Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Цэндбаатар модны хулгайч нарыг цэгцлэх талаар олон жил бодсон санаа оноогоо уншигчидтай хуваалцаж байна. Модны хулгайч нартай тэмцдэг Шуурхай багийн гишүүн тэрбээр өөрийн саналаа УИХ, Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамныханд уламжлахыг хүссэн юм.
-Танай Шуурхай багийнхан модны хулгайч нартай их л хөөцөлддөг. Гэсэн ч хулгай улам л гаараад байна даа. Тэмцэж байгаа арга нь буруу байна уу?
-Модны хулгайч нар Улаанбаатар хот руу хулгайгаар орж болдог замууд, бас ойн ам бүрт дуран бариад зогсч байдаг. Сэжигтэй машин, шалгалтынхан харагдвал утсаар бусдадаа мэдээлэл дамжуулаад зугтана. Хурдан унаатай, холбоо сүлбээтэй нь баригдахгүй. Түлээний модоо шуудайлсан, бүсээрээ ганц гуалин оосорлох чирсэн гэх мэт ядарсан амьтад л бидэнд баригдана даа. Модны хулгайч нартай тэмцэж байгаа арга үнэхээр буруу байгаа.
Бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдаж авсан хүн бүрт арга хэмжээ авдаг байхаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэгэхгүй өнөөдөр ууланд мод бэлтгэж байгаа хүмүүстэй нь тэмцээд байна. Тэрийг нь авч дамлаж зардаг захын ченжүүдтэй тэмцэхгүйгээр модны хулгайг зогсооно гэж саналтгүй.
-Үнэхээр модны захын ченжүүдийг хэн ч шалгадаггүй.
-Улаанбаатар! мод модон материалын өчнөөн зах бий. Ченжүүдтэй тэмцэхгүйгээр ойд машинтай хүмүүстэй хөөцөлдөх нь утгагүй. Зах дээр мод дамлаж байгаа ченжүүдээс гарал үүслийн гэрчилгээ, гоожин шаарддаг, тэрийг нь шалгадаг байвал арай өөр болно.
-Барилгын компаниуд захаас мод аваад явж байна гээд цагдаад падаан үзүүлээд явчихдаг. Тэр нь хулгайгаар бэлтгэсэн мод байсан ч яадаг ч үгүй юм байна лээ.
-Харин тийм. Цагдаа нар барилгын компаниудын машинуудыг падаантай гээд зогсоодоггүй. Ямар ч модыг бичиг баримттай нь худалдаж байх шаардлага тавих хэрэгтэй. Түлээний мод авсан хүнд гоожинг нь, балк, модон материал авсан хүнд гарал үүслийн гэрчилгээг нь ченжүүд дагуулж өгдөг байвал хулгайн модыг илрүүлэх, энэ гэмт хэргийг таслан зогсооход их дөхөм болно. Одоо бол Дорж хулгайгаар оруулсан модоо зах дээр аваачаад буулгачихад л тэр нь хулгайн мод биш болчихоод байна. Хэрвээ гоожин, гарал үүслийн гэрчилгээтэй нь худалдах шаардлага тавиад эхэлбэл захын ченжүүд хулгайн мод авч зүрхлэхгүй. Модыг нь хэн ч авахгүй бол хулгайч нар хууль бусаар ой огтлохоо болино. Өнөөдөр захууд модны хулгайч нарыг ивээн тэтгэдэг, хөхүүлэн дэмждэг газар болсон. Хулгайн мод зарсан захыг хааж яагаад болохгүй гэж. Хатуухан гараар, ширүүхэн тэмцэхгүй бол Монголын жаахан ой харсаар байтал устлаа. Ойгоо устгуулахгүйн тул модны захуудыг яаралтай цэгцлээч гэж эрх мэдэлтнүүдээс хүсч байна.
-Модны хулгайч нар танайхныг шалгалтаар гарах гэж байгааг бараг л өрөөнөөсөө гарч амжаагүй байхад л мэддэг гэдэг. Танайхан дотор мэдээлэгч байдаг юм биш үү?
-Хулгайч нар янз бүрийн аргатай. Улаанбаатар руу машин дээр задгай ачсан мод оруулж ирэхээ байсан. Битүү ачааны машинаар хулгайн модоо зөөдөг болсон шүү дээ. Микроавтобус, "Фургон"-оор зөөдөг хэсэг ч бий. Битүү том машинтай хулгайч нар ч олширсон. Арга нь улам нарийсаад одоо өгөөш хаядаг болчихоод байгаа. Их хэмжээний модтой, том гарын хулгайч нар өөрсдөө түрүүлж хот руу орно гэж үгүй. Заавал морин тэрэг, "Портер" ч юм уу багахан модтой машины араас алсуур дагадаг. Тэрийг нь бариад авахад л шалгалтынхан хаана байгааг мэдчихээд зугтчихдаг юм. Үүнийгээ өгөөш гэдэг.
-Хөрөө раамуудыг хураагаад хураагаад нэмэр алга аа.
-Хөрөө раамаа хүртэл бултуулдаг болсон шүү дээ. Ойн захын тосгон сууринд хөрөө раам ажиллуулдаг хүн байхгүй дээ. Ойгоос мод буулгаж ирээд бэлд нь зүсдэг цаг өнгөрсөн. Ойн гүнд, уулын орой дээр түүнийгээ зоочихсон. Ноднин бид шалгалтаар явж байгаад Жаргалантын уулын орой дээр зоочихсон хөрөө раамтай таарсан.
-Модны хулгайч нарын талаарх мэдээлэл иргэдээс хэр ирдэг вэ?
-Мэдээлэгчдийг урамшуулах хэрэгтэй. Илрүүлсэн модны үнийн дүнгийн 15 хувиар урамшуулна гэж гэсэн хуулийн заалт байдаг ч өгдөггүй. Урамшууллыг бодитоор өгвөл дээр. 100 балк хураалаа гэхэд 10-ыг нь мэдээлэгчид өгч болно шүү дээ.
-Танай бензин тосны хүрэлцээ хэр байдаг юм бэ. Тэр бүр шалгалтаар явж чаддаггүй юм шиг.
-Хангалтгүй. Одоо гэхэд бензингүй болчихоод шалгалтаар явж чадахгүй зогсож байна. Манай Шуурхай баг өнгөрсөн хоёр жилд улсад 140 сая төгрөгийн орлого оруулж, 40 сая төгрөг зарлагадсан. Энэ мөнгө шууд улсын халаасанд ордог. Үүнийг ой хамгаалахад буцааж зарцуулдаг болмоор байна. Тусгай санд төвлөрүүлээд тэндээс буцааж гаргадаг болох хэрэгтэй. Үүнээс гадна Ойн хэрэг эрхлэх газрын дэргэд экологийн цагдаатай болмоор. Өөрсдөө хэрэг бүртгээд шүүхэд өгөхгүй болохоор цагдаа яасан нь мэдэгдэхгүй алга болчихдог. Одоо бид 108 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх модны хулгайн хэргийг цагдаад өгч байна. Яаж шийдсэн нь мэдэгдэхгүй таг болдог юм. Ихэнх нь замхардаг. Ингээд байхаар хулгайч нар гаарахаас ч яахав. Түлшний модонд гоожин гэж юм хэрэггүй байгаа юм.
-Яагаад?
-Дансанд мөнгөө тушаасан баримт нь байхад л хангалттай. Гоожинг танил тал, ар өврийн хаалгаар авдаг, хээл хахуулийн нэг уурхай болчихоод байгаа. Модны хулгайч нар юу ч бичээгүй олон гоожинтой явж байдаг. Баригдвал тэрийгээ бөглөөд өгчихнө. Тэгээд л гоожинтой гээд ялгүй мултарна. Баригдахгүй бол гоожин нь байж л байна. Ийм илүү юм байх хэрэггүй. Баншнд мөнгө тушаасан өдрөө түлээний модоо тат гэж иргэдийг шахах хэрэгтэй. Модны хулгайч нараар ой цэвэрлүүлмээр санагдаад байдаг юм. Том мод унагаж аваад мөчрийг нь цэвэрлэж хаяад явчихдаг. Ойгоор нэг хог, Хавар тэр хуурай мод нь түймэрт хамгийн түрүүнд өртөнө. Түймэр их гарахад нөлөөлдөг зүйл бол ойн хог шүү дээ. Нойтон мод тийм ч амар шатахгүй.
-Тэд нараар ой цэвэрлүүлнэ гэдэг зардал ихтэй байх.
-Сүртэй зардал гарахгүй. Мэргэжлийн байгууллагууд ой огт цэвэрлэдэггүй юм шүү дээ. Балк бэлтгэж аваад хогоо үлдээгээд явдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, мэргэжлийн хяналт, онцгой байдлын мэргэжилтнүүд зохион байгуулж, хяналт тавиад гэр хорооллын иргэдээр ой цэвэрлүүлж болно. Гэхдээ ганцхан жилд нэг амьсгаагаар бүгдийг цэвэрлэнэ гэж байхгүй. Нэг жил ойн нэг амыг цэвэрлүүлэх боломжтой. Улиастайн амыг цэвэрлэхэд тэр хавийн айлуудыг оролцуулаад, багахан хэмжээний төлбөр авахад түлээний модоо хямд бэлтгээд авахыг хэн ч бодно шүү дээ. Аюулгүй ажиллах зааварчилгаа өгөөд л хяналт тавихад аяндаа болох зүйл.
-Тэгээд хэдийд цэвэрлэх вэ?
-Өдийд. Ойн түймэр гарах аюулгүй, ойгоос мод бэлтгэхийг зөвшөөрдөг үе шүү дээ. Унанги, хорхой шавьжид идэгдсэн мод ойгоор дүүрэн байна. Ийм модыг цэвэрлэхгүй бол шинээр мод ургахад садаа болдог. Хорхойд идэгдсэн, өмхөрсөн мод жижиг нялх модыг дарж унагадаг гэмтэй. Ойг сийрэгжүүлэхэд ч ашигтай. Гэр хорооллынхон ийм байдлаар түлээтэй болчихвол ойгоос нойтон, мод огтлох гэхгүй. Модны хулгайч нарыг дарахад ч нэмэртэй. Нэг айлаар цэвэрлүүлэх модны хэмжээг тогтоохгүй бол их хэмжээний мод бэлтгэж аваад шуудайлаад зарж мэднэ. Түймэрт хуйхлуулж, хулгайч нарт огтлуулж, хорхойд идүүлж байхаар цэвэрлүүлээд авбал хэрэгтэй юм.
Х.Болормаа