gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ил тод байдлын санаачлага

Нийгэм
2007-08-08
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-08-08

М.Горбачевын ил тод байд­лын тунхаглал тэр үеийн өдөр тутмын цорын ганц хэв­лэлийн нэгдүгээр нүүрэнд нийтлэгдсэнээс хойш хориод жил өнгөрсөн ч талын нүүдэлч­дийн нийслэл Улаан­баатарт ил тод байдал мөрөөдөл хэвээр байна. Үүний нэг жишээ нь өнгөрсөн долоо хоногуудад Засгийн газар, уул уурхайн ком­паниудтай байгуулсан гэрээг тойрон өрнөсөн үйл явдал боллоо. Сангийн яамны хаалт­­тай хаалганы цаана нууж байж хийсэн гэрээ “нууж байгаад хийсэн юм чинь но-той л байж таараа” гэсэн бод­лыг энгийн иргэдэд төрүүлэв. Иргэддээ итгэхгүй Засгийн газарт иргэд итгэхгүй байна. Хаалт­­тай, ил тод бус засаг­лалаас үүдэн бий болсон улс төрийн тогтворгүй байдал цаашдын хөрөнгө оруулалтад илт занал учруулж эхэллээ.

Эхлэлийн цэг Гүйцэтгэх засаглал, шийд­вэр гаргагчид тэр бүр эдийн засгийн мэдэгдэх­үүн­гүй хүмүүс атлаа бид тэдэнд бүхэл бүтэн улс ор­ныхоо хувь заяаг өөрсдийнхтэйгөө хамт даат­гаад өгчихсөн нь биднийг ядуу амьдруулж бай­гаа нэг шалт­гаан болдог. Засгийн газар татварын мөнгийг ердийн иргэдээс хураадаг. Сүү, мах, гурил, гэрэл цахилгаан, ду­лаан, архи, сард нэг удаа буудаг цалин бүгд татвартай. Засгийн газар татвараас олсон мөнгөө өөрөө өгч бай­гаа юм шиг, зүгээр тараагаад байгаа юм шиг аашилдаг.

Улсад орж ирж байгаа орлогыг буруу зохицуулснаас үүдэж гарсан сөрөг нөлөөл­лийг багасгах найдвартай бөгөөд энгийн арга бол ил тод байдлын санаачилга бөгөөд үр ашиг нь засаглалыг сайжруулах хүчин чар­майлтын эхлэлийн цэг болох юм. Үүний үр дүнд Монгол Улсын санд орж ирж байгаа бүх төлбөрийн тухай мэдээл­лийг олон нийт олж авах эрхтэй болно. Эдийн засгийн салбарт ил тод хариуцлагатай байдлыг дэмжсэнээр тогт­вортой хөгжил, ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэртэй. “Юуг ч нууж хаах­гүй, юуг ч дэмий үрэхгүй” гэж бид Засгийн газраараа хэлүүлж чадвал энэ нь ам­жилт. Ингэснээр Монголын төр ил тод байхын төлөө байна гэсэн сигналыг хөрөнгө оруулагчид болон гадаад ертөнцөд өгнө. Үүнд гадаадын туршлага ч хангалттай байна. Ил тод байдлын санаачилгыг уул уурхайн салбарт 2002 онд Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр санаачлан нэвтрүүлсэн бөгөөд энэ Олборлох салбарын ил тод байд­лын санаачилга олон улсын зүгээс өргөн дэмжлэг хүлээж дэлхийн нөөц баялаг ихтэй орнууд хэрэгжүүлж эхлээд байна. Манай Засгийн газар олсон орлогоо ил тодоор зохицуулж чадвал газрын эрдэс баялаг, ашигт малт­малын салбар ард түмний амьдралд ихээхэн өөрчлөлт авчрах боломжтой.
Төр бол хүнд сурталд нэвчсэн нүсэр аппараттай, биеэ дааж ядсан бүдүүрсэн авгалдай биш эрвээхэй байх ёстой. Ард түмэндээ гоё харагдах ёстой. Үүний тулд компаниудаас татаж авсан төлбөр мөнгө нь ард түмэндээ ил тод байх ёстой юм.

Иргэдэд тунгалаг эдийн засаг
Эдийн засгийн ил тод байдлын санаачилгад иргэд бизнесийнхний манлайлал, оролцоо чухал. Хөрөнгө оруулагч­дад ил тод байснаас тусах ашиг тус нь улс төрийн болон нэр хүндтэй холбоотой эрсдлийг багасгаж, өрсөл­дөөний тэгш боломж олгодог. Тухайн компани Засгийн газарт төлж байгаа төлбөрөө ил тод болгосноор хийж байгаа хөрөнгө оруулал­таараа улс орныхоо хөгжилд ямар хувь нэмэр оруулж байгаагаа харуулна. Ингэс­нээр Засгийн газрыг илүү хариуцлага хүлээдэг болгож, иргэдийн нэрийн өмнөөс захиран зарцуулж байгаа тэр орлогын талаар ил тод ойл­гомж­­той байдлаар мэ­дээлэхийг шаардах боломж­­той болно. Оёдлын үйлд­вэр эсвэл алтны уурхайн улсад төлсөн татварын мэдээлэл ил тод болсноор Засгийн газраар дамжуулж иргэдэд төлсөн уг мөнгө Зас­гийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын шинэ “Ниссан” жийп машин, аймгийн даргын нийслэл дэх шинэ орон сууц болгочихгүй байлгах, жирийн иргэдэд хэрэгтэй, наалдацтай үйл ажиллагааг дэмжих ёстой юм. Иймийн тулд компани иргэдэд төрд төлсөн татвар төлбөрөө ил тод зарлахыг уриалж байна.

Төр баяжна уу, байна уу хамаа алга. Жирийн олон сайхан амьдраг! Тэгвэл бид­ний амьдрал, тусгаар тогтнол илүү баталгаатай болно. Ир­гэн хүн өөрийн үнэ цэнийг ойлгож, өөрийнхөө эрх чөлөө, эрхийнхээ төлөө тэмцэж, төрөө хянадаг, шаарддаг болохын тулд энэ бүхнийг эхлүүлэх хэрэгтэй байна. Ядуугийн зовлонгоос ангиж­рах эсэх маань ухаант удир­дагчдын мэргэн шийдвэрээс илүүтэй та бидний эдийн засгийн эрмэлзэл, сайхан амьдралыг цогцлоох сэдлээс шалтгаалах болно.
Эцсийн эцэст төрийн мэргэн шийдвэр бус иргэдийн орол­цоо, шахалт, шаардлага, хяналт бидний амьдралыг дээш­лүүлнэ гэдгийг дахин нэг давтаж хэлмээр байна.

Эдийн засагч С.Одонтуяа
“Хүний хөгжил” цувралаас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан