Сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг NBA-ийн түүхэнд хамгийн өндөрт үсэрдэг таван тоглогчийг нэрлэж байна.
Майкл Жордан
Баг: Чикаго Буллс
Үсрэлт: 121.92 см
NBA-гийн бүх цагийн хамгийн агуу тоглогчдын нэг Майкл Жордан тус жагсаалтыг тэргүүлж байна. Тэрбээр 48 инч буюу 121.92 см үсэрдэг байжээ. Тэрбээр 1987, 1988 онд Бүх оддын тоглолтын цагариган дээрээс довтлох тэмцээний хошой аварга бөгөөд 1987, 1988 онд дараалан түрүүлж байжээ. “Нисдэг” Жордан NBA-гийн аварга цолыг зургаан удаа хүртэж, финалын MVP-гээр мөн зургаан удаа, улирлын үнэ цэнэтэй тоглогчоор тавантаа тодорсон гэдгийг манай уншигчид андахгүй мэдэх биз ээ. Түүний биеийн өндөр нь 198 см юм.
Даррелл Гриффит
Баг: Юта Жазз
Үсрэлт: 121.91 см
“Юта Жазз” багийн шилдэг тоглогчдын нэг Даррелл Гриффит 193 см өндөртэй байсан ч маш өнд өр үсэрдэг тэсрэлттэй тоглогч байжээ. Тэрбээр хамгийн дээд тал 121.91 см үсэрсэн бөгөөд данкчин залуу цагариган дээрээс довтлох тэмцээнд аваргалж байгаагүй гэнэ. Гриффит 1980 оны драфтаар “Юта”-д сонгогдож 11 улирлыг NBA-д өнгөрүүлсэн түүхтэй. Энэ хугацаанд тэрбээр шилдэг шинэ тоглогчийн шагналыг 1981 онд хүртэж явжээ.
Жэсон Ричардсон
Баг: Голден Стейт Уорриорс, Орландо мэжик
Үсрэлт: 116.84 см
Бүх оддын тоглолтын цагариган дээрээс довтлох тэмцээний хошой аварга Жэсон Ричардсон 116.84 см үсэрдэг аж. Тэрбээр анх 2001 онд драфтын тав дахь сонголтоор “Алтан мужийн дайчид”-ын эгнээнд нэгджээ. Жэсон дараа жил нь буюу 2002 онд слэм данкын тэмцээнд аваргалан 2003 онд цолоо хамгаалсан юм. Ричардсон өдгөө тоглохгүй байгаа бөгөөд NBA-д 12 жил тоглохдоо таван багийн нүүр үзсэн тэрбээр 2013 онд “Филадельфи”-гийн бүрэлдэхүүнд байжээ.
Жеймс Уайт
Баг: Сан Антонио Спэрс
Үсрэлт: 116.84 см
АНУ-ын нийслэл хотод төрсөн Жеймс Уайт хэдий NBA-д гурван улирал тоглосон ч үрсэлтээрээ тус лигийн тоглогчдын тэргүүн эгнээнд бичигдэж байна. Тэрбээр 46 инч буюу 116. 84 см үсэрдэг бөгөөд 2006 оны драфтын хоёрдугаар тойргийн 31 дэх сонголтоор “Спэрс”-т иржээ. Тус улирал Уайт “Сан Антонио”-гийн бүрэлдэхүүнээс зургаан тоглолтод оролцохдоо хоёр удаа гараанд гарсан юм. Тэрбээр 2007 онд багаасаа хасагдан Евро лигт нэг тоглож байсан бөгөөд 2012-2013 оны улиралд NBA-д эргэн ирж “Нью Йорк Никс”-ийн өмсгөлтэй 57 тогл
Спад Уэбб
Баг: Атланта Хоукс
Үсрэлт: 116.84 см
Намхан тоглогч өндөр үсэрч чаддагийг Спад Уэбб харуулсан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр ердөө 170 см бөгөөд 116 см-т дүүлж чаддаг байжээ. Уэббийн хувьд NBA-д 1984 оны драфтаар орж ирсэн юм. Жижиг залуу чанга эр гэдгээ цагариган дээрээс довтлох тэмцээнд харуулан 1986 онд аваргалж байсан бөгөөд тухайн үед слэм данкаар хамгийн шилдэг хэмээгдэж байсан Доминик Уилкинсийг ялж түрүүлжээ. Ингэхдээ тэрбээр 360 градус эргэх үзүүлбэрийг төгс хийж, шүүгчдийг алмайруулж чадсан юм. Түүнийг слэм данкын аварга болоход хүн бүх шагшин биширч байсан гэдэг.