Шинэчлэн батлагдсан "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай" (НӨАТ) хууль хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Хуулийн хэрэгжилтийг Үндэсний аудитын газраас саяхан шалгасан байна.
Энэ үеэр НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэх, буцаан олголтын асуудалд Сангийн яамныхан хуулиа ноцтой зөрчиж байгааг шалгалтынхан илрүүлжээ. Сангийн сайдын 2007 оны 18 дугаар тушаалаар баталсан НӨАТ-ын буцаан олголтын журмын дагуу НӨАТ-ын буцаан олголтыг Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга, мэргэжилтэн гэсэн хоёр албан тушаалтан эцсийн шатанд хянадаг байна. Ингэж хянахдаа тэд Сангийн сайдаараа ч батлуулаагүй, өөрсдийн боловсруулсан маягтад гарын үсэг зурж, олон тэрбум төгрөгийн санхүүжилтийг Төрийн сангаараа дамжуулан хийдэг байсан аж.
Энэ нь НӨАТ-ыг буцаан олгохдоо тэд татвар төлөгчдийн хөрөнгөд дэндүү хүйтэн ханддагийг гэрчилнэ. Тухайлбал, татварын буцаан олголтыг санхүүжүүлэхдээ НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдийн тооцоог актаар шалгаж баталгаажуулдаггүй, нэг л татварын байцаагчийн гаргасан жагсаалтыг үндэслэдэг нь тогтоогдсон бөгөөд буцаан олгох баримтад давхар хяналт хийдэггүйгээс 2007 онд НӨАТ-ын буцаан олголтоор төлөвлөснөөс 300 сая төгрөгөөр илүү санхүүжилт хийсэн байна. Хуульд олон улсын байгууллагуудын худалдан авсан барааны НӨАТ-ыг буцаан олгох тухай заалт байдаггүй ч 16 улсын 26 дипломат төлөөлөгчийн болон консулын газрын 268.7 сая, 10 олон улсын байгууллагын 566.6 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээнд төлсөн татварыг буцаан олгосон байх юм.
Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын байгууллагуудад НӨАТ буцаан олгодог гэсэн тайлбар өгсөн гэх ч шалгалтын ажлын хэсгийнхний үзсэн зарим гэрээнд энэ талаар тодорхой заалт огт байхгүй байсан гэнэ. Тухайлбал, нийслэл дэх олон улсын сургууль байгуулах хэлэлцээрт "Сургуулийн боловсролын зорилт, хөтөлбөрөө хэрэгжүүлэх, сургууль байгуулах болон зохион байгуулалттай холбогдсон төлбөрийн татвар хураамжийг чөлөөлнө. Үүнд онцгой болон түүнтэй адилтгах татвар үл хамаарна" гэж заасан байна. Гэтэл Татварын багц хуульд онцгой татвартай адилтгах татварыг тодорхойлсон зүйл байхгүй, энэ талаар Дээд шүүхийн тайлбар гараагүй. Өөрөөр хэлбэл НӨАТ төлөх эсэх нь тодорхойгүй байхад 2007 онд л гэхэд 231.7 сая төгрөгийн төлсөн НӨАТ-ыг буцаан олгожээ.
Татвар төлөгч бидний хөрөнгийг хамгийн үр ашигтай зарцуулж байх ёстой Сангийн яам эсрэгээрээ амьдралд маань шууд хамааралтай байдаг мах, гурилын үнэд ч сөргөөр нөлөөлж ажиллажээ гэж итгэхэд бэрх. Гэвч энэ нь хөндлөнгийн шалгалтаар тогтоогдсон, маргашгүй үнэн болохоор яах билээ. Тухайлбал, тус яамнаас боловсруулсан НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд үйлдвэрийн аргаар дотооддоо боловсруулах махны НӨАТ-ыг чөлөөлөх санал тусгагджээ. Өнгөц харахад дотоодод борлуулах махны хангамжийг сайжруулах, үнийн өсөлтийг бууруулахад нөлөө үзүүлэхэд чиглэсэн мэт ч НӨАТ-ын тухай хуулиар махыг үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнэд нь 10 хувийн НӨАТ шингэсэн гэж үзэж, тэдгээрийн худалдан авсан этгээдийн төлөх НӨАТ-ыг дээрх хувиар хасна гэсэн нь дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих биш хорлож орхижээ.
Импортолсон болон үйлдвэрлэсэн гурилыг НӨАТ-аас чөлөөлсөн хэдий ч Сангийн яамны Төсвийн бодлогын газарт дотоодод үйлдвэрлэсэн гурилаас хэдий хэмжээний НӨАТ чөлөөлсөн тухай мэдээ, судалгаа, тайлан байхгүй юм байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг шалгахад их л хүндрэл учирч байжээ.
НӨАТ-ын тухай хуулийн 13.1.13-т "Борлуулсан алтыг НӨАТ-аас чөлөөлнө" гэж заасан ч алтны компаниудаас ганцхан "Бороо гоулд" НӨАТ-ын буцаан олголт авч байгаа аж. Яагаад ганц компанид давуу эрх эдлүүлэх болсон нь бас анхаарал татна. Сангийн яам тус компанитай байгуулах тогтвортой байдлын гэрээгээ 2013 он хүртэл сунгахдаа ч НӨАТ-ын хуультай нийцүүлээгүй нь шалгалтаар илэрсэн аж. 2007 онд "Бороо гоулд", "Цайрт минерал"-ын дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн 14.2 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт хийгдсэн байгаа нь нийт буцаан олголтын 34 хувийг эзэлж байна.
Сангийн яамны НӨАТ-ын буцаан олголтын асуудалд харьяа агентлагуудын үйл ажиллагаа, мэдээлэл солилцоо, түүний ашиглалт, тавих хяналт хангалтгүй байгааг шалгалтын хэсгийнхэн мөн тогтоожээ. Түүнчлэн, НӨАТ-ын буцаан олголтын татвараас өөр төрлийн өрөнд шилжүүлж хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл ч гаргасан байна. Тухайлбал, "Мэжик сюит" компанийн төсвөөс буцаан авах 15.8 сая төгрөгийг Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст НДШ-ийн өрөнд шилжүүлсэн гэнэ.
Тус яамны баримталдаг НӨАТ-ын буцаан олголтын аргачлал гэгч нь тухайн хуулийг хэрхэн хэрэглэх талаар татварын байцаагч нарт арга зүйн туслалцаа үзүүлж байгаа хэлбэр болохоос энэ аргачлал нь бүх нийтээр дагаж мөрдөх эрхзүйн акт биш гэдгийг ХЗДХЯ тогтоосон байна. Гэтэл энэ аргачлалаар ихэнх компани НӨАТ төлөгчөөр бүртгүүлчихээд 1-2 жилийн өмнө импортоор оруулж ирсэн тоног төхөөрөмж, бараа, материалдаа төлсөн НӨАТ-аа буцаан авсаар байгаа юм. Энэ мэт олон зөрчил дутагдал Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газартай холбоотой болох нь Үндэсний аудитын шалгалтаар тогтоогдов.
Д.Мөнгөндалай