Монголын хамгийн цуутай хатагтай Э.Одгэрэлийг сайн муу хов жив соронзон мэт дагадаг. Өдий 40 насыг зооглотлоо загварын тайзнаа гоо сайхнаа гайхуулж яваа хөдөлмөрийг нь үнэлэхгүй байхын ч аргагүй. Гэхдээ улсад нэг минут ч хөдөлмөрлөж сохор зоосны цалин авч үзээгүй түүний тансаг амьдрал тасарчихсан хэрэглээг гайхахгүй байх ч үндэсгүй. Мөнгөтэй л бол хүссэнээрээ хувилж болох эрх чөлөөг хамгаас илүү мэдэрч бас мэдрүүлж яваа топ модель Э.Одгэрэлийн сайхан харагдахын тулд гоо сайхандаа хэдий хэрийн хөрөнгө зарсныг бурхан л мэдэх байх. Эцэг эхээс заяасан сартгардуу хамар, онигор нүд, хөх, өгзөгөө санаснаараа өөрчлүүлж жин нэмж таргалахын зовлонг эдлэхгүйн тулд хавиргаа хадуулсан гээд энэ бүхэн нь хувийнх нь нууц ч гэлээ загварынханы жижиг хүрээнээс хэдийнэ хальж олны нүд чихийг сортойлгоод авсан билээ. Хэдийгээр төрсөн ч гэлээ зурсан юм шиг төрхийг өөртөө бий болгоод байгаа ч түүний хуучин төрхийг хэнээс ч илүү мэдэхээр барахгүй нэр алдрын оргил руу чадахынхаа чинээгээр хөтөлсөн хүн нь дизайнер Н.Соёлмаа.
Нэртэй сүртэй загвар өмсөгч хэнбугай ч түүний өмнө команд авсан мэт номхон дуулгавартай хүлцэнгүй зогсож өнгөрөөдөг гэхэд хэтрүүлсэн болохгүй энэ дизайнерт олонх моделууд насаараа өртэй ч гэж болно. Манайдаа л гэхээс гадныханд төдий л түүх, намтар зузаан бус загварынханы алхаа гишгээ, нуур будалт, царай зүс гээд мэргэжлийн төвшний үнэтэй хөрөнгө оруулалтыг энэ хатагтай хийсэнтэй олон хүн санал нийлэх байх. Тиймдээ ч бүрэн эрхтэйгээр хэнийг нь ч нэр зүс, янаг амраг, хөрөнгө мөнгөөр нь нүүр лүү нь харж байгаад ил тод хэлчихтэйгээ Н.Соёлмаагаас загварынхан ихэд эмээдэг нь ч аргагүй. Гэхдээ амь амьдралынхаа асуудал, зовлон жаргалаа тоочиж ярьж зөвлөх нь ч олон.
Мэргэжлийн төвшинд урдаа алхуулах өрсөлдөгчгүй түүн шигээ эршүүд бардам энэ хатагтай сүүлийн үед ном орчуулгын ажилд үйл үртсээс илүү цаг зарах болсон. Үндэсний загваруудаараа дэлхийн олон оронд шоу тоглолт амжилттай зохион байгуулж гадныхны амыг ангайлгасан тэрээр тун удахгүй АНУ-г зорих гэж байна. Нэртэй хэд хэдэн топ моделийн хамтаар загварын шоугаа толилуулах нүсэр ажлынх нь төлөвлөгөөг зартай хатагтай Э.Одгэрэл хэнэггүйхэн нурааж орхисонд галзууртлаа бачимдсан түүнийг дүрслэн хэлэхийн ч аргагүй. АНУ-гийн 10 жилийн визтэй гэж хамт явах саналыг нь уриалагаханаар хүлээж авсанаасаа хэдхэн хоногийн дараа булзаж наалинхайтсан Э.Одгэрэлийг мань дизайнер хэлэх үггүй болтол нь гутааж "Хэн байсныг чинь сануулаад өгөхгүй бол хэний охин болох бол доо. Замын зардал олж чадахгүй болтлоо доошоо орчихсон бол хохь чинь. Ирж байгаад чамайг байсан байранд чинь чулуудаад өгнө өө" гэж бачимдсан сэтгэлээ тайлжээ. За гэвэл ёогүй энэ хатагтай буцаж ирээд буулгаж тавих бололтой. Мань хашир хэлсэндээ хүрвэл топ Одгэрэлийн тортны чимэглэл шиг амьдрал олонд цацагдаж нүүрээ хийх газаргүй, гунхах тайзгүй болж мэдэхээр байна.
Ер нь муу муу гэхэд байгалийн хуулийг сөрж 40 настаны хажууд цахиур хагалах загварын охид манайд олдоно уу гэхээс цөөдөхгүй. Од төрдөг биш одыг төрүүлдэг гэх бичигдээгүй хууль загварын ертөнцөд үйлчилдэг. Зодгоо тайлахаас үхтэлээ айдаг Э.Одгэрэл хатагтай охиндоо халаагаа өгөхдөө ийнхүү тулаад байна.