gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өвдөг шороодсон эрхмүүд албан тушаалын бялуунаас горьдож сууна

Улс төр
2008-11-19
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-11-19

УИХ-ын сонгуулийн дараа МАХН ёстой л нэг эрх мэдэлтэй болсон гэдгээ харуулж эхлээд байна. Сонгуулиар намдаа суудал авч чадаагүй зарим нөхдөө намын дарга С.Баяр нэг нүдээрээ ч харахгүй байгааг эх сурвалж хэлдэг. Энэ жил УИХ-д нэр дэвшчихээд өв­дөг шороодсон эрхмүүдээс УИХ-ын гишүүн асан Т.Ганди л ганцаараа хамтар­сан Засгийн газарт багтаж харин Ц.Шарав­дор­жид УИХ-ын Тамгын газрын ширээ оногдсон. УИХ-д дөр­вөн ч удаа заларсан Т.Очирхүү, гурван удаа сонгогдсон Л.Одончимэд одоо хэр өөрийгөө ямар суудалд залрахаа чих тавин хүлээж сууна. Эднээс өөр сонгуульд өвөдөг шороод­сон нөхдүүд энэ удаагийн албан тушаалын бялуунаас горьдоод тусыг эс олжээ. Эдгээрийн тоонд Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ж.Баярмагнай, Баян­хон­горын П.Зоригтбаатар, Хов­дын Г.Нямдаваа, Орхон айм­гийн Г.Шархүү, Дор­нодын Жанлав, Завхан айм­гийн П.Гансүх, Архангайн Н.Хүрэлсүх, Сүхбаатарын Ж.Эрдэнэцогт нар багтаж бай­гаа аж. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сайнаар хэлэгдсэн Засаг “ноён” нэгээхэн ч үгүй. П.Ган­сүх л гэхэд өнгөрсөн хуга­цаанд Завханы нэртэй ч үндсэндээ нийслэлд ажлаа хийжээ. Үүнтэй нэгэн адил зарим аймгийн Засаг дарга нар жилийн 300 гаруй хоно­гийг хотод өнгөрөөсөн аж. Тэгсэн хэрнээ төвсийн мөнгийг ирж, очих, зугаацах зэргээр үрэн таран хийжээ. Сүхбаатар аймгийн Засаг дарга гэхэд л лиценз ол­госон, Хэнтийн дарга  хувийн ашиг сонирхол их­тэй гэх мэтчилэн цол­луул­сан. Манай улсын газар тариалангийн талбайн ихэнх нь Сэлэнгэ аймагт байдаг. Ж.Баярмагнайг энэ нутагт эзэн суусан дөрвөн жил тариалалт жилээс жилд муу хийгдэж арвин ургац авах бололцоогүй байжээ. Тухайлбал жилд 400 мянган тонн ургац авдаг Сэлэнгэ аймаг 2005 онд арайхийж 67 мянган тонн ургац хураан авсан байна. Гэсэн атлаа Ж.Баярмагнай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилогдохоор хөөцөлдөж явна.

Сүхбаатар аймагт 31 суудлаас 17-г нь АН авч энэ жилийн орон нутгийн сон­гуульд сүхбаатарчууд цэн­хэр туг намируулсан. Айм­гийнхаа Засаг даргад АН-ын Ж.Батсуурийг товлосон бө­гөөд тэрбээр ямар ч өрсөл­дөгчгүй байжээ. Тиймээс аймгийн Засаг даргаар томи­­­луулахаар сүхбаатар­чууд Ерөнхий сайдад сана­лаа хүргүүлжээ. Түүнчлэн  айм­гийн дарга нараас гадна дүүргийн даргад өрсөлдсөн нөхдүүд хоорондоо үзэж тарж байна. Эх сурвал­жуудын мэдээлж байгаа­гаар СБД-ийн н.Төмөр­баа­тар, хуучин Засаг ноён Д.Амарсайхан нар маргаан­тай хэвээр байна. Дүүргийн намын хорооны хурлаас н.Төмөрбаатар нь олонхийн санал авсан. Харин ИТХ-ын даргад санал хураах үед н.Өлзийбүрэн нэлээд олон санал авснаас үүдээд АН-ын нөхөд хурлаа хаяж гар­чээ. Харин Баянгол дүүрэгт хуучин Засаг дарга П.Цогт­баатар, н.Амгалан нар хүч үзэж н.Амгалан олонхийн санал авч нэр дэвшигчдээс хамгийн түрүүнд албан тушаал­даа заларсан. Гэх­дээ хуучин Засаг дарга ганцхан саналаар дутжээ. Ийнхүү дахин сонгуулийн хугацаа товлогдохоос өмнө ирц нь бүрдсэн тойрогт олонхийн санал авсан нөх­дүүд албан тушаалаа бу­лаал­дан зарим нь сэнтий горилон хүлээсээр. Гэхдээ өчигдөр Нийслэлийн сон­гуулийн хорооноос СХД, ЧД, БЗД-ийн ИТХ-ын сонгуулийг энэ сарын 30-нд хийхээр зарласан. Монгол Улсын орон нутгийн хурлын тухай сонгуулийн тухай хуулийн 45.1, 45.1.1  гэсэн заалт болон есөн дүүргээс ирүүл­сэн албан ёсны дүнгээр нийслэлийн сонгуульд орол­цох нийт 477807 сонгогчоос 47.3 хувь нь өмнөх сон­гуульд оролцсон. Хуульд заасан шаардлагыг хан­гаагүй учраас НИТХ-ыг хүчингүйд тооцсон.

Ж.Байгал 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан