагажигч ажиллаж байна. Өнгөрсөн хичээлийн жилд анагаахын сургууль төгссөн 1200 гаруй дадлагажигч давхардсан тоогоор 2.4 сая хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн гэх албан бус тоо бий. Энэ нь дадлагажигч эмч бүр ажлын нэг өдөрт багаар бодоход.6-7 хүнд эмнэлгийн тусламж үзүүлдэг гэсэн үг" гэж дадлагажигч эмч И.Алтантуяа ярилаа.
Тэд эмч гэсэн сайхан алдрын эзэн болохын тулд олон шалгуур давна. Хүний амь нас, эрүүл мэндийг хариуцдаг улс тийм байхаас ч аргагүй. Хэдийгээр зөвшөөрөлгүй ч өвчтэй хүн ирэхэд "Эмч нь алга" гэж элгээ тэврэн сууж болохгүй. Туршлага нимгэн ч хүний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн улс өвдсөн нэгэнд туслах л учиртай. Ажлын гараагаа эхэлж байгаа залуус хүнтэй эвтэйхэн харилцаж, зургаан жил үзсэн онолын хичээлээ амьдрал хэрэгжүүлж алхам алхмаар урагшилна. Сургууль төгссөн хүн бүр сайн эмч болдоггүй. Ажлын туршлага, алдаа оноон дээрээ суралцаж байж улам чадварждаг билээ. Гэтэл дээрх хуулиудад зааснаар хүнд эмчилгээний жор бичиж өгснийхөө төлөө ажлын гараагаа эхэлж буй залуус шүүхийн хаалга татахад ойрхон байна.
Дадлагажигчаар ажиллахдаа тэд цалин хөлс, хоол, унааны зардал авдаггүй. Ажилласан жилээ тооцуулахын тулд нийгмийн даатгалын шимтгэл хувиасаа төлдөг гэсэн. Зарим нь сард 50 мянган төгрөгийн цалинтай. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 108 мянган төгрөгөөр цалинжиж байгаа хүн үеийнхэн дундаа хамгийн өндөр цалинтай нь. Сургуулиа төгсч ажлын бараа харсан ч дадлагажигчид оюутан цагийнх шигээ эдийн засгийн хувьд ар гэрийнхнээсээ хараат хэвээр.
Нийслэлд дадлагажиж байгаа шинэхэн төгсөгчид өрхийн эмнэлэгт ажилладаг. Хотын өрхийн эмнэлгүудийг мэргэжлийн удирдлагаар хангадаг Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн "Дадлагажигч эмч биш. Тэдэнд цалин өгөх шаардлагагүй" гэж дорд үзжээ. Ажил хийсэн л бол тохирсон хөлс өгөх нь зах зээлийн хууль. Түүн лугаа адил иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлснийхээ төлөө таарсан хөлсөө авах нь зүйд нийцэх бус уу. Цагаан халаад нөмөрч, чагнуур зүүсэн залуусыг ажлын гараанд ийм байдалтай угтлаа. Эрүүл мэндийн болон Эрүүгийн хуулийн зөрүүтэй заалтуудыг цэгцэлж ''будаг нь ханхалсан" эмч нартаа ажиллах боломж олгооч Эрүүл мэндийн сайд аа.
Э.Энхмаа